Archive for the ‘Зурхай’ Category

Охины ордныхон нил цэцгэнд дуртай.

February 12th, 2008 by admin | 6 Comments | Filed in Зурхай

Эрчүүдээ, дурлалт бүсгүйдээ өгөх цэцгээ сайн бодож сонгоорой. Хайр сэтгэлийн илэрхийлэл болгож улаан сарнай, улаан алтан зул цэцэг бэлэглэж болох ч төрсөн ордоор нь бүсгүйчүүдэд ямар цэцгийн баглаа сонгож болохыг мэдэхэд илүүдэхгүй л болов уу.
(more…)

Tags:

Духан дээрх бичээс

February 11th, 2008 by admin | 5 Comments | Filed in Сонжоо

Хэрэв хайртын чинь духан дээр хэд хэдэн богинохон, махиралдсан үрчлээс байвал энэ нь эхний ээлжинд түүний сул дорой гэдгийг илтгэж буй хэрэг. Сексийн харилцаанд ч тэд идэвхгүй ханддаг. Байнгын бэлгийн харилцаа тэднийг маш их зүдрээдэг.
(more…)

Tags: ,

Ирээдүйн хүүхдийн зан чанарыг хэлж болно

February 3rd, 2008 by admin | No Comments | Filed in Сонжоо

Бие давхар болсон эмэгтэй хүн бүр ямар хүүхэдтэй болох бол гэж төсөөлөн боддог. Тэгвэл үүнийг мэдэхэд тийм ч хэцүү биш гэнэ. Зүгээр л өнгийн харандаа аваад зураг зур. Таны зурсан зурагт ямар өнгө зонхилж байгаагаас жирэмсний үе хэрхэн өнгөрч байгаа болон хүүхэд тань ямар зантай болохыг ойлгож болно.
(more…)

Tags:

Хайр дурлалын томъёо

February 1st, 2008 by admin | 9 Comments | Filed in Дурлал хайр, Сонжоо

Хайр дурлал гэдэг чинь өөрөө нэгэн янзын ТОМЪЁО шүү дээ. Тооны томъёоноос ялгаатай нь үүнийг өдөр бүр, цаг тутам баталж байх хэрэгтэй болдог. Тэгээд ч гэр бүлтэй бол үүнийг илүү сайн мэдэх ёстой шүү дээ.Энэхүү тестийг зохиосон Унгарын сэтгэл судлаачид танд энэ алтан томъёог хэр сайн мэддэг вэ гэдгээ шалгах бололцоо өгч байна.
(more…)

Tags:

Таны дуртай өнгө - Бор

January 29th, 2008 by admin | 19 Comments | Filed in Сонжоо

Бор Хэрвээ та бор өнгөнд дуртай бол сайн гэр бүлийн “үнэт эрдэнэ” юм байна. Бор өнгөнийхөн халуун дулаан харьцаатай, гүнзгий мэдрэмжтэй, хамтрагчийнхаа хүсэл сонирхлыг анхаарч үздэг сайн амрагууд. 24 цаг сексэд зориулмаар байна уу? Тэгье тэгье л гэнэ. Задгай зууханд дүрэлзэх галын өмнө тухлан суух, бороон дундуур хөтлөлцөн зугаалах, зөөлөн унах цасан ширхгээр тоглох зэрэг “романтик” үйлдлүүд тэднээс гардаг. Тэдэнд секс хийхэд нь их цаг хугацаа, ойр дотны байдлыг илтгэсэн тусгай орчин хэрэгтэй. Тэр байтугай заримдаа ганц бүдүүлэг үг л тэдний харьцааг таслан зогсоож мэдэх вий.
(more…)

Tags:

Таны дуртай өнгө - Цагаан

January 29th, 2008 by admin | 7 Comments | Filed in Сонжоо

Цагаан.Цагаан. Хэрвээ хүн цагаан өнгөнд ухаангүй дуртай бол түүнд секс бохир, заваан зүйл мэт санагдана. Энэ хүмүүс төрөлхийн бүхнийг цэвэр, цэмцгэр байлгах эрмэлзэлтэй байдаг. “Франц үнсэлт” эсвэл өдрийн цагаар секс хийнэ гэдэг тэдний хувьд байж боломгүй зүйл. Цагаан өнгөнд дуртай эмэгтэйчүүд хувцсаа тайлахын тулд хөшигний цаагуур орно. Эрчүүд нь хурьцал болгоныхоо өмнө, хойно заавал усанд орно. Цагаан өнгөнд дуртай хүмүүс өөрсдийнхөө бэлэг эрхтнийг хайртай нохой, муур зэрэг гэрийн тэжээмэл амьтны нэрээр “өхөөрдөн” нэрлэдэг байна.

