Archive for the ‘Таны захиа’ Category

Би түүнийг мартаагүй цагт хэзээ ч эхнэр авахгүй байх…

January 16th, 2009 by nar | 43 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Би нэгэн бүсгүйг хайрлаад 6 жил боллоо. Надад маш хэцүү байдаг. Учир нь тэр нөхөртэй бас хүүхэдтэй. Тэр намайг сайн найзаа л гэж боддог. Харин би тэгж боддоггүй юм болгонд нь л тусалж гүйсээр байгаад хэдийн 6 жил болчихсон байна. Гэхдээ би энэ хугацаанд харамсаж байсангүй ээ. Яагаад гэвэл түүнийг бодохоор хичнээн ганцаараа байсан ч уйдах боломж өгдөггүй байсан юм. (more…)

Tags:

Хэрүүлгүй айл гэж байдаг уу?

January 16th, 2009 by nar | 74 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байцгаана у? Энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд ийм сайхан вэб сайт  нээсэн та бүгдэд ажлын өндөр амжилт хүсье.  Хүмүүс ч гэсэн сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг нь их сайхан санагдлаа. Гэхдээ би энэ удаад сайхан зуйлийн тухай бичиж чадаагүйг минь уучилж ойлгоно биз ээ.
(more…)

Tags: , ,

Д-гээс хол байлаа гээд, тэр 2 хүнийг зовлонд унагалаа гээд ямар ч утга учир олсонгүй

January 6th, 2009 by nar | 79 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байцгаана уу, Нар.мн-ын хамт олон. Танай сайтад ихэвчлэн эмэгтэйчүүд бичдэг юм байна. Бүсгүйчүүд маань их л гуниг тээж явдаг юм шиг. Би ч бас л өөрийнхөө бүтэхгүй зуйлийг бичих гэж байна. Та бүгдээсээ тусламж, сэтгэлийн дэм авахыг их хүсэж байна.  (more…)

Tags: , , , ,

Бүсгүйн захидал № 1

January 6th, 2009 by nar | 41 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Үдшийн 22 цаг 08 минут. Би гав ганцаараа өрөөндөө сууж байна. Би уйлж байна……
Яагаад би амьдралынхаа ид гялалзаж явах энэ үед нулимс, харуусал, гомдол, цөхрөлөөр дүүрэн байна вэ???
Одоогоос яг нэг жилийн өмнө би ямар байлаа? гэж эргэн санахад, залуу насаараа гоёсон, инээд хөөр, найз нөхдөөр дүүрэн, дэгжин, ихэмсэг нэгэн байсан…. (more…)

Tags: ,

Хүн ганцхан л амьдрана, тиймээс би алдахгүйг хичээж байна…

December 17th, 2008 by nar | 109 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байцгаана уу? Би танай сайтад маш дуртай, өдөр бүр орж шинэ мэдээллүүд хүмүүсийн амьдралыг уншиж олон зүйлийг ойлгож мэддэг. Тэгээд өөрт тохиолдсон асуудалд бусдаас зөвөлгөө авахыг хүслээ. Тэгээд захиа бичиж байна. Гэхдээ буруугаар бүү ойлгоосой гэж хүсье. Би одоо 25 настай, ажил хийдэг энгийн нэг эмэгтэй. Надад нэг залуу маш их хайртай, надтай хамт амьдрая гэж хэлдэг. Гэтэл асуудал нь тэр эхнэртэй байсан, эхнэрээсээ салсан хүн. би тэр хүнийг салгаагүй шүү, надтай танилцахынхаа өмнөхөн эхнэрээсээ салсан юм билээ, тэгээд эхнэр нь 2 хүүхэдтэйгээ амьдардаг. (more…)

Tags: ,

Надад хүүхэд нас гэж байгаагүй

December 17th, 2008 by nar | 35 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байцгаана уу, Нар сайтын хамт олон минь. Та бүхэнтэй мэндчилэхийн хамт ийм буянтай үйл ажиллагаа явуулж байгаад тань баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хүн өөрийн дотор болж байгаа зүйлээ ил гаргаж байж тайтгардаг болохоор та бүхэн маш олон хүний зовлонг нимгэлж байна.

