Таныг 100 наслахад туслах эрүүл мэндийн 10 дадал

May 11th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Эрүүл мэнд.

100-nasТаныг хэр урт наслахыг тодорхойлох хамгийн том хүчин зүйл бол таны ген биш, харин хэрхэн зөв сайн амьдарч ирсэнд байдаг ажээ. Та итгэхгүй байна уу?


Английн Эрүүл мэндийн сэтгүүлд 20,000 хүнээс авсан судалгаагаар даралт харвах эрсдлийг дараах дөрвөн зүйлийг хийснээр тавин хувь бууруулж чадна гэжээ. Үүнд өдөрт 30 минут идэвхитэй хөдөлгөөнтэй байх, өдөрт 5 удаа ногоо, жимсээр элбэг хоол идэх, тамхи татахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх гэжээ. 
Урт наслахын тулд та дээрх энгийн арга замуудыг хэрэгжүүлэхээс гадна судлаачдын олж тогтоосноор 100-н настнууд идэж уух, алхаж хөдлөх, стресс хямралыг даван туулах  тодорхой арга барилтай байдаг аж. Эдгээрийг бид өөрсдийн насжих үйл явцыг илүү сайжруулахдаа ашиглаж болох юм. Мэдээж 100 насыг зооглох нь таны эцэг эх ингэж өндөр насалсан эсэхтэй холбоотой. Гэвч Бостоны Их сургуулийн Эрүүл мэндийн сургуулийн Томас Пэрлс таныг хүний генд нөлөөлөхөөр маш хүнд өвчин л тусаагүй бол та дор хаяж 90-н насыг төвөггүйхэн хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Харин таны эцэг эх, өвөө эмээ чинь архаг тамхичид байсан бол тэд өөрсдийн наслах ёстой насандаа ч хүрч чадалгүй өөд болцгоосон байж магадгүй. Ийм учраас та доорх 10 дадлыг эзэмшиж өдөр бүр хэрэгжүүлснээр тэрхүү гурван оронтой тоонд өлхөн хүрнэ.

