Эцэг эхүүд яагаад хүүхдээ эрхлүүлдэг вэ?
March 29th, 2009 by nar | 63 Comments | Filed in Хvvхэд
Хүүхдийн хүмүүжилд хамгийн чухал нөлөө үзүүлэгч хүчин зүйл нь гэр бүлийн орчин байдаг. Эцэг эхийн хоорондын харилцаа, үр хүүхэддээ хандах хандлага нь материаллаг орчноос илүү нөлөөлнө гэдэгтэй та ч санал нийлэх байх аа. Хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, аюулгүй амьдрах орчин нь дараах үндсэн шинжүүдтэй байна. Танай гэр бүлд ийм уур амьсгал хэр бүрдсэн бэ гэдгээ тодорхойлоод үзэж болно. (more…)
Tags: хүүхэд
Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санадаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Заримдаа өөрсдөө ч анзааралгүй “хүмүүжүүлчихдэг”. Хүүхдийнхээ дэргэд хэрэлдэж маргана, бие биедээ худал хэлнэ, хэн нэгнийг “тохуурхан” хоорондоо ярилцана.
Сайн байцгаана уу, танай сайт маш их таалагддаг, байнга уншдаг юмаа. Би нэг зөвлөгөө авмаар байна. Манай хүү 2 ой 1 сартай цэцэрлэгт явахаараа хүүхэд хазаад байх юм. Тэгэхээр багш нь гаргана гээд болдоггүй ээ. Би маш их ажилтай, бас хүүхэд цэцэрлэгт юм сурах нь ч хэрэгтэй юм болов уу гэж бодох юм.
Хүн бүр ажил мэргэжлээ орхин амьдралын эрхээр ганзагын наймаа эрхэлж байсан цаг халагдаж өөрийн оюун, ухаан мэдлэг боловсролоороо “талхаа олж идэх” цаг ирж буйг ойлгон эцэг эхчүүд маань хүүхдээ багаас нь эрдэм боловсролтой болгохыг эрмэлзэх болжээ.
Хүүхдийн төлөвшилд айлын хэд дэх хүүхэд, түүнчлэн хувийн онцлог давуу болон дутагдалтай тал зэрэг олон зүйл нөлөөлдөг.
Бүсгүй хүн бие давхар болсноо мэдэнгүүт л хүү, охин минь хэзээ төрөх бол гэж сэтгэл догдлон өдөр тоолж эхэлдэг шүү дээ.
Охидууд өсвөр насанд хүрэх үедээ эмэгтэй хүн ямархуу бие галбиртай байх ёстой вэ гэдэг ойлголт, мэдээллийг ганцхан хэвлэл мэдээллийн хэрэгслээс ч олж авдаггүй. Ээжүүд охидынхоо өөртөө итгэх итгэл, хоол ундаа зохицуулж сурахад маш их нөлөө үзүүлдэг. 






