Түрэмгийлэгч /өгүүллэг/

February 6th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Уран зохиол.

tyremgiilegched1Нар мандаж өглөө боллоо. Бүсгүй уруул дээр минь үнсээд босов. Харин би дахиад л өнөөх янзаар хаягдаж хоцрох нь тэр. Энэ байдал хичнээн ч удаа давтагдаж байгаа юм одоо бараг тоогоо алдаж байх шиг байна. Уг нь бид хоёр долоо хоногт ганцхан удаа л уулздаг. Тодруулбал Баасан гаригт. Гэхдээ тоогоо алдахыг бодоход уулздаг болсоор, бас би иймэрхүү байдалтай хоцорсоор жил сар нэлээдгүй өнгөрч. Яагаад заавал Баасан гаригт уулздаг юм гэж үү. Анх бид хоёр Баасан гаригт танилцсан юм. Гэхдээ өдөр болгон уулзаж, эсвэл өөр ямар нэгэн өдөр уулзаж, магадгүй бүр хүссэн цагтаа ч уулздаг байж болох байсан л байх. Гэвч Баасан гаригт уулздаг жишиг ч гэмээр, ёс ч гэмээр зүйл одоо нэгэнт хэдийнэ тогтож, хэвшил болжээ. Нэг үгээр хэлэхэд бид Баасан гаригийн эхнэр, нөхрүүд.uguullegt-zyrag-ex1
- Баяртай, Баасан гаригт уулзая.
 Бүсгүй ингэж хэлээд гарч одлоо. Дахиад л хараал  идсэн долоо хоногийн хүлээлт. Хүсэл тачаал минь. Үнэндээ би бүсгүйн нэрийг мэддэггүй юм. Солиотой байгаа биз. Надад нэрээ хэлдэггүй юм чинь яах юм бэ. Яаж ч гуйгаад хэлдэггүй юм. Анх би түүнтэй нэгэн бяцхан кафед танилцсан. Урьдны найз хүүхэн маань араар минь тавьчихсан Баасан гаригт. Хор шарандаа багтарчих шахсан амьтан сууж байхад таарсан бүсгүй. Түүнийг анх харахад надад хамгийн түрүүнд юу гэж бодогдсон гээ “Шулам.  Өнөө муу өөдгүй хүүхнээс ялгарах юм энүүнд юу ч байхгүй шүү дээ” Яг ингэж бодож байхад тэр
- Уучлаарай, өөрт чинь гал байхгүй биз гэв.
“Халаасанд минь гал байгаа. Гэхдээ өгнө гэж битгий горьд” гэж дотроо бодож байсан ч би түүнд гал гаргаж өгсөн. Торгон цамцны энгэрийг түрсэн хоёр хөхнөөс болсон юм. Уг нь бол ч атганд л багтам бяцхан “эд”. Гэхдээ тэр хоёр бяцхан зүйлд хичнээн их эзлэн “түрэмгийлэгч” шинж оршиж байсан гэж бодно. 
Би эмэгтэйд гал гаргаж өгөх нь битгий хэл уух юмаар хүртэл дайлж, огт хэрэгцээгүй гэмээр зүйлсийн талаар баахан чалчсанаа л одоо санадаг юм. Харин энэ хооронд өнөө гайхал хоёр “түрэмгийлэгч” намайг  ёстой л солиоруулах шахаж байв. Ямар нэгэн аргаар хүрчих юмсан гэсэн адын бодол миний толгойноос салдаг юм биш. Урьд нь би бас ч гэж бишгүй л нэг бүсгүйчүүдтэй учирч байсан даа. Ханатлаа л хардаг бас мэдэрдэг байсан. Гэхдээ л ийм зүйлд огт хүрч байгаагүй, хүрэх юмсан гэсэн хүсэлд улангасан шатаж явсан амьтан шиг би тэр хоёр “түрэмгийлэгч” рүү тэмүүлж суув. Том болсон эр хүн гэхэд юм үзээгүй хүүхэд шиг л байсан. Тэгээд л би бүсгүйд галзуу ч гэмээр нэг  санал хэлж орхисон.
- Чи надад энэ хоёр хөхөө өнөө шөнө хөлслөхгүй биз
Бүсгүй над руу ихэд гайхсан байртай харснаа
- Хорин мянга гэлээ.
Ингээд би өнөө хоёр бяцхан “түрэмгийлэгч”-ийг хорин мянгаар хөлслөв. Анхны шөнө буюу Баасан гариг. Өөрөөр хэлбэл тэр кафенаас гараад гэртээ дагуулж ирсэн тэр шөнө гэсэн үг л дээ. Би бүсгүйг орныхоо өмнө зогсоож байгаад торгон цамцных нь товчийг нэг бүрчлэн тайлж байхад миний гар өөрийн эрхгүй салганан чичирч, “Ямар азаар хуучин найз бүсгүй минь миний араар тавьсан юм бэ” гэж бодож байв. Шөнөжин.