1. Тэтгэвэрт битгий гар. “Нийгэмд хүмүүс гэнэт ажил хийхээ больцгооход хэт таргалалт, зүрх судасны төрлийн өвчин тусах магадлал тэтгэвэрт гарсны дараа пуужин шиг л шуугиад ирдэг гэдгийг баримт, судалгаа харуулдаг” гэж Балтиморын Наслалтын судалгааны албаны захирал Льюжи Ферручи хэлж байна. Италийн Чианти муж 100 хол давсан настнуудын тоогоороо маш өндөр хувьтай. Тэндхийн хүмүүс амралт чөлөөт цагаа бусдаас арай өөрөөр өнгөрүүлдэг. Энэ хүмүүс тэтгэвэрт гараад өдрийн ихэнхи цагийг жимс ногоогоо тарьж, арчлах зэргээр ферм дээрээ ажиллаж өнгөрөөдөг. Тэд хэзээ ч идэвхигүй, зүгээр суудаггүй. Та “би тэгж жимс ногоо тарьж арчилж чадахгүй” гэж бодож байна уу? Тэгвэл ач гучийнхаа цэцэрлэг, сургуульд тусалж, эсвэл янз бүрийн төрийн бус байгууллагуудад сайн дурын ажилтан хийж болно шүү дээ.
2. Өдөр бүр шүдээ цэвэрлэ. Энэ нь таны артерийн судсыг эрүүл байлгахад тусална. Нью-Иоркийн Их сургуулийн 2008 оны судалгаагаар өдөр бүр шүдээ цэвэрлэх нь амны хөндийн бактерийн гаралтай өвчлөлийг бууруулдаг гэжээ. Ийм бактери нь цусанд орсноор зүрх судасны өвчин үүсэх гол хүчин зүйл болсон артерийн судсанд үрэвсэл үүсгэдэг байна. Бас өөр нэг судалгаагаар амны хөндийн эрүүл ахуйг сахидаггүй, амандаа маш их бактертай хүмүүс нь артерийн судсаа нарийсгах магадлал өндөртэй бөгөөд энэ нь эргээд зүрхний өвчний эх үүсвэр болдог. “Хүмүүс дор хаяж хоёр удаа шүдээ угааж дадвал амьдралаа уртасгахад нь маш том ашиг тус өгнө гэж би үнэхээр итгэж байна” гэж Перлс зөвлөж байна.
3. Хөдөл. “Дасгал хөдөлгөөн бол залуу насны оргилох булаг юм. Энэ нь яг л машиндаа та тос масло хийж хөдөлгөдөгтэй адил. Тос маслотай машин илүү сайн, бас таны дураар хөдөлдөг” гэж Чикагогийн Иллинойсын Их сургуулийн эм зүй, наслалтын судалгааны судлаач Жей Олшански хэлж байна. Дасгал хөдөлгөөн нь таны сэтгэл санаа, тархи оюун, биеийн тэнцвэр, булчингуудын жин, яс үе мөчинд тань хамгийн их ашиг тусаа өгдөг гэдгийг судалгаанууд ар араасаа л баталцгааж байна. Та хөдөлж эхлэнгүүт л ашиг тус нь тэр даруй ирдэг. Та өөрийгөө биеийн тамирын зааланд очиж хичээллэж чадахгүй байна даа гэж санаа зовох ерөөсөө хэрэггүй. Та зүгээр л өдөрт 30 минут ойролцоох дэлгүүр лүү ч юм уу, эсвэл гэрийнхээ ойр хавиар сайхан алхахад л хангалттай. Байнгын дасгал хөдөлгөөнөөр булчингаа чангаруулах нь ч бас сайн. Гэхдээ иогийн дугуйланд явснаар   сунгалтын дасгал хийж, адилхан үр дүнд бас хүрч болдог.
4. Өглөөний хоолондоо эрдэнэ шиш, овъёосоор баялаг хүнс ид.  Ер нь өглөөд арвай, буудай ихтэй хоол цай хэрэглэх нь настайчуудыг өдрийн турш цусан дахь чихрийн түвшингээ хэвийн хэмжээнд байлгахад тустайг саяханы хийсэн судалгаагаар тогтоожээ.  Ийм хоол хүнс хэрэглэж хэвшсэн хүмүүсийн хувьд хөгшрөлтийг хурдасгаж өгдөг нэг шалтгаан болох чихрийн шижин өвчнөөс сэргийлж чадна.
5. Дор хаяж зургаан цаг унтаж бай. Өдрөө уртасгахын тулд нойроо хэмнэж, илүү цаг гаргаж байхын оронд амьдрах хугацааг тань уртасгах он жилүүдийг нэмэхээ бод. “Нойр бол бидний бие организмыг хэвийн байлгаж, эд эсүүдийг эдгээж сэргээх хамгийн чухал үйл ажиллагааны нэг юм. Настайчууд доод тал нь зургаан цаг унтах ёстой гэдгийг бид тооцоолж гаргасан” гэж Ферручи хэлсэн. Нэгэн зууныг хүрч насалсан урт настанууд нойрыг яах аргагүй хамгийн нэгдүгээрт байх ёстой зүйл гэж тэмдэглэх нь зайлшгүй биз ээ.
