Гэгээн Валентины баярын бэлэг
February 11th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Баяр ёслол.
Гэгээн Валентины өдөр мөрдөх хоёр зүйл байсаар иржээ.
Хайрын үг, зурвас
Энэ нь Валентины бичиж байсан зурвасаас үүдэлтэй байна. Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лүү алхахаас хэдхэн цагийн өмнө хайртай бүсгүйдээ бичсэн зурвас нь дэлхийн хүн төрөлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шүтээний өдөр болно гэж тухайн үедээ хөөрхий Валентин төсөөлөөгүй байх л даа. Энэ өдөр дурлалт хосууд өөрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан үг, хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хүндээ бичдэг. Энгийн нэг өдөр зүрхэлж хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ хэлж, хайраа илчилж, хайртай хүнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хүсэмжилж чадах зориг хайрладаг ийм өдрийг бий болгосны нь төлөө дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.
Хуучин цагт ч дурлалд хосуудын энэ өдөр сэтгэлтэй хүмүүсдээ нууцаар хайраа илчилсэн зурвас төдийгүй ийм “утга” илэрхийлсэн бэлэг илгээдэг байжээ. 2-р сарын 13-ны үдэш дурласан залуус сэтгэлтэй хүнийхээ гэрийн хаалганы босгоны дэргэд бэлгээ тавиад өөрсдийгөө таниулахгүйн тулд хурдхан холддог байсан гэнэ.
Харин сүүлд хайртай хүндээ сэтгэлээ нээх явдал нь Гэгээн Валентины өдрийг сэтгэл догдлон хоног тоолон хүлээдэг уламжлалт зугаа цэнгэлийн нэг болсон байна. Валентины өдрийн урд шөнө өрөөнийх нь цонхны дор хоносон залууг үүрээр олж харсан бүсгүй түүнийг миний Валентин хэмээн дууддаг байна. Ихэнх бүсгүйчүүд цонхных нь дор өөрийнх нь харж явдаг залуу ирсэн байгаасай гэж догдлож байхад, зарим хувьгүй нэгэн нь хэн ч байсан хамаагүй ирээсэй гэж санаа зовж хонодог байна.
Бэлэг
Валентины өдөр ихэнхдээ захианд цэцгийн баглаа дагуулж өгдөг байна. Харин энэ баяраар бүсгүйдээ хайрын зурвас цэцгийн баглаатай илгээдэг заншил нэгэн эелдэг Франц эрээс уламжлалтай гэнэ. Ухаангүй дурласан Франц эр сонгосон бүсгүйдээ нямбайлан боосон, цэцэг бүр нь нарийн утга илэрхийлсэн цэцгийн баглаа илгээж сэтгэлээ нээжээ. Гэхдээ энэ уламжлалын эхлэлийг 16-р Людовик хатан Мария Антуанеттед Гэгээн Валентины энэ өдөр улаан сарнай бэлэглэснээс үүдэлтэй гэж ярьдаг.
Эртний домог ёсоор энэ цэцэг нь хайр дурлал гоо сайхны охин тэнгэр Афродитагийн ачаар онцгой байр суурь эзлэх болжээ. Учир нь шархадсан хайртай залуу Адинос руугаа яаран гүйж яваад цагаан сарнайны өргөсөнд хөлөө хатгуулжээ. Шалбарсан газраас нь дуссан цус сарнайг час улаанаар будсан гэдэг. Энэ цагаас эхлэн улаан сарнай цэцэг хайр сэтгэл, дур тачаалын бэлэг тэмдэг болжээ.
Үүнээс гадна сэтгэлт хосууд бие биедээ зүрхэн хэлбэртэй эд зүйлс, үнсэлцэж буй шувууд, Гэгээн Валентины баярын жинхэнэ утгыг илэрхийлсэн Купидоны далавчит сахиусан тэнгэрийг бэлэглэдэг байна. Бэлгийг маш нямбай сэтгэл гарган бэлдсэн байх хэрэгтэй. Жишээ нь: Генри Смит гэгч нэгэн худалдаачин хайртай бүсгүйдээ бадмаараг чулуугаар сумаар нэвт харвуулсан зүрх сийлж ган цагирган бүслүүртэй гоёмсог чамин хайрцагт хийн бэлэглэж байсан ба хайрцагны ган бүслүүр дээр
“Цээж минь хайрын суманд оногдлоо.
Гархин хуяг ч зүрхийг минь аварч чадсангүй” гэж бичжээ. Магадгүй, яагаад энэ баярын бэлэг тэмдэг нь зүрхэн хэлбэртэй эд зүйл байдгийг тайлбарлах нь илүүц биз ээ. Дурласан залуусын хайртай хүндээ бэлэглэж буй “зүрх” шил, алт, мөнгө, хуванцар, цаас, чулуун байсан ч гэсэн хүлээн авч байгаа хүндээ сэтгэлийн илэрхийлэл болж хүрч чаддаг ажээ.
Гэвч сүүлийн үед амтлаг чихрийн цуглуулга, гоёл чимэглэл, өөр бусад бүх л зүйлийг бэлэг болгон өгдөг болжээ. Энэ өдрийн бэлэг заавал үнэтэй байх албагүй. Бэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг болохоор таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.
Түлхүүр үг: бэлэг, Валентин, хайр дурлал





tiimee yneheer hairiin bayar shuudee
sain uu
hairiin bayaraar gantsaaraa baih in dee haha !!! daraa jil l gej zanaad uldehees
buh hosuuddaa gegeen hairiin uriin mend
uneheer jinhen hairtaigaa uchirch uzeh yumsan
ene udur buh hosuudad gegeen hairiin bayrin mend hyrgei munherdenee chi mini haana ybnada chamaigaa ihl bodoh ym
ene udur buh hosuudad gegeen hairiin bayrin mend hyrgei munherdenee chi mini haana ybnada chamaigaa ihl bodoh ym
Bi neg ohind sain bolchison tegeed Valentinii bayraar beleg ogoj boloh boloh uu nadaa heleed ogooch. Harin ter ohin maani namaig toohgui bga yumaaa bi odoo yahuu. ene my mail hayg slimtulgaa@yahoo.com nzuudaa tuslaach
bi valentine r uuchlal guixaar shiidlee. humuusee ta nar ch gsn tgrei. chamaigaa sanaj bn.
sainu bi naiz ohindoo surprise barih gesiima..getel bi ternees hol baidagldaa.. tegeed yamar 1n arga baival helj uguuch..please…!. ene hayagruu bicheerei ambu20_07@ymail.com
uneheer shan bayar shu buh hosuudda az jargal husey
mongoliin bvh hosuuddaa gegeen hairiin mend
Bvh hosuuddaa az jargal hvsey…
hairaa haigaad hrgguie. hajuud chin bga.
үнэхээр хайрийн баяр шүү дээ.. бие биенээ хайрлаж яваарай залуусаа….