Хэтэвчний зузаанаас хэтэрсэн бэлэг үү?
February 17th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Сонжоо.
Та өөрийнхөө ойр дотны хүмүүсийг баярлуулж чаддаг уу, тохирсон бэлэг авч чаддаг уу гэдгээ нэг шалгаад үзээрэй. Гэхдээ бас арвич, нямбай, ухаалаг сонголт хийдэг юм уу үгүй юу гэдгээ мэдээд авахад илүүдэхгүй. Дараах асуултуудад байнга, заримдаа, хэзээ ч тохиолдож байгаагүй гэсэн хариулт өгөөрэй.
1. Дэлгүүр хэсэхээс зайлсхийхийн тулд өөрийн гараар бэлэг хийх
2. Эртхэн шиг зах гараад хэрэгтэй юмаа худалдан авах
3. Хямдхан бэлгийг үнэтэй баглаа боодлоор боох
4. Бэлэгний оронд ялдам үгтэй захиа явуулах
5. Баярын үеэр ор тас алга болох
6. Үнэ харж биш, харин онцгой байдлыг нь харгалзаж бэлэг авах /жишээлбэл гадаад орноос үнэ хямдтай ч маш сонин, чамин бэлэг авах/
7. Хэчнээн их ажил явдал болсон ч хамаагүй, байж болох бүх л дэлгүүр, бүх хар захын нэрсийг жагсаагаад эхнээс нь дуустал явж бэлэг сонгох
8. Энгийн хямдхан дарс худалдан аваад үнэтэй чамин дарсны шилэнд юүлэх
9. Бэлэг өгөхгүй гэдгээ сүржин үгтэй мэндчилгээ, цэцгийн бяцхан, хямдхан баглааны цаана нуух
10. Бүр ямар ч бэлэггүй ирчихээд бодь царайлан суух
11. Үнэтэй биш ч маш сайн бодож, зөв сонгосон ашигтай зүйл бэлэглэх
12. Бусдад өгөх бэлэгнийхээ жагсаалтыг урьдчилан гаргаад үүнд хэчнээн төгрөг зарцуулах боломжтой гэдгээ тодорхойлох
13. Урд нь танд өөр хүн өгсөн боловч энэ баярт зориулан хадгалсан байсан бэлгээ өгөх
14. Азын сугалааны тасалбарыг арван метр алтадмал цаасанд ороогоод өгөх
15. Баярын өмнө өвдөөд уучлал гуйсан ил захидал бүх хүн рүү явуулах
Сонжооны түлхүүр
1, 6, 11-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван И үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг И үсэг бичиж “Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
2, 7, 12-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван О үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг О үсэг бичиж “Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
3, 8, 13-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван П үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг П үсэг бичиж “Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
4, 9, 14-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван С үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг С үсэг бичиж “Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
5, 10, 15-р асуулт. Байнга гэсэн хариултанд гурван Н үсэг, Заримдаа гэсэн хариултанд нэг Н үсэг бичиж Хэзээ ч тохиолдож байгаагүй” гэсэн хариултанд юу ч бичихгүй.
Оноогоо дүгнээд үз: Эхлээд бүх үсэгний нийлбэрийг гаргана. Хэрвээ 0-15 хүртэл Байнга гэсэн хариулт гарвал та харамч хүн биш юм. 15-45 байвал дунд зэрэг харамч, харин 45-аас дээш байвал дээд зэргийн харамч хүн ажээ.
Хамгийн олон И: Та бол арвич, хямгач байдлыг “урлагтайгаар зохион бүтээдэг” эдийн засагч хүн юм. Бага зэрэг харамч зантай ч бололтой. Гэхдээ үүнийгээ нуухын тулд харамчаа нуух гэж хичээж байгааг чинь илчлээд өгчихмөөр бараг л хэтэртэл зохион бүтээгчийн авъяас чадвар гаргачихдаг юм байна. Таны бэлэг онцгой, сонин байх ёстой болохоос үнэтэй байх албагүй гэсэн уриатай бололтой. Та янз бүрийн үзүүлбэр үзүүлэхдээ гарамгай хүн.