Ингээд өөрийн амьдралын талаар өгүүлмээр санагдлаа. Энэ бүхнийг хэн нэгэн хүнд ярихгүй бол би тэсэхгүй байна. Би 2 охинтой айлын бага охин. Аав ээж маань 2-лаа тусгай мэргэжлийн сургууль төгссөн мэргэжилтэй ажилчид. Бага байхад минь манайх юугаар ч дутдаггүй, ээж минь төрөл бүрийн маш гоё хоол хийгээд л, би түүнийг нь байрныхаа хүүхдүүдэд гайхуулаад л, хүүхдүүд манайд орж ирээд ээжийн минь хийсэн хоолыг амтархан идээд л, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай сайхан айл байлаа. (more…)

Tags: , , , , ,

Хувь тавилан /домог/

December 17th, 2008 by nar | 25 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Нэгэн сайхан залуу голын эрэг дээр эхэр татан уйлан сууж байв. Гэнэт голоос нэгэн Хувилгаан гарч ирээд
- Чи яагаад энд ганцаар уйтгарлан, уйлан сууна вэ? гэж асуужээ.
Нөгөө сайхан залуу
- Надад их хэцүү байна. Дөнгөж саяхан л надтай хэзээ хуримлах тухайгаа ярьж байсан, надад хайртай, миний хайрлаж байсан найз бүсгүй маань өөр залуутай суугаад өнөөдөр хуримаа хийж байна. Надад амьдрах ч хүсэл алга. Би яасан азгүй хүн бэ гээд л эхэр татан уйлав.  (more…)

Tags: , ,

Хэзээ нэг өдөр тэнгэр бурхан надаас хариугаа авах байх даа…

December 17th, 2008 by nar | 91 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байна уу. Захидал уншиж байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе, Би нар website-ийг уншиж байнга сэтгэлийн тайтгарал авдаг, танай хамт олонд үргэлж баярлаж явдаг шүү. Тиймээс та бүхэнд өөрийнхөө амьдарлын тухай ярьж сэтгэлээ онгойлгох гэсэн юм.

Би 25 настай нөхөртэй, нэг хүүтэй, жирийн л нэг сайхан амьдралтай гэр бүл. (more…)

Tags: , , , , ,

Би их шүтлэгтэй. Гэтэл…

October 23rd, 2008 by nar | 252 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Сайн байна уу. Би өдөр бүр танай сайтад орж шинэ мэдээ мэдээллийг амтархан уншдаг юм. Би өөрт болж байгаа бүгдээ та нартайгаа хуваалцахаар шийдлээ. Би одоо 31 настай,  амьдрал боломжийн, нөхөр хүүхэдтэй, сайхан амьдардаг. Би маш их сүсэг бишрэлтэй л дээ. Юм л бол Гандан орж ном уншуулж амьтан хүнд үзүүлж явдаг юм. Нөхөр маань энэнд их дургүй.  Одооноос сар гаруйн өмнө нэг бөө  хүнд очиж үзүүлсэн. Надад нэг л аймаар санагдсан. Бөөлөөд л янз бүрийн хувцас өмсөөд нэлээн юм болж байж сахиусаа буулгаад л… тэр бууж ирсэн гэсэн хүн нь хөгшин, олон зуун жилийн өмнө амьдарч байсан бөө гээд л…  ер нь  бол маш сайн мэддэг, бүгдийг л хэлдэг юм билээ. (more…)

Tags: , ,

… би яаж уйлан хайлан тогтоолоо. Гэтэл одоо би гэгэлзээд өөр шиг нь аашлаад нэг л хэцүү байна

October 23rd, 2008 by nar | 89 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Хүн гэдэг чинь сэтгэл доторхоо уудлан  ярьж, бие биенээ ойлгож байх нь агуу их эмчилгээ болдог гэж би боддог. Энэ боломжийг олгож байгаа Нарынханд, уншин ярилцаж байгаа та бүхэнд сэтгэлээ уудлахыг хүслээ. (more…)

Tags: , ,