Хамар ямар үүрэгтэй вэ?

March 5th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Эрүүл мэнд.

breathebaga Зөв амьсгалж сурах нь агаарын бохирдолт, утаа ихтэй үед амьсгалын замын болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй. Хамар нь амьсгалын эрхтэн системийн хамгийн эхний хэсэг юм. Хүн  ердийн үед амьсгалаа хамраар авч амаар эсвэл хамраар гаргадаг.

Хамар маш чухал үүрэгтэй нандин эрхтэн юм.
1. Амьсгалах
2. Хамгаалах
3. Дуу авиаг өнгөлөг,уянгалаг болгон хувиргах
4. Үнэрлэх
5. Гоо сайханд нөлөөлөх 
         nosebaga

 

1 - духны хөндий
2 - элхэгийн хөндий
3 - дээд самалдаг
4 - дунд  самалдаг
5 - хажуугийн хөндий
6 - хамрын таславч
7 - доод самалдаг
8 - нулимсны суваг

Хамрын  хамгаалах үүргийн талаар тайлбарлая.
               Хүний хамрын үүдэвч хэсэгт байдаг олон тооны усэнд гаднаас орсон тоос шороо шүүгдэн цэвэрлэгддэг. Харин хамрын хөндийн доод, дунд самалдагт байх маш нягт хялгасан судасан торлог бүтэц  нь их дулаан,  чийглэг шингэн ялгаруулдаг бөгөөд  хамрын хөндийгөөр урсах агаар үүний тусламжтайгаар бүлээсэж бас чийглэг болдог байна. Жишээ нь: Гадаа – 12 градус байхад хамраар амьсгалсан агаар залигуурт хүрэхэд +25 градус болсон байдаг.
           Хамрын хөндийн салст бүрхэвчээс ялгардаг онцгой бүтэцтэй салслаг шингэн нь хамрын хөндийд орших сормослог эсийн тусламжтай гаднаас орж ирэх бактер вирүсыг өөртөө наалдуулан, гадагшлуулдаг.

            Амьсгал авах хэлбэрээр нь амьсгалыг үндсэн 3 хэлбэрт хуваана.
1. Цээжний дээд хэсгийн амьсгал (эгэмийн амьсгал)
2. Цээжний доод хэсгийн амьсгал
3. Хэвлийн амьсгал
           Энэ 3 амьсгалын аль хэлбэрийг хүн өөрт хэвшүүлснээс амьдралынхаа туршид эрүүл саруул амьдрах эсвэл өвчин эмгэгт өртөмтгий байх гол нөхцөл бүрдэнэ.

           Хэрвээ хүн амьсгал авахад цээжний дээд хэсэг хөдөлж, мөр дээш өргөгдөн цээж түхийн хэвлий татагдаж байвал цээжний дээд хэсгийн амьсгал гэнэ. Ингэж  амьсгалдаг хүнд амьсгал гаргах үед уушгинд агаар үлдэх ба уушгин дахь агаарын солилцоо гүйцэд сайн явагддаггүй, удаан ярихад хоолой нь амархан цуцдаг, дуулахад хүч султай, дуулах ярих үед хүзүүгээр чилдэг, хоолой хөндүүрлэдэг, дууны өнгө сонсголонтой биш,удаан ярихад  сөөнгөтдөг, ханиад амархан хүрдэг, амьсгалын дээд замын өвчинөөр өвдөх эрсдэл  ихтэй байдаг.

          Цээжний доод хэсгийн амьсгалын хэлбэртэй хүмүүс амьсгал авахад цээж доод, дунд хэсгээр  2 тийш тэлж өвчүүний доод хэсгээр урагш тувийж байдаг. Ингэж амьсгалдаг  хүн цээжний дээд хэлбэрийн амьсгалыг бодвол эерэг үзүүлэлттэй. Цээжний доод хэсэг хэвлийн амьсгал нь хамгийн тохиромжтой. Энэ хэлбэрийн амьсгалын үед амьсгал авахад хэвлий урагш тумбийж, гаргах үед хэвлий шалчийж байдаг.

             Цээж оролцохгүй амьсгалдаг хүний дуу хоолой илүү цээлхэн өнгөлөг ярих, дуулах үед цуцахгүй амьсгалын замын өвчинд өртөх нь бага байдаг.

Та энэ зөвлөмжийг уншаад өөрийн амьсгалын хэлбэрээ тодорхойлон  өөрчлөх боломж бий шүү.
Туршаад үзээрэй!

Хамраа хэрхэн хамгаалах вэ?
          Даарахгүй, хамраа  битүүрүүлэхгүй,  хатаахгүй, хүйтэн сэрүүний улиралд малгайгүй    явахгүй  байх нь чухал. Түүнчлэн машины агааржуулагч, гэрийн халаалтын    хуурай   агаар, хуурай  бохирдолттой, утаатай агаар, ургамал, амьтны   болон  ахуйн тоос гэх   мэт  харшлын үед  хамар хатах, ус гоожиж  битүүрдэг. Үүнийг эмчлэхгүй  удаан   явснаас духны  хөндий,  хамрын    хөндийнүүд ,  идээлж хүндэрдэг.

           Эдгээрээс сэргийлэхийн тулд гэрийн  нөхцөлд   600 грам  буцалсан усанд    цайны нэг  халбага  нунтаг  давс  хийж бэлтгэнэ. 2%-ийн содын уусмал  250   мл буцалсан усанд нэг цайны халбага сод  хийнэ. Хүүхдэд 1%-ийн  содын   уусмал хэрэглэнэ. Мөн  09% натри хлоритын  уусмалыг  өдөрт   2 - 3   удаа,  2 - 3 дуслаар хамарт  дусаах  буюу  угаана. Хүүхдэд ялгаагүй.
Хамрын  ринол,нафазолин,  глазолин, санорин зэрэг  дусаалгыг өдөрт 1-2 удаа дусаана..   

