Archive for the ‘Сэтгэл зүйч’ Category

Жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог

March 29th, 2009 by nar | 52 Comments | Filed in Сэтгэл зvй

pregnant-stressХүүхэд тээж төрүүлнэ гэдэг нь эмэгтэй хүний мөн чанарын дээд илрэл. Гэвч энэ нь бүсгүй хүнд хязгааргүй их баяр баясгаланг мэдрүүлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог. Жирэмслэх нь физиологийн төдийгүй сэтгэлзүйн хувьд гүнзгий өөрчлөлт дагуулдаг. Энэ үед сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба эмч нар үүнийг дааврын өөрчлөлттэй холбон тайлбарладаг. 
 

(more…)

Tags: ,

Ганцаараа, цор ганцаараа

February 17th, 2009 by nar | 43 Comments | Filed in Сэтгэл зvй

lonelyday1Эрхэм уншигч бүсгүй минь, энэ удаа бид ганцаардлын тухай нухацтай ярилцах гэж байна. Та ганцаараа байхаас айдаг бол, хайртай залуутай бол, гэр бүлтэй  байхыг хүсдэг бол энэ мөрнөөс цаашаа битгий уншаарай. Эсвэл дуустал нь уншаад “ийм балай юм хэн бичдэг байнаа, ийм амьтдаас болж энэ дэлхий дээр гэр бүлийн аз жаргал байхгүй байгаа юм” гэж өөртөө хэлээд хайртай залуугаа чанга тэвэрч үнсээрэй. (more…)

Tags: ,

Болзох удирдамж

February 13th, 2009 by nar | 20 Comments | Filed in Сэтгэл зvй

bolzooБолзох гэж буй залуугийнхаа тухай 10 минутын дотор мэдэж болох 40 зүйл   
Болзоот залуугаа хэн бэ гэдгийг мэдэхийн тулд та түүнтэй заавал 6 сарын хугацаанд болзох хэрэггүй. Харин зөв түлхүүрийг нь олж чадвал 10 минутын дотор л түүнийг бүрэн “унших” боломжтой. (more…)

Tags: ,

Дийлэнх хосуудын гаргадаг алдаа

February 2nd, 2009 by nar | 32 Comments | Filed in Сэтгэл зvй

10ger-byliin-margaan“Бие биетэйгээ зөв харилцах чадваргүйгээс маргах нь цөөнгүй байдаг. Дотор хуримтлагдсан сөрөг зүйлс маргалдахад хүргэж харилцаанд сэв суулган эцэстээ хосуудыг хүйтэн, хөндий болгодог” гэж “Харилцааны хүндрэлүүд: яагаад эрэгтэйчүүд,  эмэгтэйчүүд бие биенээ ойлгодоггүй вэ” номын зохиогч, Америкийн сэтгэл судлаач Стив Стивенс дүгнэжээ. (more…)

Tags: ,

Эмэгтэй хүн, мөнгө хоёрын 26 ялгаа

January 26th, 2009 by nar | 28 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй

Та өгөөмөр сэтгэл гаргаж өвөртөө байгаа мөнгөө нөхөртөө зээлдүүлж болно, харин бүсгүй хүнийг бол тэгж болохгүй. Мөнгөнөөс та арван жилийн дараа ч гэсэн залхаж, мөдхөн үүнээс салах юм сан гэж бодохгүй. Банкинд байгаа мөнгө тань таныг өөр мөнгө өвөртлөөд явж байхад банкиндаа тэвчээртэй хүлээсээр л байх болно. Энэ мэт 26 ялгаа эмэгтэй хүн, мөнгө хоёрын дунд байна гэнэ ээ.

(more…)

Tags: ,

Та үүнийг мэдэх үү?

January 6th, 2009 by nar | 15 Comments | Filed in Заавал мэдэх

Өөрийн биеэс дээш 8 үеийн удмын нэр

1. Өндөр өвөг
2. Холбоо өвөг
3. Хулан өвөг
4. Элэн өвөг
5. Хуланц өвөг
6. Элэнц өвөг
7. Өвөг эцэг (more…)

Tags:

Шар айрагнаас татгалзах зургаан шалтгаан

August 18th, 2008 by nar | 20 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй

“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг хичээгээрэй. (more…)

Турах нь биш, эрүүл байх нь чухал

June 16th, 2008 by nar | 70 Comments | Filed in Заавал мэдэх

Таргалалттай тэмцэхийн тулд хамгийн түрүүнд эмчид хандах хэрэгтэй. Илүүдэл жинтэй болж байгаагийн шалтгаан бие махбодийн тань гормоны өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Хэрэв тийм бол хоол ундаа хязгаарлаад нэмэргүй, эмчилгээ хийлгэхээс нааш жин хасна гэж саналтгүй. (more…)

Tags: ,

Судас өргөсөх өвчнөөс сэргийлье.

March 5th, 2008 by admin | 8 Comments | Filed in Заавал мэдэх

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг ихэд гутаадаг нэгэн зүйл нь унжсан хонго өгзөг, хэт бүдүүн гуя, хөлний бүдүүрсэн судаснууд юм. Энэ сул тал нь их суудаг, зогсдог ажилтай эмэгтэйчүүдэд их ажиглагддаг. Энэ тухай зарим нэг тоо баримт дурдъя л даа.
(more…)

Tags: ,

Стресс тайлах жор

February 28th, 2008 by admin | 37 Comments | Filed in Мэдэхэд илvvдэхгvй, Сонин хачин

Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бүх юм утгагүй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгүй татан оруулдаг. Баярлаж хөөрөх юмгүй, ямар ч мэдрэмжгүй, уурлаж бухимдсан, хүйтэн хөндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энүүхэнд.
(more…)

Tags: