Түрэмгийлэгч /өгүүллэг/

February 13th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Уран зохиол.

tyremgiilegched2Төгсгөл. Алган дахь “цайзанд” минь урьд шөнөжингөө хоригдсон хоёр бяцхан “түрэмгийлэгч”-ийн ор мөр тэмтрэгдэх шиг. Энэ мэдрэмж надад яг гурав хоног мэдрэгдсэн юм. Гэвч дөрөв дэх өдрөөс эхлэн тэр мэдрэмж үгүй болж эхлэх нь тэр. Тэгэхэд надад ямар аймшигтай санагдаж байсан гээч. Яг л нэг их үнэтэй цайтай зүйлээ бага багаар гээж байгаагаа мэдэрч байгаа юм шиг л санагдаж байв. Ингээд л би өөрийн эрхгүй Баасан гаригийг тэсэн ядан хүлээж эхлэв. Хүлээлт!

Цагийн зүү тэр чигээрээ царцаад хөлдчихсөн юм шиг явахаа үзэхгүй. Бас тийнхүү хүлээхийн хажуугаар “Тэр ирэхгүй бол яана” гэсэн айдас дахин дахин бодогдоод хашгармаар ч юм шиг болж нэг үгээр хэлэхэд миний амар тайван амьдралын хэмнэл нэг мөсөн эвдэгдэж орхисон гэхэд болохоор болов. Арай хийж Баасан гариг ирэх нь тэр. Өглөөнөөс авахуулаад би хүлээж эхэллээ. Тэгж хүлээж байхад урьд урьдны өдрүүдийн Маргаашийг хүлээж байсан хүлээлт юу ч биш байв. Цаг явахын хэрээр “Тэр өнөөдөр ирнэ” гэсэн бодол цаг өнгөрөхийн хэрээр “Ирэхгүй нь ээ” гэсэн бодлоор солигдож байлаа. Хонхны дуу. Бүсгүй үүдэнд минь зогсож байх нь тэр. Дахиад л өнөө гайхамшигт хоёр бяцхан “түрэмгийлэгч”миний алганд. Миний цээжинд. Цаг хугацаа хичнээн хурдан өнгөрсний ч мэдсэнгүй! Нэг л мэдсэн нар мандаж, бүсгүй явах болов.
- Жаахан бай л даа.
- Өглөө болчихлоо
- Тэгсэн ч гэсэн…
- Харамсалтай нь чадахгүй нь. Тохироо бол тохироо шүү дээ.
- Ядаж ганцхан хором
- Үгүй дээ
- Аймшигтай байна. Дахиад долоо хоног хүлээнэ гэдэг. Хэрэвзээ би чамайг эндээс гаргахгүй бол чи яахав?
- Чи тэгж чадахгүй ээ
- Яагаад?
- Мэдэхгүй. 
- Үгүй ээ, би чадна.
Ингэж хэлээд би бүсгүйг ухасхийн тэвэрч авлаа. Цээжинд минь өнөөх хоёр бяцхан “түрэмгийлэгч” хүчирхийлэн тулах нь мэдрэгдэв. Гэхдээ би яагаад ч юм бэ, өөрийн эрхгүй
- Чинийхээр болъё гэчихлээ.
