Чимээгүй “алуурчид”

March 4th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Миний гэр.

house“Миний гэр – миний цайз” гэдэг үг эргэлзээ төрүүлэхгүй байгаасай. Гэвч хаалттай хаалганы цаадах орон байранд биднийг олон аюул хүлээж байна. “Дайснууд” хаа сайгүй - өрөөнүүдэд ч, гал тогоонд ч нуугдаж байна. Ахуй орчин биднийг сэтгэл санааны хувьд төдийгүй бие махбодийн хувьд чимээгүйхэн “алж” байдаг гэнэ.             Сүүлийн үед барааны зах дээр өнгө алагласан сав суулга худалдах болсон. Энхрийхэн эрвээхэй, өнгийн цэцэгсийн дор хүчтэй хор нуугдаж байгаа юм. Меламинтай  сав будаг, цаас, нэхмэл, химийн бодисын түүхий эд болдог формальдегид гэдэг бодисыг агуулж байдаг. Савны гадаргуу дахь химийн нэгдэл ховхорсноос болж хүнсэнд хорт бодис ордог. Туршилтаар тийм саванд формальдегид зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10 дахин их байдаг нь илэрчээ. Хоронд аажмаар хордсоор, арьсны харшил үүсч, амьсгалын дээд замын өвчин тусч, нүдний бүрхүүл загатнаж, элэг, дэлүү, бөөр, ходоодонд маш муугаар нөлөөлдөг. Дашрамд хэлэхэд, формальдегид тавилга үйлдвэрлэх, чимэглэлийн эд зүйлс хийхэд ашигладаг шахмал хавтан, зарим нэг нэхмэл хивс болон цавуу хийхэд ордог байна.

             Хоол наалдаж түлэгдэхгүй тефлон хайруулын таваг эрэлт ихтэй байдаг ч бас л өвчин үүсгэх магадлалтай аж.  Хоол наалдаж түлэгдэхгүй материалыг Du Pont компани 80 жилийн өмнө бүтээсэн байна. Энэ бүх хугацаанд тус компанид бүтээгдэхүүн нь хортой, хорт хавдар үүсгэж болох талаар гомдол ирсээр байжээ. Бас төрөлхийн гажигтай хүүхэд төрөхөд ч хүргэж болзошгүй аж. Энэ бүхний хариуд тефлоныг үйлдвэрлэгчид үг дуугүй, хүссэн нөхөн төлбөрийг төлж байжээ. Зарим нэг мэдээгээр, Du Pont нөхөн төлбөрт жилд 100 сая доллар зарцуулж байв. Маш их хэмжээний ашиг энэ зарлагыг дарж байдаг гэнэ.

           Богино долгионы шарах шүүгээ эрүүл мэндэд муу гэж нэг бус удаа ярьж байсан. Шарах шүүгээ хүний цус, дархлааны системд муугаар нөлөөлдөг. Богино долгионы шарах шүүгээнд бэлтгэсэн хоол байнга хэрэглэвэл хорт хавдартай болох эрсдэлтэй гэж эрдэмтэд үзэж байна. Гэвч цахилгаан соронзон долгионы сөрөг нөлөөний тухай тодорхой мэдээлэл байхгүй учраас хүн төрөлхтөн бие махбодид сайн нөлөөгүй шарах шүүгээ, гар утас, зурагт, компьютерыг урьдын адил ашигласаар л байгаа юм.

            Ахуйн жирийн тоос бидний ноцтой дайсан. Гэрт хуримтлагдсан тоос нүд загатнуулж, нус гоожуулж, амьсгалын замын халдварт өвчин, бронхит үүсгэдэг. Тоостой орчинд байгаа хүмүүс ихэвчлэн уушгины хорт хавдартай болдог. Бас тоос бидний ор дэвсгэрт тоосны шавьж үүсгэдэг. Энгийн нүдэнд харагдахгүй шавьж буйдан, ор дэвсгэрт үүрлэж, хүний арьсны хайрсаар хооллож олон төрлийн харшил үүсгэж, хамрын архаг шуухниатай болгодог.

           Үнэр дарагч, сав угаагч шингэн, агаар цэвэршүүлэгч ахуйн шингэнүүд биднийг хордуулсаар байна. Эдгээр бодис нүд хорсгож, нус гоожуулж, баримжаа алдахад хүргэдэг. Хүнд нөхцөлд органик бохирдуулагчид элэг, бөөр болон төв мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг. Ахуйн  химийн бодисыг гэрээс гадна, жишээлбэл, тагт эсвэл агаар сэлгэлт сайтай газар хадгалах нь дээр. Маш сайн хадгалахыг хүсвэл бодис бүрийг савтай нь гялгар уутанд хийгээрэй.

Түлхүүр үг:

4 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Эзэгтэй | 5/03/09

    Энэ яах аргагүй үнэн шүү. Манай нөхөр байнга Фейригээр угаалаа гээд л аймаар дургуйцдэг юм. Энэ олон химийн аргаар боловсруулсан төрөл бүрийн шингэнүүд эрүүл мэндэд нөлөөлж л байгаа гэж бодох болсон шүү. Баярлалаа, Нар сайтынханд.

  2. anu | 7/03/09

    mash bayrlalaa…..heregtei zuvulguu bn….bi udahgvi mamutai boloh tuluvluguutei bgaa…iimerhvv zvilvvdiig medej avah ni chuhal :)

  3. ner | 14/05/09

    3 Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг. 4 Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө. 5 Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар ойлго.

    6 Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг.

  4. Anonymous | 15/01/10

    hrist odoo bvteesen bvhnee nuraah gj bg tm vv

Сэтгэгдэлээ үлдээх