Archive for the ‘Ийм нэгэн амьдрал’ Category
Ганцаараа яваад үхэх хүн
February 10th, 2009 by nar | 123 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Үнэхээр бодоод байхад би энэ зүйлд итгэчихэж. Би уг нь бага байхдаа олон оxидод дурлаж байснаа санаж байна. Тэдэнтэй хамт байна гэж мөрөөдөөд л тэднийг бэрхшээлээс аварч байна, тэгээд тэд надад дурлаж байна гэх мэтчилэн арван жилд анги дэвших тоолонд нэг шинэ охинд дурлачихсан баахан юм бодчихсон гэр лүүгээ алхдагсан. (more…)
Tags: захидал
Айдас нөмөрлөө: Би хүсээгүй охиноосоо хүүхэдтэй боллоо
February 6th, 2009 by nar | 95 Comments | Filed in Ийм нэгэн амьдралБайдаг л нэг амьдрал
February 2nd, 2009 by nar | 93 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Нар.мн - ыг анх уншиж үзээд яг л надад дутагдаад байгаа найз минь олдох шиг л санагдсан шүү. Иймд би ч бас амьдралаа бичиж бусдын зөвлөгөөг авмаар санагдлаа. Бусдад миний амьдрал байдаг л нэг амьдрал байж магадгүй юм. Гэхдээ л миний хувьд яг одоо амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах үе ирээд байх шиг байна. (more…)
Tags: гэр бүл, нууц амраг, хардалт
Энэ миний хувь тавилан уу?
February 2nd, 2009 by nar | 58 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байна уу. Нар сайтынхан. Би танай сайтыг байнга уншдаг. Хүмүүсийн бичсэн санал бодлыг унших их дуртай. Иймээс өөрийнхөө амьдралын талаар бичиж зөвлөгөө авах гэсэн юм аа. Би одоо 32 настай жирийн л нэг эмэгтэй. Би багаасаа л зовж зүдэрч өссөн. Аав маань бүүр бага байхад, харин ээж маань 8-р ангид байхад өөд болсон доо. Үүнээс хойш ах, эгчийнхээ тус дэмээр дээд сургууль төгсөж нутагтаа ирээд мэргэжлийн дагуу нэлээд амжилттай ажиллаж байна. (more…)
Tags: Хувь тавилан
Надад хэлж өгөөч…
January 29th, 2009 by nar | 52 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байна уу? би танай сэтгүүлийн байнгын уншигч. Би одоо 30 нас хүрч байна. Ганц хүүтэй. Тэр маань миний ганц итгэл найдвар. Надад нөхөр, ажил, сайхан амьдрал алга даа. Би гутранга үзэлтэй байж магадгүй л дээ. Гэхдээ анхны хайр маань миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Тэр хүнд би хайртай байсан. Эхлээд бүх юм сайхан байсан, бид хоёр хүүхэдтэй болсон. Харин тэр үед бүх зүйл өөрөөр эргэсэн. Хүүтэй болсондоо би их баярласан боловч тэр харин надад “би ядруухан айлын охинтой сууж чадахгүй” гэж хэлж хоёр тийшээ салсан даа. (more…)
Надад одоо бүх юм байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг болчихлоо…
January 26th, 2009 by nar | 72 Comments | Filed in Ийм нэгэн амьдралСайн байна уу. Танай хамт олон гэр булийн тухай маш сайхан сайт ажиллуулдаг шүү. Та бүхний ажилд өндөр амжилт хүсье. Хүний амьдрал эрээнтэй бараантай олон янз л байх юм. Гэхдээ заримдаа бур төөрч будилж орхих юм. Надад зөвлөгөө өгч тус болооч. Би өөрийнхөө тухай бичихээр шийдлээ. Намайг Батаа гэдэг, 35 настай. (more…)
Сэтгэл өвдөж байна
January 16th, 2009 by nar | 20 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн уу би найз охинтой тэрнийгээ гомдоосон. Би эмэгтэй хүнийг эргүүлэх арга эвээ нэг л олохгүй байна. Надад сайн байсан охиноо гомдоогоод сэтгэл минь их шаналж байна.
Маш сайхан харьцаа нэг өдөр л орвонгоороо эргэдэг юм байна аа. (more…)
Tags: секс, хайр дурлал, харьцаа
Гадаад хүнтэй үерхсэн нь буруу гэж үү?
January 16th, 2009 by nar | 56 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Та бүхэнд энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Би танай сайтыг унших их дуртай. Би гадаадад сурдаг. Энд сураад жил болох гэж байна. Анхандаа ч яахав хичээлдээ яваад л, хааяа нэг монголчуудтайгаа уулзаад л болоод байдаг байлаа. Хэдэн сарын өмнөөс сургуулийнхаа франц бандитай үерхсэн. Монгол хүүхдүүд эхэндээ сайн муугаар их л ярьдаг байсан. Одоо надад найз гэдэг хүн маш их дутагдаж байна. (more…)
Сайн байна уу? Би Нар сайтын байнгын уншигч байна. Танай хамт олонд болон Нар-ыг уншигчиддаа сар шинийн мэнд хүргэж, ажилд нь амжилт хүсье. Би хүмүүсийн захидлыг уншдаг байсан бол өнөөдөр өөрөө хүмүүсээс зөвөлгөө авах гээд сууж байнаа.
Хоёр эхнэртэй байх гээд байгаа юм уу, ойлгохгүй юм…
Сайн байна уу. Би та нарыг надад туслаач гэж гуйж байна аа. Би жилийн өмнө ганц бие байсан юмаа. Тэр үед одоогийн эхнэртэйгээ уулздаг байсан. Мөн түүний хажуугаар нэг бүсгүйтэй ганцхан удаа уулзсан юм. Тэгээд саяхныг болтол эхнэртэйгээ сайхан л амьдарч байлаа. 