Дахиад л өнөө бяцхан “түрэмгийлэгчид” намайг тийнхүү хэлүүлж чадах нь тэр. Хүчирхэг байгаа биз? Ердөө л атганд багтмаар жаахан байж шүү дээ. “Агуу байх”, “Хүчтэй байх”… гэдэг үгс яагаад ч юм бэ “Том”  гэсэн утгаар илэрдэггүй юм байна гэсэн бодол тэгэхэд л надад төрсөн юм. Магадгүй хамгийн хүчтэй зүйл хамгийн “жижиг” ч байдаг юм уу?  Ингээд би ирэх Баасан гаригийг хүлээхдээ цаг хугацааны хамгийн “бага” хамгийн “нарийн” хэмжигдэхүүнийг ямх ямхаар үдэж эхэлсэн. Хоёр дахь долоо хоногийг мөн л тэсч ядан өнгөрүүлэхдээ би  эргэлт буцалтгүй нэг зүйлийг шийдсэн нь “гэрлэлт” байв. Яагаад ч юм бэ дахиад долоо хоног, дахиад Баасан гаригийг хүлээж тэвчихээргүй байлаа. Баасан гариг. Хүсэн хүлээсэн мөч минь. Шөнийн туршид. Өглөө.
- Хоёулаа гэрлэе.
- Юу гэнээ?!
- Хоёулаа гэрлэе. Миний эхнэр болооч.
- Үгүй шүү.
- Би чамгүй байж чадахгүй нь. Би чамайг бодохгүй ганц хоромыг ч өнгөрүүлэхгүй байгаа. Ахиад би чамайг энэ хаалгаар гаргаж, ахиад би чамайг өөрөөсөө холдуул чадахгүй нь. Би чамд  хайртай.
- Худлаа
- Чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ.
- Чамайг ердөө л хүсэл тачаал эзэмдчихж. Түүнээс биш чи надад хайртай байгаа юм биш.
- Би чамайг тэртээ тэрэнгүй хүчээр хорьж чадахгүй шүү дээ. Гэтэл энийг минь битгий миний эсрэг ашиглаа ч дээ. Гуйж байна!
- Ахиад чамайг энэ тухай ганц л үг дуугарах юм бол би ирэх Баасан гаригт ирэхгүй шүү.
- Үгүй чи тэгж болохгүй. Би …
- Баяртай.
- Намайг уучил. Би буруу үг хэлж, би ердөө л өөрийгөө бодож. Баасан гаригт ирээрэй, гуйж байна!
Бүсгүй миний үгийг сонссон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Гагцхүү хаалга  л “тас” хийн хаагдав. Би өөрийнхөө өмнө, өөрөө өөрийгөө уучлахад ч бэрхтэй ямар том алдаа хийснээ ойлгов. “Хэрвээ бүсгүй миний үгийг дуулаагүй, дуулсан байлаа ч намайг уучлахааргүй нэг мөсөн “Баяртай  гэсэн бол яана” гэж бодохоос би бүр амиа хорлочихмоор санагдаж байлаа. Ганцхан зүйл л намайг торгоож байсан нь ирэх “Баасан” гариг. Би хэзээ ч бурханд итгэж байгаагүй. Гэхдээ тэр долоо хоногийг би өдөр шөнөгүй бурханаас аврал эрж өнгөрүүлсэн. Тэгэхэд “Үхэл” надад огтхон ч аймшигтай санагдахгүй байв. Ганцхан гэм нь “Тэр ирэхгүй”. Ирэхгүй нь гэдгийг “мэдрэх”, “ойлгох”, “түүнд итгэх” л “Үхэл” байв. Би тэр долоо хоногт цал буурал болтлоо өтлөх шиг болсон.
         Баасан гаригийн өглөө. Өглөөнөөс эхлээд л чихэнд минь хаалганы хонх хангинаж, хичнээн олон удаа би үүд рүү ухасхийсэн юм бэ бүү мэд. Гэхдээ би тэр бүрийд цөхрөлтгүй үүдээ тайлсаар л байлаа. Гэвч “Бурхан” гэж байдаг юм билээ.