6. Хүнсний нэмэлт бэлдмэл биш, харин хоол тэжээл хэрэглэ. Витамин С, Е, эсвэл бетакаротин гэх мэт бодисуудыг цусандаа ихээр агуулж байдаг хүмүүс харьцангуй илүү урт насалж, зөнөх нь ч удаан байдгийг судалгаа баттай харуулж байна. Харамсалтай нь, энэ мэт аминдэмүүдийг агуулсан хүнсний нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэх нь хөгшрөлтийг удаашруулахад ашиг тустай гэсэн баримт алга. “Жирийн нэг улаан лоолинд агуулагдаж байдаг эдгээр бодисууд нь бидний мэддэг витамин С зэрэг ганц аминдэмээс ч илүү цогцоороо эрүүл мэндийг тэтгэдэг хоорондын харилцан уялдаатай” гэж Ферричи тэмдэглэжээ. Шим тэжээл муутай цагаан хүнс болох талх, гурил, элсэн чихэр зэргээс аль болох зайлсхийж, харин шим тэжээл ихээр агуулсан өнгө алагласан жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бас бүдүүн тарианы талх, буудай зэргийг байнга хэрэглэж бай.  
7. Аль болох бага хямар.  Вүүди Аллен мэтийн жүжигчид л сэтгэлийг нь зовоож буй зүйлийг эрүүл саруул хошигнолоор тайлаад гаргачиж чадах биз. Харин бид мэтийн хямрагчдын хувьд стресстэй тэмцэх шинэ арга замыг олсон нь дээр байх. “Бид зуу наслагчид хүнд хэцүү асуудлууд дээрээ аль болох эргэлдэхгүй, эсвэл аливааг өөрт хэт ойроор дусгаж авдаггүй болохыг харуулсан судалгааны шинэ баримт олоод байна. Тэд зүгээр л тоохгүй өнгөрүүлэхдээ гарамгай” гэж Перлс хэлсэн юм. Хэрэв би угаасаа ингэж чадахгүй гэж бодож байгаа бол хямарч бухимдсан үедээ энэ байдлаас гарах өөрт таарсан илүү дээр аргыг олох хэрэгтэй. Ёог, дасгал, бясалгал, эсвэл хэсэгхэн хором зүгээр л гүнзгий амьсгаа авах зэрэг нь бүгд тустай сайн. Таагүй асуудлаа байн байн бодох, зурагтынхаа өмнө чипс хивээд суух, согтууруулах ундаа уух нь ямар вэ гэж үү? Муу, маш муу.
8. Долоо дахь өдрийн адвентист шиг амьдар.  Өөрсдийгөө 7 дахь өдрийн адвентист гэж тодорхойлдог америкчуудын дундаж наслалт 89 буюу жирийн америк хүнээс бүхэл бүтэн арван насаар урт байна. Энэ шашны нэг итгэл үнэмшил бол Бурханаас зээлж авсан бие махбодио баярлуулж байх нь чухал гэж үздэг. Энэ нь тамхи татахгүй байх, архи дарсанд донтохгүй байх, эсвэл чихэр бурмаар хэт цатгахгүй байх явдал юм. Сүсэгтнүүд нь жимс жимсгэнэ, төрөл бүрийн хүнсний ногоо, самар, шош зэрэгт үндэслэсэн цагаан хоолтон байж, хангалттай сайн дасгал хийх ёстой гэж үздэг. Тэд бас өөрсдийн гэр бүл, хамт олондоо маш их анхаарцгаадаг.
9. Дадал зуршилтай бол. 100  настнууд бүхий л амьдралынхаа туршид нэгэн төрлийн ажил хэрэг эрхэлж, нэгэн төрлийн хоол ундаа идэж уух зэрэг тогтсон дадал, хэв маягтай байдаг гэж Олшански өгүүлж байна. Өдөр бүр тогтсон цагт унтаж, босох нь ч нас ахихын хэрээр бие махбодийг тэнцвэртэй байлгах бас нэгэн сайн дадал юм. “Нас ахих тусам таны сэтгэл санаа улам бүр доройтож байдаг учраас хэрэв та нэг шөнө хэдхэн цагийн нойр алдсан ч, эсвэл хэтэрхий их архи дарс уусан бол эргээд бие тань хэвийн байдалдаа шилжихэд маш хэцүү, хүндрэлтэй болдог” гэж Ферручи тайлбарласан. Энэ нь таны дархлааны хамгаалалтыг доройтуулж, янз бүрийн ханиад томуу, вирус бактерийн гаралтай үрэвсэл авахад илүү мэдрэмтгий болгодог ажээ.
10. Холбоотой бай. Ялангуяа бэлэвсэрч хоцорсон хөгшчүүлийн хувьд наснаасаа эрт өөд болох нэг шалтгаан болдог сэтгэл санааны хямралаас зайлсхийх гол түлхүүр бол найз нөхөд, хайртай дотно хүмүүстэйгээ байнга холбоо харилцаатай байх явдал юм. Зарим сэтгэл судлаачид настайчуудад ихээхэн тустай нэг арга бол хөгшинтэйгөө гадуур алхах, эсвэл хэсэг бүлгээрээ хамтдаа дасгал хийдэг клуб зэрэгт хамрагдах нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэж үздэг. Өдөр бүр дотны найз нөхөр, эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хамт байх нь өндөр настай хүмүүст сэтгэл санааны маш том дэмжлэг болдог.