           Хамартаа эмийг   зөв дусаах хэрэгтэй. Толгойгоо  хажуу тийш нь хазайлган хамартаа 2-3 дусал эм буюу уусмалаа дусаагаад амьсгалаа хамраараа татаж, хамраа эрхий болон долоовор хуруугаараа чимхээд эгц доошоо тонгойж 1 - 2 минут  болно. Удаан хугацаагаар эм дусаавал эмэндээ харшиж хамар битүүрч хатдаг  болдог.

Ё. Оюунчимэг
Д. Энхтуяа /УКТЭ-ийн поликлиник/

Түлхүүр үг:

15 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Эзэгтэй | 5/03/09

    Нээрэн бид нар өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө хэр анхаардаг юм вэ? Утаатай тэмцэх талаар дээр дооргүй яриад л байдаг. Тэгвэл утаатай үед эрүүл мэндээ яаж хамгаалах талаар ердөө ярихгүй л байгаа биз дээ. Нарынханд баярлалаа л гэж дахин хэлье.

  2. Saraa | 6/03/09

    Баярлалаа, хэрэгтэй мэдээлэл байна аа.

  3. guest | 10/03/09

    Миний энэ асуултанд хариулж болохуу, Гоо сайхны хагалгааны талаар юм. Би хамраа засуулсан л даа.Гэтэл нэг юмнаас уншиж байсан чинь хамраа засуулахдаа нас тогтсон хойноо засуул. Залуу байхдаа засуулах юм бол үр дүн нь 6-7 жилийн дотор гарч ирнэ гэсэн байхын. Энэ яана гэсэн үг вэ.

  4. sarnai | 23/03/09

    Guest-d

    Chi haana hamaraa yanzluulsan yum be,bi bas hamaraa ondorsgomoor baih yum,haana yamar emneleg naidvartai hiideg yum bol,tegeed yamar uneer hiisen geed todorhoi bichij boloh uu,tegvel mash ikh bayarlah b-na….Thanks

  5. guest | 23/03/09

    Оюун эмчийн Перфект эмнэлэг дээр хийлгэсэн.2007 онд засуулсан.790 доллар байсан.Бусад эмч нар нь 400 орчим доллараар хийдэг гэсэн. Одоо нэмэгдсэн гэж дуулсан.Гэхдээ өмнө нь Оюун эмчтэй сайн яриарай.Одоо компьютерээр нүүрнийхээ хэв төрхийг гаргаад яаж засуулахаа тодорхойлдог болсон эсэхийг асуугаарай.Дараа нь харамсахгүй зүйл хийх хэрэгтэй.

  6. Zaawal | 1/10/09

    Bi neg gaj gemer zurshiltai. Xamranda yamar negen yumar tsochrol ogch naitaadag. Zarimda xd xonog tegxgvi. Zarimda odort mash ixer tgj naitadag. Ene n yamar negn yumig gemteexv. Vrewsel vvsgdgv.

  7. uchral | 20/03/10

    hamar gj heregtei zvil
    vnerlehig medrehku bol muhai
    kkkkkkkkkkkkk
    hamraa hairlarai all

  8. Boloroo | 19/05/10

    Bi

  9. Boloroo | 19/05/10

    Nadad neg asuudal bna. minii hamar ih nuhjilttei bolsn. uul n gaigui bsn lda. bi shahsaar bgaad neg medehed bur ih boltson bsan. yaahaw gaduur nuh bagasgadag maskuudiig zondoo hereglesen. gewch medeej togs alga bolgohgui. tiimees hamraa yanzluulangaa nuhee arilgamaar bna. haana yamar mash sain emneleg bna ve. ta buhen medeelel ogch tuslaach.
    PLEASE !

    Guest-d
    chi hamraa yaj yanzluulsan ve. tegeed sanaand chin hursen uu.

  10. misheel | 9/07/10

    Asuy. Durlaval hamar deer um gardag gene? yneny? biein asuudaluu

  11. odno | 28/10/10

    asuuy.bi turud sar bolj bn.tegsen my huugiin hamar ni bituured bn.udaan bituured bwal chih ni uwddug gene.yaaj hamriin bituug ni gargah uu.

  12. зочин | 10/12/10

    яах гэж хамраа янзлуулдаг золиг вэ эхний хамар чинь чамд сайхан байсан. харин одоогийн хамар чинь 6-7 жилийн дотор ховхроод ойчих юм байна даа одоо яана

  13. muugii | 12/01/11

    minii hamarnii urd talin heseg tom tgeed ter hesegiinhee mahiin avkuulmaar bn yahuu all tuslaach PLEASE!

  14. уги | 14/01/11

    сайн байна уу, хамрын хєндийд вирус тархана гэхээр яадаг юм бэ? хир зэрэг аюултай вэ? хамар, нїд, духруугаа тархсан байна гэх юм?

  15. tuyaa | 8/06/11

    hj bi 5 jiliin omno yonsoi ged chih hamar hooloin emlegt hamriin zurag awhuulsan chin gamriidttaii ged yaraltai hagalgaa hiilge geheer ni hiilgeegui sayhan ulsiin emlegt uzuulsen gamriid bish bha herwee gamriidtai bsan bol chi odiid ingej yawahgui gej bhii getel sayhnii minii hamar owdood hunduurteed goosshhoo tongoihod mash ih owdoj bna nadad zowlooch ymar emlegt ochoj uzuuleh we

Сэтгэгдэлээ үлдээх