(more…)

Tags:

Таны дуртай өнгө - Цэнхэр

January 29th, 2008 by admin | 13 Comments | Filed in Сонжоо

Цэнхэр. Цэнхэр өнгөнд дуртай хүмүүс сексийн хувьд гайхалтай сайхан амрагууд. Тэд эелдэг зөөлөн, хайр энхрийллээр дүүрэн, хамтрагчийнхаа хэрэгцээг анхаардаг. Тэд сексийг урлагийн нэг төрөл гэж үздэг учраас хайр дурлалын явдалд гоёмсог, соёлтой, тансаг байдлаар хандана. Энэ өнгөний эрчүүд тайзан дээр тоглож буй төгөлдөр хуурчийг санагдуулна. Тэдний гар хуруу, бие ямар уян налархай байдгийн адилаар янаг амрагийн явдалд хандана. Цэнхэр өнгөний бүсгүйчүүд бэлгийн амьдралаасаа бүрэн дүүрэн таашаал авч чаддаг. Тэд туйлын мэдрэмтгий амрагууд, гэхдээ сексийн дур хүсэл нь галын дөл шиг байнга ихсэх биш харин тэнгисийн түрлэг шиг түрж, татарч байдаг онцлогтой. Сексийн удиртгалд энэ өнгөний эрчүүд, бүсгүйчүүд адилхан ач холбогдол өгдөг бөгөөд дур ханасны дараа ч мэдрэмтгий хэвээрээ байдаг. Цэнхэр өнгөнд дуртай хүмүүс гэр бүлдаа үнэнч, сайхан хос болох бөгөөд хэзээ ч илүү явдал хайдаггүй байна. Гэр бүлийн хоёр хоёулаа энэ өнгөнд дуртай бол төгс хос болох магадлал ихтэй.
(more…)

Tags:

Таны дуртай өнгө - Саарал

January 29th, 2008 by admin | 2 Comments | Filed in Сонжоо

Саарал. Саарал өнгө угаасаа шийдмэг биш халирамтгай хүмүүсийн өнгө. Саарал өнгөнд дуртай эрчүүд сексийг илүү ч үгүй, дутуу ч үгүй “тайвшрал” л гэж үздэг. Хайр дурлал, халуун дотно байдал тийм ч чухал биш. Саарал өнгөнд их дуртай эмэгтэйчүүд сексийг хайр дурлалтай холбон ойлгодоггүй, зүгээр жинхэнэ буюу бие махбодын утгаар нь “бэлгийн харьцаа” гэж л үзнэ. Бүр гэр бүлийнхээ үүргийг гүйцэтгэх, эсвэл хүүхэд олох гэсэн хоёрхон зорилгын л дагуу хүнтэй унтдаг. Тэд бэлгийн харьцааныхаа үеэр дээврийн цууралтыг тоолж хэвтдэг. Харин гэр бүлтэй болох юм бол энэ нь тэнгэрт нислээ л гэсэн үг.
(more…)

Tags:

Таны дуртай өнгө - Улбар шар

January 29th, 2008 by admin | 4 Comments | Filed in Хувь заяагаа мэдье

Улбар шаргал. Энэ өнгөнд дуртай хүмүүс сексийн элдэв “фантаз”-аар дүүрэн байдаг. Бэлгийн харьцаа нь тэдний хувьд өөрсдөө гол дүрд нь тоглож байгаа нэг үзэгдэлт драмын жүжиг л гэсэн үг. Тэдэнд сексийн урьдал үе нь яг хурьцлаасаа дутуугүй чухал. Сексийн явцад тэд элдвийн “тэнэг” зүйл бие биенийхээ чихэнд шивнэж, дэмий хоосон магтаал, яриа хөврүүлнэ. Улбар шар өнгөний хүмүүс үргэлж дур тавьж, ханаж чаддаггүй ч тэд үүндээ сэтгэл зовнидоггүй. Энэ өнгөний эрчүүд нь бүсгүйнхээ гэзэгнээс чангааж, хүүхнүүд нь залуугийнхаа нуруун дээр улаан зураас /хумсаараа гэдгийг ойлгож байгаа байх/ үлдээх мэтээр авирлана.
(more…)

Tags:

Таны дуртай өнгө - Ногоон

January 29th, 2008 by admin | 23 Comments | Filed in Хувь заяагаа мэдье

Ногоон. Ногоон өнгөнд дуртай хүмүүс сексийн харилцаандаа гэнэн, цэвэр ариун, итгэмтгий байдаг. Ногоон өнгөнд дуртай бүсгүйчүүд сексдээ ч бас онгон охин мэт байна. Харин энэ өнгөний эрчүүд хөнгөмсөг сэтгэлтэй, эв дүйгүй гэхдээ маш сэтгэл булаам хүмүүс юм. Ногоон өнгөний амрагууд зөөлөн, сайхан сэтгэлтэй, “африкийн” хар тачаалгүй. Гэхдээ тэд гэр бүлдээ тун үнэнч.
(more…)

Tags: