Нөхрийн минь Нууц амраг чамд баярлалаа
May 17th, 2009 by nar | 538 Comments | Filed in Ийм нэгэн амьдрал
Сайн байцгаана уу, Нар сайтын зочид оо!. Нар сайт захидал булан одоогийн нийгэмд их хэрэгтэй, нүдээ олсон үйл ажил гэж санагддаг. Хүмүүс өөрт тохиолдоод байгаа зүйлээ, орчихоод байгаа хэцүү нөхцөл байдлаас гарах арга зам олох, бусдын дэмжлэгийг авахыг тун их хүсдэг. Найз нөхөд, эцэг эхдээ хэлж чадахгүй тэр л зүйлсээ бичдэг. Бусадтай хуваалцсан зовлон хэд дахин нимгэрдэг гэдэг дээ. (more…)
Tags: захидал
Сайн байцгаана уу? захидал хүрэх өдрийн мэндийг хүргэе. Миний бие саяхнаас эвгүйргээд эмчид үзүүлсэн, шинжилгээний хариу гараагүй байгаа ч гэсэн надад би бзхө -тэй болсон гэдгээ гадарлаж байна. Ядаж эдгэрдэггүй хомхой гэгч вирусийн шинж тэмдэгтэй маш адилхан.
Би 29 настай. Нөхөртэйгөө суугаад 5 жил болж байна. Энэ зүйлийн тухай бичих нь зөв үү эсвэл буруу юу гэж бодсоны эцэст бичихээр шийдлээ… Учир нь секс бол гэр бүлийн хосуудын хамгийн ариун нандин зүйл гэдэг бодол бараг бүх хүнд байдаг. Би ч гэсэн саяхныг хүртэл тийм бодолтой байсан.
Сайн байцгаана уу, Нар сайтын уншигчид аа. Би өөрт тохиолдсон явдлаа та бүхэнтэй хуваалцая надад туслаач, зөвлөөч. Би нэгэн компанид ажилладаг. Нөхөр 2 хүүхэдтэй. Айлын дайтай айл болох гэж юу юу ч үгүй 2 хүн нийлж байлаа. Манай хүн надаас өмнө амьдралтай байсан.
Сайн байна уу, танай сайт маш их таалагдаад энэ захиаг бичихээр шийдлээ. Магадгүй миний захиа утгагүй мэт санагдаж болох юм. Гэхдээ би хэнээс зөвлөгөө авах, яахаа мэдэхээ байчихаад байгаа тул та бүхнийг тусална гэдэгт найдаж байна.
Сайн байна уу? Би Нар сайтын байнгын уншигч байна. Танай хамт олонд болон Нар-ыг уншигчиддаа сар шинийн мэнд хүргэж, ажилд нь амжилт хүсье. Би хүмүүсийн захидлыг уншдаг байсан бол өнөөдөр өөрөө хүмүүстэй сийрэг ухаанаар санал бодлоо хуваалцаж зөвлөлгөө авмаар байна. Би нөхөр, охин(13 настай), хүүгийнхээ (2 настай) хамт амьдардаг, төсвийн байгуулагад судалгааны ажил хийдэг, 40 настай. Нөхөр маань наймаа хийдэг.
Сайн байцгаана уу. Та бүхэндээ захидал хүрэх өдрийн мэнд хүргэе. Би танай сайтыг дээр үеэс уншиж мэдэх болсон. Надтай адил амьдралтай хүмүүсийн тухай уншаад энэ тухай санал сэтгэгдэлээ хуваалцахыг хүслээ. Би гэр бүлтэй. Бид гэрлээд 10 жил болж байгаа боловч хүүхэдтэй болж чадаагүй л байна.
Сайн байцгаана уу. Та бүхнээс өөрийн нэгэн хэцүү зовлонгийн талаар зөвлөгөө авахыг хүссэн юм. Би одоо 29 настай, дээд боловсролтой, нэгэн хувийн компанид ажилладаг, хэн ч харсан муу хэлэхээргүй жирийн нэгэн эмэгтэй. Би жилийн өмнө Монголдоо ирсэн, найз залуу маань энд ирж амжаагүй л байна. Та бүхэн миний сонин зуршлыг сонсоод аль болохоор битгий их харааж зүхээрэй.
Миний амьдрал нэг л тэгширч өгөхгүй байна. Одоо 29 настай, нөхөртэй болоод 5 жил болж байна. Үр хүүхэдтэй болохгүй зовлонд унаад байна аа. Монголд байдаг үргүйдлийн гэсэн нэлээд хэдэн эмнэлэгт хандаж, оношлуулах гэж зөндөө явсан боловч олигтой үр дүнд хүрэхгүй цөхөрч гүйцлээ.
Танай сайтад захиагаа хүргэж бусдаас зөвлөгөө авах гэсэн юм. Би энэ жил 27 настай гадаадад сурч ажиллаж буй нэгэн. Энд нэг залуутай найзлаад бараг 2 жил, цугтаа амьдраад жилийн нүүр үзэж байна. Манай хүн жоохон хүүхэмсэгдүү, анх танилцахад л тийм байсан.



