Archive for the ‘Зөвлөгөө’ Category

Эмэгтэй хүн, мөнгө хоёрын 26 ялгаа

January 26th, 2009 by nar | 20 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй

Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөртөө зээлдүүлж болно, харин бүсгүй хүнийг бол тэгж болохгүй. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юм сан гэж бодохгүй. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээсээр л байх болно. Энэ мэт 26 ялгаа эмэгтэй хүн, мөнгө хоёрын дунд байна гэнэ ээ.

(more…)

Tags: ,

Та үүнийг мэдэх үү?

January 6th, 2009 by nar | 12 Comments | Filed in Заавал мэдэх

Өөрийн биеэс дээш 8 үеийн удмын нэр

1. Өндөр өвөг
2. Холбоо өвөг
3. Хулан өвөг
4. Элэн өвөг
5. Хуланц өвөг
6. Элэнц өвөг
7. Өвөг эцэг (more…)

Tags:

Шар айрагнаас татгалзах зургаан шалтгаан

August 18th, 2008 by nar | 17 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй

“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг хичээгээрэй. (more…)

Турах нь биш, эрүүл байх нь чухал

June 16th, 2008 by nar | 68 Comments | Filed in Заавал мэдэх

Таргалалттай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Илүүдэл жинтэй болж байгаагийн шалтгаан бие махбодийн тань гормоны өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Хэрэв тийм бол хоол ундаа хязгаарлаад нэмэргүй, эмчилгээ хийлгэхээс нааш жин хасна гэж саналтгүй. (more…)

Tags: ,

Судас өргөсөх өвчнөөс сэргийлье.

March 5th, 2008 by admin | 6 Comments | Filed in Заавал мэдэх

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг ихэд гутаадаг нэгэн зүйл нь унжсан хонго өгзөг, хэт бүдүүн гуя, хөлний бүдүүрсэн судаснууд юм. Энэ сул тал нь их суудаг, зогсдог ажилтай эмэгтэйчүүдэд их ажиглагддаг. Энэ тухай зарим нэг тоо баримт дурдъя л даа.
(more…)

Tags: ,

Стресс тайлах жор

February 28th, 2008 by admin | 23 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй, Сонин хачин

Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд.
(more…)

Tags:

Та “стресс”-тэй юу?

February 25th, 2008 by admin | 13 Comments | Filed in Заавал мэдэх

Бид өдөр бүр хэн нэгнээс стресст орчихлоо, ажил дээрээ бөөн стресстэй байснаас, их уур уцаартай байх шиг байна, сэтгэл тавгүй, бухимдаад байна гэх ч юм уу, эсвэл нойр муутай хонолоо гэх зэрэг үгсийг сонсож байдаг. Аливаа тааламжгүй цочруул хүн амьтанд гэнэт, санамсаргүй,
(more…)

Tags:

Эрчүүдийн айдас

January 25th, 2008 by admin | 6 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй

Манай зоригт эрчүүдэд дотроо айж явдаг нэг сул тал байдаг гэнэ. Германы эрдэмтдийн судалгаагаар эрчүүд орон дотроо илүү их айдсыг мэдэрдэг гэсэн сонирхолтой дүн гарчээ. Тэд юунаас ингэтлээ айдаг юм бол?

(more…)

Эрчүүдийн орон доторх 40 алдаа II хэсэг

January 21st, 2008 by admin | 7 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй

Эрчүүд та нар өөрсдөө ч мэдэлгүй, анзааралгүй жижиг сажиг алдаа гаргадаг, үүнийгээ тэр бүр ухаардаггүй байж болох шүү дээ. Тиймээс таныг хайртай бүсгүйгээ гомдоохгүй, сэтгэл дүүрэн байлгахад чинь нэмэр болж магадгүй гэсэн үүднээс бид эрчүүдийн алдааг үргэлжлүүлэн /I хэсэг/ танилцуулж байна.

(more…)

Үнсэлтийн гайхамшиг

December 25th, 2007 by admin | 5 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй

Уруул гэдэг сексийн хувьд чухал эрхтнүүдийн нэг тэгээд ч сэрлийн томоохон бүс юм. Тиймээс үнсэлт гэдэг тухайн хүнийг өөртөө татах, хүсэл сэрлийг нь хөдөлгөх чухал арга болдог. Жинхэнэ хайр дурлал эсвэл сайхан нөхөрлөл ганц удаагийн үнсэлтээс хавьгүй чухал, бат бөх зүйл. Гэхдээ анхны үнсэлт гэдэг
(more…)