Хамгийн олон О: Та бол зохион байгуулалттай арвилан хэмнэлт хийдэг хүн юм. Та түрийвчтэй мөнгөндөө тун ч гамтай ханддаг. Тиймээс тухайн аль нэг баяраас өмнө та тусгайлан зах гарч, хямд үнэтэй дэлгүүрүүдээр цаг гарган хэсч, баярын хямдралыг ч андалгүй олдог юм байна.
Хамгийн олон П: Та бол зальжин арвич хямгачийн жишээ. Та ганц мөнгөний үнэтэй бэлгийг гялгар гоё цаасанд ороож, өчүүхэн бэлгээ үнэтэй том хайрцганд хийж, хямдхан үнэтэй хувцсан дээр үнэтэй хувцасны тэмдгийг ч наахдаа сийхгүй. Танд өгсөн бэлгийг санаа зоволгүйгээр өөр хүнд дамжуулан бэлэглэдэг.
Хамгийн олон С: Та бол зүрх сэтгэлийн арвич хямгач. Өөрөөр хэлбэл та бэлгэнд мөнгө зардаггүй. Харин тухайн баярын мэндчилгээг үг харамгүйгээр урсгаж чаддаг. Тиймээс таны сэтгэлийн баяр хүргэлтэнд уярсан хүмүүс таныг яагаад бэлэггүй ирсэн бэ гэдгийн үнэн учрыг хэзээ ч олж мэдэхгүй.
Хамгийн олон Н: Та харамсалтай нь жинхэнэ харамчийн туйл бололтой. Та төрөлхийн харамч, хахир зангаа нууж чаддаггүй тул баярыг нүүр чинь байдгаараа үрчийж, барайсаар өнгөрөөх бөгөөд эсвэл бүр хэл чимээгүй алга болоод өгдөг. Бэлэг өгнө гэдэг авдагтай чинь хүнд баяр хөөр бэлэглэдэг гэдгийг ойлгохыг хичээгээрэй.





Бэлэг өгнө гэдэг мөнгөний асуудал. Мөнгө харамгүй зарж чадвал, мөнгө нь байвал сайхан сайхан бэлэг бэлдээд л гардуулна шүү дээ.
Тийм шүү. Яг үнэн. Сэтгэлээсээ өгсөн бэлэг үнэтэй сайхан л гэдэг. Гэхдээ мөнгөгүй хүн яаж ч хүсээд сэтгэлээсээ бэлэг бэлтгэж чадахгүй шүү дээ. Мөнгө гэдэг үнэхээр хүстэй эд юм даа.
бэлэг гэдэг зүйл тэр чигтээ сэтгэл шингэсэн зүйл байх ёстой,хамгийн гол нь тэр хүнд хэрэгтэй зүйл л байвал зүгээр, тэрнээс мөнгө тийм чухал биш
itismovie.blogspot.com ороод үзээрэй
yag namaig onood helchij bi chin и useg olon hun shuudee. minii hund ugsun beleg dandaa minii garaar hiij ovormots beleg boldog
PARTY GIRLS B.A, ZALGA 88004017
сайн уу. хүнд бэлэг сонгоно гэдэг нь маш чухал зүйл гэж би хувьдаа боддог. мөнгөөр авч өгөх да
боломжийн л юм
ymar teneg oilgomjgui zambraagui tng sonjoo be joohon oilgomjtoi yum hiigeeecheee……… ta nar goolingooruu oroood tedniii sonjoog ni haraarai mash goy tov todorhoi oilgomjtoi bga za bas mash unen……..
PLEASE DONT READ THIS. YOU WILL BE KISSED ON THE NEAREST POSSIBLE FRIDAY BY THE LOVE OF YOUR LIFE. TOMMOROW WILL BE THE BEST DAY OF YOUR LIFE. HOWEVER IF YOU DONT POST THIS COMMENT TO AT LEST FIVE QUIZZES YOU WILL DIE IN 2 DAYS. NOW UV STARTED READIN THIS DONT STOP THIS IS SO SCARY.xSEND THIS TO FIVE QUIZZES IN 143 MINUTES WHEN UR DONE PRESS F6 AND UR CRUSHES NAME WILL APPEAR IN BIG LETTERS ON THE SCREEN. THIS IS SO SCARY COZ IT ACTUALLY WORKS
yg unen garch bna shuu gaihaltai wooooooooooooow
beleg hund ogoh goe , bayarlahiig n haraad l bas avahch gor shuu