        Орчуулсан Д. Мөнхжаргал

Түлхүүр үг:

14 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Оюун | 11/05/09

    100 хувь санал нийлж байна. Зөв хооллолт үнэхээр чухал. Баярлалаа.

  2. ner | 13/05/09

    109 Давидын дуулал, Найрал дууны удирдаачид.
    Миний магтаалын Бурхан, Бүү дуугүй байгаач.
    2 Учир нь тэд миний эсрэг хорон муу, мэхлэгч амаа нээсэн.
    Тэд миний эсрэг худалч хэлээр ярьсан.
    3 Тэд бас үзэн ядалтын үгсээр намайг тойруулж,
    Миний эсрэг ямар ч шалтгаангүйгээр довтолсон.
    4 Миний хайрын хариуд тэд намайг буруутгагчид болдог.
    Харин би залбирч байна.
    5 Ингэж тэд надад сайныг муугаар,
    Миний хайрыг үзэн ядалтаар хариуллаа.
    6 Хорон муу хүнийг түүний дээр томилж,
    Буруутгагчийг баруун гар талд нь зогсоогтун.
    7 Шүүгдэх үед нь гэмтэй гэж түүнийг урагш гаргаж,
    Түүний залбирлыг ч нүгэл болгооч.
    8 Түүний хоног өдрүүдийг цөөрүүлээч.
    Түүний ажил албыг өөр хүнд өгөөч.
    9 Түүний хүүхдүүдийг өнчин,
    Эхнэрийг нь бэлэвсэн болгооч.
    10 Түүний хүүхдүүдийг тэнүүчлүүлж, гуйлга гуйлгуулаач.
    Тэднийг сүйрсэн гэрүүдээс нь хол газар гуйж хооллох болгооч.
    11 Түүнд зээддүүлэгч хүнд өөрт нь байгаа бүхнийг олзлуулж,
    Гадны хүмүүст түүний хөдөлмөрийн үр шимийг тонуулаач.
    12 Түүнд өршөөл хүртээх хэнийг ч,
    Түүний өнчин хүүхдүүдийг ч өрөвдөх хэнийг ч үгүй болгооч!
    13 Түүний үр удмуудыг таслаач.
    Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
    14 Түүний эцэг өвгөдийн хийсэн гэм бурууг
    ЭЗЭНий өмнө сануулж,
    Түүний эхийн нүглийг арчигдахыг бүү зөвшөөрөөч.
    15 Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар
    Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
    16 Яагаад гэвэл тэрээр хайр энэрлийг үзүүлэхээ мартаж,
    Харин алахын тулд зүдрэгч болон гачигдагчийг,
    Мөн зурх нь шаналсан хүнийг хавчсан юм.
    17 Тэр бас хараах дуртай байсан бөгөөд тэр нь ч өөрт нь буцан иржээ.
    Тэр ерөөлд баярлаагүй бөгөөд тэр нь ч түүнээс хол байв.
    18 Харин тэрээр хувцас өмсдөг шиг өөртөө хараалыг өмсөж,
    Хараал нь ч түүний биед ус шиг,
    Түүний ясанд тос шиг шингэсэн.
    19 Тэр хараал түүний хувьд өмсдөг хувцас нь мэт,
    Үргэлж бүсэлдэг бүс нь мэт болох болтугай.
    20 Энэ нь намайг буруутгагчдад хийгээд
    Миний сэтгэлийн эсрэг бузрыг яригчдад ЭЗЭНээс өгөх шан болог.
    21 Харин БУРХАН Эзэн, Та Өөрийнхөө нэрийн төлөө надад хандаач.
    Таны хайр энэрэл сайн учраас намайг авраач.
    22 Учир нь би бол зүдрэгч ба гачигдагч бөгөөд
    Зүрх минь миний дотор шархадсан.
    23 Би уртсаж буй сүүдэр мэт алга болж байна.
    Би царцаа мэт хийсэн туугдсан.
    24 Мацаг барьснаас болж өвдөг минь сулран,
    Махан бие минь ч өөхгүйгээр эцэж ядарлаа.
    25 Би бас тэдэнд зэмлэл буруушаал болсон.
    Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрдэг.
    26 Миний Бурхан ЭЗЭН, надад туслаач.
    Өөрийн хайр энэрлийн ёсоор намайг авраач.
    27 Энэ бол Таны мутар гэдгийг тэдэнд мэдүүлээч.
    ЭЗЭН Та үүнийг үйлдсэн.
    28 Тэд харааг, харин Та ерөөгөөч.
    Тэд босохдоо ичгүүрт орно,
    Харин Таны зарц баярлах болно.
    29 Намайг буруутгагчдыг ичгүүрээр хувцаслаж,
    Тэднийг өөрсдийнх нь шившгээр гадуур хувцасаар бүтээлгээч.

