Archive for the ‘Мэргэ’ Category

Азын дугуй

May 22nd, 2006 by admin | 13 Comments | Filed in Мэргэ

Энэ аргад нухацтай хандвал гайхмаар vнэн, тодорхой хариуг танд өгнө. Энэ аргыг далдын хvчийг мэдрэгч нэгэн авъяаслаг хvн бvтээсэн бөгөөд олон жилийн туршилтын vр дvн, одон орны нарийн тооцоон дээр vндэслэжээ.
Нvдээ аниад, харандаагаар том тойргийн хаана нь ч хамаагvй заагаад, заасан газар тань аль орд болохыг тодорхойл.
(more…)

Өндөгний цагаанаар мэргэлбэл

May 22nd, 2006 by admin | 4 Comments | Filed in Мэргэ

Шинэ өндөг аваад цагаан уургийг нь шараас нь ялган авна. Шил юм уу шаазан аяганд амсрыг нь дvvртэл ус хийгээд ялган авсан цагаан уургаа дээрээс нь хийнэ. vvнийгээ хутгахгvйгээр 24 цаг орхино. Өндөгнихй цагаан нь хатахдаа янз бvрийн хэлбэртэй болсон байх бөгөөд кофены шагаар мэргэлдгийн адил гарсан дvрсийг нь харж мэргээ тайлна

Цаасны тасархайгаар мэргэлэхэд

May 22nd, 2006 by admin | 12 Comments | Filed in Мэргэ

Цэвэр цаасны 13 ширхэг тасархайн дээр санааг чинь зовооу буй зvйлvvдээ нэг нэгээр нь бичнэ. Энэ цааснуудаа нугалахгvйгээр, бичгийг нь доош харуулан нэг аяганд хийгээд хооронд нь холино. Дараа нь дээрээс нь ус хийхэд усан дээр хөвөн гарч ирсэн тасархай дээрх асуултын хариулт эерэг байна /биелнэ/ гэж vзнэ.

Алимны хальсаар мэргэлбэл

May 22nd, 2006 by admin | No Comments | Filed in Мэргэ

Эрvvл, шинэхэн алим аваад хальсыг нь мөнгөн хутгаар, нэг ч таслахгvй ганц урт уяа мэт болгон цэвэрлэж авна. Тэр хальсаа барьж байгаад санааг чинь зовоож буй асуултыг амандаа дахин давтан хэлэнгээ хальсыг зvvн мөрөн дээгvvрээ давуулан арагш нь шиднэ.
(more…)

Бөгжөөр мэргэлье

May 22nd, 2006 by admin | 3 Comments | Filed in Мэргэ

Шигтгээгvй хуримын алтан бөгжийг хар утсанд уяна. Цэвэр шилэн аяганд ус хийж өмнөө тавь. Зvvн гарынхаа эрхий, долоовор хуруугаар хар утасныхаа vзvvрээс чимхэж шилэн аягатай усныхаа дээр барьж байгаад утасны vзvvрийг суллаж бөгжийг доош унагана
(more…)

Хонгыг нь уншиж хувь заяаг нь хэлж өгнө

May 10th, 2006 by admin | 2 Comments | Filed in Мэргэ

Цыган хvvхнvvд гарын алгаар хvний хувь заяаг хэлж өгдгийг зарим нь итгэж, зарим нь vл тоосоор ирсэн. Харин Германы Мелдорф хотын сохор лам, зөнч, төлөгч Ульф Бук эмэгтэйчvvдийн хувь заяаг хонгоны нь хээгээр хэлж өгдөг гэнэ. Үvнийг итгэхэд бэрх боловч хvvхнvvд хувь заяагаа мэдэх гэж очдог болжээ. Ульф Бук эмэгтэйчvvдийн нvцгэн хонгыг хэдэн жил судалж байгаа бөгөөд хувь заяаг нь мэдэх өөрийн аргыг бий болжээ. Тэрээр “Би анх дээгvvр нь янз бvрийн зураас татсан юм шиг нvцгэн хонго хардаг болсон. Эхлээд юу вэ гэдгийг нь ойлгодоггvй байсан.
(more…)