Таны дуртай өнгө - Улбар шар
January 29th, 2008 by admin | 4 Comments | Filed in Хувь заяагаа мэдьеУлбар шаргал. Энэ өнгөнд дуртай хүмүүс сексийн элдэв “фантаз”-аар дүүрэн байдаг. Бэлгийн харьцаа нь тэдний хувьд өөрсдөө гол дүрд нь тоглож байгаа нэг үзэгдэлт драмын жүжиг л гэсэн үг. Тэдэнд сексийн урьдал үе нь яг хурьцлаасаа дутуугүй чухал. Сексийн явцад тэд элдвийн “тэнэг” зүйл бие биенийхээ чихэнд шивнэж, дэмий хоосон магтаал, яриа хөврүүлнэ. Улбар шар өнгөний хүмүүс үргэлж дур тавьж, ханаж чаддаггүй ч тэд үүндээ сэтгэл зовнидоггүй. Энэ өнгөний эрчүүд нь бүсгүйнхээ гэзэгнээс чангааж, хүүхнүүд нь залуугийнхаа нуруун дээр улаан зураас /хумсаараа гэдгийг ойлгож байгаа байх/ үлдээх мэтээр авирлана.
(more…)
Tags: сонжоо
Хүрэн ягаан. Энэ өнгөнд дуртай хүмүүс өөрсдийгөө “янаг амрагийн тэнэг тоглоом” тоглохоос хавьгүй эрхэм дээд хүмүүс гэж үздэг. Ийм өнгөнд дуртай эмэгтэй сексийн үед гоёмсог зассан үсийг нь хэрээний үүр шиг сандаачаад хаячихаас болгоомжилно, хэрвээ ингэвэл нь залуугаа үнэн сэтгэлээсээ үзэн ядна. Ийм өнгөнд дуртай эрчүүд дурлал, сексэд ажил хэрэгч байдлаар л хандана. Ер нь ийм өнгөнд дуртай эрэгтэй ч, эмэгтэй ч хүн юуны өмнө өөрийнхөө таашаалыг л чухалчилдаг хүмүүс юм.
Ягаан. Ягаан өнгөнд дуртай хүмүүс янаглал амраглалыхаа арга тактикийг байнга өөрчилдөг. Энэ өнгөний эмэгтэйчүүд эрчүүдийг өдөөн хатгаж, “янзыг нь үзэж” өөрөө өгч чадахгүй зүйлээсээ ихийг амлана. Заримдаа бүр дотроо эрчүүдийг үзэн яддаг учраас санаатайгаар өөрийн гоо сайхныг нүдний нь өмнө гялбуулж турхирна. Ягаан өнгийг биеэ үнэлэгч, янхнууд түлхүү таашаадаг болохыг судалгаа нотолжээ. Ягаан өнгийг таашаадаг эрчүүд бол жинхэнэ “Донжуанууд” тул байнга бусадтай сээтэгнэж, сексийн шинэ адал явдалд бэлэн байдаг. Тэдний хувьд бүсгүйн зүрх сэтгэл онц сонин биш. Тэд нэг орой, бараг нэг цагт хэд хэдэн хүүхэнтэй болзчихоод өөрөө найз нартайгаа бааранд пиво уугаад сууж байдаг л амрагууд юм. Ийм нөхөртэй бүсгүйчүүд нөхрийнхөө өнгөний тухай аль болох нууцлах хэрэгтэйг сануулъя.
Шар. Шар өнгөнд дуртай хүн сексийн хувьд ямар ч хүнтэй тун амархан зохицон уусч чадна. Ижил хүйстэнтэйгээ явалдагчдын шүтээн өнгө нь шар өнгө байдгийг судлаачид нэгэнт илрүүлсэн шүү дээ. Гэхдээ та шар өнгийн хувцас өмслөө гээд ижил хүйстэнтэйгээ явалдагч болчихгүй тул санаа бүү зовоорой. Ихэнх тохиолдолд шар өнгөнд дуртай хүмүүс хамтрагчийнхаа хүсэл тачаалд амархан бууж өгдөг. Тэр байтугай өөрөө огт таашаал авахгүй байсан ч хайртай хүнийхээ ойр дотно байх хүслийг хэзээ ч эсэргүүцдэггүй байна.
Улаан. Улаан өнгөнд дуртай хүмүүс өөрийгөө орондоо “арслан, бар” мэт харагдуулах дуртай. Тэдний сэрэл амархан хөдөлдөг, ямар ч аргаар таашаал авч чадна. Хүсэл тачаал нь ихээхэн хөдөлсөн үедээ бүтэн өдрөөр ч орноосоо босохгүй байж мэднэ. Хэрвээ хос хоёр хоёулаа улаан өнгөнд дуртай бол тэдний сексийн амьдрал нь галт уулын завсаргүй оргилох лав мэт байна. Улаан өнгөнд дуртай амрагууд ширүүн зантай тул тайван өнгөнд дуртай амраг нь өөрийгөө хамгаалахад бэлэн байх хэрэгтэй.
Ажил хэрэгт ч амьдралд ч олон таатай үйл явдлаар дүүрэн жил байх болно. Таны амьдралд 12 жилд нэг удаа маш том аз тохиодог бөгөөд энэ мөч одоо ирж байна. Матрууд азын одонд төрсөн мэт санагдана.
Энэ он танд олон онцгой өөрчлөлт шинэчлэлт мөн түүнчлэн өсөн дээшлэхэд чинь туслах олон боломж авчирна. Эдгээрээс зарим хэсэг нь таны анхаарлыг онцгой татаж, шинэ сонирхол төрж шинэ хобби бий болно.
2008 онд уг ордны төлөөлөгчдөд хэрэгжүүлэх шинэ санаа төлөвлөгөө арвин байх болно. Ухаалаг санаа таны байнгын нэрийн хуудас болж эдгээр нь амжилттай хэрэгжинэ.