  3. nomuu | 21/05/09

    ene ner gegch yun so yum bicheed bna aaa.buruu gazraa buruu tsagt bna hugshuun

  4. nandanarawjaa | 22/05/09

    dajgvi ym baina shvv deeturshaad uzeeree

  5. zulaa | 28/05/09

    bi jiliin dotor 5nasaar hogshirson.setgel sanaa muu ih hymarahaar muu ali boloh taivn bai ymar ch yum bolson oodrog yvaarai busguichuudee.

  6. nara | 10/07/09

    neeh saihan 100 naslaltiin tuhai bodoj baihad ene ner gegch nuhur yugaa bicheed setgel sanaa budiluulchihvaa……….

  7. oko | 31/07/09

    ymar muhai vgtee yum be vgsenii chin 100 naslah buruu sansaar b.gaad 50 ch hvrehgvv vheh b.gvv um mani badmii hum

  8. oko | 31/07/09

    neree ene chin esusiin surtalchilgaanii bulan bish shuu de
    bichih ymaa zuv songo

  9. Tuul | 2/09/09

    esus-iin surtalchilgaag end bicheed bhdaa yadag yum. esus hargis taldaa shashin, itge itgehgui bol tiim muu yum bolno gm. budda bol enerengui zuuloun, huniig zuv amidrahad l surgadag.

  10. enjii | 20/10/09

    tiimee bi buddag olon jil l shvtsen getel neg buruu nomton garch ireed esvsiig magtaad baihaar ni neg heseg esvsiig shvtdeg hvn bolood yawsan chini bvr dordson shvv buddagaa shvtej yawaarai