Эхлэлийг нь

2008 он

Түлхүүр үг: ,

26 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Түрэмгийлэгч /өгүүллэг/ | 13/02/09

    [...] Үргэлжлэл бий [...]

  2. 123 | 14/02/09

    oo yamar sonin yumbe
    2 dahi hesgiig ni tesen yadan huleej bj unshij bhAD shal utgagui duusgadag bn ashdee yagaad 5 odor bsan bol ter huuhen yu hiideg bsan yum bolooo oodgui yumaa

  3. puujee | 14/02/09

    uug ni gaigui duusaj l bnalda gehdee yamar hurdan tugschihvuu

  4. puujee | 14/02/09

    urgeljlel bgaa yum u hezee garahiin

  5. jin | 15/02/09

    shak t1 yum bna

  6. geenee | 15/02/09

    amidaral gj xyslantai yumdaa,xvseed bxd irexgvi murtluu, setgel xursun xoino xvrj ireed guigaad bdg erchvvdiig yana bem burxan gj bdg bol tvvniig mine nadru yawuulaachm guij bna

  7. geeneed | 16/02/09

    burxan baij l baina. Za yawaad ochie utsaa

  8. ss88 | 19/02/09

    uuu ymar sonin ym be
    yg egzegtei much dere duschih yma
    vrgeljlelig ni bur unshmar sanagdchihla

  9. ss888 | 19/02/09

    uuu ymar sonin ym be
    yg egzegtei much dere duschih yma
    vrgeljlelig ni bur unshmar sanagdchihla

  10. zolo | 28/02/09

    uul ni goy l ym bna tgd l ene chini monhiin hodolguur shig ireed l butsaad l si yumaaa

  11. he he | 15/04/09

    he he goe oguulleg bna urgeljlelee hurdan gargaarai ok

  12. zochin | 11/05/09

    goe l oguulleg bna

  13. hi | 11/08/09

    Eniig bichsen hun ni l 5 udur l uulzdag bsang ni helj medeh bh hahaha. chadah ym bol urguulaad bicheeree yavaandaa yamar shaltgaanaar 5 udur l uulzdag bsangaa sain bodoj bga bichihgui bol unshigch naraa gonsoilgono shuu. sain shaltgaantai bhgui bol heterhii unemshilgui panaaltai bolchuul demii shuu. ehlel ni urnul ni goyo bolovch tugsgul ni itgemeergui goyo bailgaasai gej husjiine.

  14. Anonymous | 10/11/09

    tsaash urgeljleh hereggui shuu dee, ingeed l amidral urgeljildeg l baihgui yu… daraa ni dahiad l neg goyo turemgiilegch olj bolno sh dee, onisgo shig amidral saihan shuu deee!!!! urgeljluulj bitgii bicheerei!!! mash saihan!!!!! saihan bolj…

  15. Anonymous | 27/11/09

    asdf

  16. Anonymous | 21/02/10

    utgagui yum

  17. eegii | 7/03/10

    Тун сонирхолтой өгүүллэг байна.Нэг бодлын нэгэн төрлийн хэвийн харьцаанаас өөр өвөрмөц сонин л юм. Би ийм адал явдалтай учирмаар байна……..

  18. m | 14/05/10

    sonin l ym gvitsed unshwal oilgoj magadgvi

  19. ààõ | 22/06/10

    ñîíèðõîëòîé þì.óéäàøã¿é ãýæ èéì õàðüöààã õýëíý áàéõ.õýðýâ ¿ðãýëæ õàìò áàéâàë óéòãàðòàé.òýãýýä ë íó à ãýæ áàéõààñ ººð àðãàã¿é áîëäèéí áîëîâ óó.

  20. gne | 29/06/10

    goy boljee tugsguh hereggui biz hamag saihan ni alga bolchishd

  21. u | 3/07/10

    bi ingej hen 1ntei uulzamaar sanagdchihlaaa, miniih jijighen ch bas Tvremgiilegch…..

  22. тон тон | 11/05/11

    хайрлах хайрлуулах хоёр ялгаатай гэдгийг ихэнх хүмүүс ойлгохгүй юмдаа. амь насаа хайрлахгүй байгаагийн учрыг бодох хэрэгтэй гэж бодож байна.

  23. ү | 22/11/11

    kkk эхний хэсэгтээ баасан гараг бүр уулзаад зөндөө их хугацаа өнгөрсөн хэдэн ч удаа юм буу мэд зэд гээд байх шиг байсан. Энэ хэсэг дээрээ 2-хон 7 хоног болоод л дуусчдаг гэнэ ээ

  24. Turemgiiluulegch____? | 10/12/11

    za za unshlaa uzlee harlaa goy bnaa tegeed uchrahiig huswel dugaara ch yumuu haygaa ogooroi

  25. Turemgiiluulegch____? | 10/12/11

    eegii
    za
    yu gaihamshig baidag yum ohidoo

  26. Xvslen | 14/12/11

    Ugn goe ymaaoo ghdee dund hesegt n jaahan erotik heseg oruulsan bol goe urt bas tas boloh blaa minii bodloor urgeljlel bhku ym shg

Сэтгэгдэлээ үлдээх