  11. Саруул Гэрэлт Ирээдүй Төв | 27/10/09

    Сэтгэлзүй ба нөлөөлөл цуврал сургалт

    1.Бизнесийн сэтгэлзүй
    -харилцагчидын сэтгэлзүйн талаарх ойлголт
    -гадаад дотоод хүчин зүйлсийн нөлөөлөлд хэрхэн хандах
    2. Хэрэглэгчийн сэтгэлзүй
    -үйлчлүүлэгчийн хүсэл
    -үйлчилгээний сэтгэл ханамж
    3.Сайн эцэг эх байх
    -эцэг эхийн эрх үүрэг
    -хүүхдийн хүсэл мөрөөдөл
    -үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх
    3.Амьдралаас таашаал авах
    -амьдралын утга учир
    -таашаал гэж юу болох яаж авах арга
    4.Гэр бүлийн аз жаргал
    -гэр бүлийн орчин гэж юуг хэлэх
    -ямар үед гэр бүлд урт удаан аз жаргал бий болдог
    5.Охид эмэгтэйчүүдэд зориулсан сургалт
    -сайн охин, сайхан эмэгтэй хүний талаарх ойлголт
    -охид эмэгтэйчүүдийн гол гаргадаг алдаа болон яаж залруулах арга
    -эрчүүдийн тухай юуг сайн мэдэх хэрэгтэй
    -яагаад эрчүүд хуурдаг вэ?
    -эрчүүд хуурсан үед эмэгтэйчүүдийн гол гаргадаг алдаа
    -аз жаргал гэж юу вэ?
    6.Яаж хайр сэтгэлээ олох вэ?
    -хайр гэж юу вэ?
    -хайраа хүлээж суух уу? Харин өөрөө бий болгох уу?
    -хариу үгүй хайр болон азгүй хайр
    -аз жаргалтай хайр
    7.Яаж өөртөө болон эрчүүдэд хандах вэ?
    - яаж өөртөө таалагдах вэ?
    -эрчүүд ямар эмэгтэйг илүүд хүндэлдэг бол?
    -өөртөө итгэлтэй байхад суралцана
    -үзэсгэлэнтэй байхад суралцана
    -эмэгтэй хүний мөн чанарт суралцана
    8.Би хамгийн дур булаам сайхан бүсгүй
    -эмэгтэй хүний гоо сайхны нууц
    -сайхан эмэгтэй болоход маш амархан нууцууд
    -итгэл үнэмшил
    -энэ бидэнд болон бусдад яаж нөлөөлдөг вэ?
    -айдас тэр юун дээр үндэслэгддэг вэ?
    -өдөр тутмын энгийн зүйлсээс таашаал авах
    9.Эмэгтэй хүний сексийн онцлог
    -сексийн домог зүйн үнэн
    -бие махбодийн сексийн ханамж гэж юу болох
    -өөрт бэлэн амьдралдаа эхийн үүрэг гүйцэтгэх
    -хийсвэрлэх ертөнц” эмэгтэй хүний бэлгийн хийсвэрлэх, мөрөөдөхийн хөгжил
    10.Яаж өөртөө бусдыг дурлуулах вэ?
    -хэрэв таныг сонирхдоггүй бол яах вэ?
    -эрчүүд юуг илүү хүсдэг вэ?
    -эмэгтэйчүүд юуг илүү хүсдэг вэ?
    -хэрэв чи өөрийгөө сайхан гэж боддоггүй бол юугаар болон яаж татах вэ?
    11.Архинаас яаж хурдан гарах вэ?
    -архи гэж юу болох
    -яагаад архинаас гарах хэцүү байдаг
    -архинаас гарах хамгийн шилдэг аргууд
    12.Тамхинаас яаж хурдан гарах вэ?
    -тамхи гэж юу болох
    -тамхинаас гарахад яагаад хэцүү байдаг вэ?
    -тамхинаас гарах шилдэг арга

    Та өөртөө одоо л цаг гаргахгүй бол хэзээ гэж……..
    Та өөрөөсөө нэг л удаа асуугаарай?

    алтаар үнэлэгдэх цаг хугацаа,
    цаг хугацаа хэмээх орон зай дахь
    хүн хэмээх цаг хугацаа урссаар..

    Бид таньд Саруул Гэрэлт Ирээдүйг бэлэглэж хэзээ ч хаанаас олж авашгүй аз жаргалтай амьдралын нууцыг атгуулна. Харин та энэ нууцаа хэнд хэлэхээ өөрөө мэдээрэй?

    Цагийн хуваарь:
    Даваа-баасан 09ц-20ц
    Бямба 09ц-14ц
    Ням амарна

    Төвийн үйлчилгээний төрөл:

    -хувь хүний ганцаарчилсан зөвөлгөө
    -Төвийн сургалт
    -Албан байгууллага аж ахуйн нэгжийн захиалгаар сургалт явуулна.

    Утас:5005 - 7015,
    Гар: 9864 -7015

    Хаяг: БГД, 3-р хороо 69-р байр

  12. Michelle | 2/11/09

    Ih sonirholtoi goy medeelel bna. Bayarlalaaw.

  13. baaska | 7/01/10

    duulal 109 ees bichsen hun holboo barina uu bi bibil sonirhoj b,gaa yumaa bi cheh ulsad amidardag yumaa zaaval holbooavaaraa za msj bichej b,noo 00420775874629 mail uldeej b,noo

  14. Jenny | 28/01/10

    suuliing uyd urt naslaltiin tuhai ih material elbeg baih bolj.
    Hamgiin gol ni heregjuulj chadval ih tustai yumdaa.
    Minii huvid 7-10 ni ih zugr sanagdlaa.
    Yalanguya 8 dahi ni- doloo honogt 1 udaa biy, setgelee ariusgaj busdiin sain saihnii tuluu sanaa tavij baih gedeg ni. Ene uneheer unen hun aminchhan baih tusmaa uurtuu hyamral, “zovlon” toi baidag busdiin tuluu setgel gargah tusmaa teruugeeree setgel ni tejeegdej az jargaltai baidag shuu tiimee, humuusee???

Сэтгэгдэлээ үлдээх