Нар мандаж  бүсгүй явахаар болов. Би тохирсон ёсоор төлбөрөө хийхдээ
- Хоёулаа өнөө орой уулзана шүү.
- Үгүй л болов уу.
- Яагаад?
- Зөвхөн Баасан гаригт л боломжтой.
- Яагаад заавал зөвхөн Баасан гаригт гэж?
- Надад шөнө бүрийг энд өнгөрүүлж байх боломж байхгүй учраас
- Чи нөхөртэй юм уу?
- Нөхөртэй байсан бол юу боллоо гэж урьд шөнийг чамтай өнгөрүүлэх юм бэ?
- Тэгвэл чи биеэ үнэлэгч юм уу?
- Чамд энэ хоёроос өөр дэвшүүлчих таамаг байхгүй нь үү?
- Хэрвээ чи хоёр дахь нь биш юм бол яагаад өчигдөр шууд зөвшөөрсөн юм бэ?
- Урьд нь хэн ч надад тийм солиотой санал тавьж байгаагүй учраас
- Хэрэвзээ хэн нэгэн хүн чамд үргэлж тийм солиотой санал тавих юм бол чи тэр болгоныг зөвшөөрөх хэрэг үү?
- Хэн ч үргэлж тийм солиотой саналыг тэр бүрий тавьдаггүй юм. Уучлаарай, надад чамтай цэц булаалдаж байх сонирхол алга. Явалгүй болохгүй нь…
- Хөөе хээн… Нээрэн ингэхэд нэрийг чинь хэн гэдэг юм бэ?
- Нууц
- За больдоо битгий маяглаад бай.
- Би хэзээ ч маягладаггүй
- Тийм юм бол зүгээр л хэлчихээч дээ
- Матрёшка
- Ха ха ха. Чи жаахан солиотой байх аа.
- Яаж байна.
- Хэзээ байтлаа бүсгүй хүн өөрийгөө ингэж хэлээд зогсож байсан юм.
- Би заавал бусадтай адилхан байх ёстой юу?
- Үгүй л дээ.
- Тэгээд…?
- Гэхдээ л энэ нэр чинь дэндүү инээдтэй юм.
- Чи өчигдөр намайг “Шулам” гэж бодоо биз дээ?
- Юу гэнээ? Үгүй.
- Хараач хөөе, худалч этгээд байх нь
- Чи яагаад тэгж бодсон гэж бодож байгаа юм.
- Нүүрэн дээр чинь л бичээстэй байсан шүү дээ.
- Бас уншинаа, за за энэ ч яахав. Чи нээрэн надад нэрээ хэлэхгүй юм уу?
- Үгүй ээ.
- Тэгээд Баасан гаригт би чамайг хаанаас яаж олох юм бэ? Яаж дахиж уулзах юм бэ?
- Би чам дээр өөрөө ирнээ.
- Юугаар чинь чамд итгэх хэрэг вэ?
- Ингэхэд чи итгэлээ хаана ингэтлээ гээчихсэн хүн бэ?
- Зүгээр л үнэмшилгүй санагдаад байна шүү дээ.
- Би хэзээ ч хэлснээсээ буцаж байгаагүй. Би ирнэ л гэсэн бол ирнэ.

Анхны уулзалт бас салалт. Бүсгүйг үдэж өгсний дараа нэг хэсэг би орон дээр тэрийн хэвтлээ.

Үргэлжлэл бий

Түлхүүр үг: ,

10 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Tse | 8/02/09

    Urgeljlel-g husej bna…

  2. Зочин | 9/02/09

    Хүүе джгүй өгүүллэг байна. нээрээ үргэлжлэлийг нь

  3. gerel | 11/02/09

    ene chini xarin dajgvi sonirxoltoi ogvvlleg bna.vrgeljlel-g ni tawigdax-g xvleej suuna

  4. Anonymous | 11/02/09

    urgeljlel ni hezee tawigdah yum bee

  5. naraa | 12/02/09

    Uhtlee ineelee

  6. Түрэмгийлэгч /өгүүллэг/ | 13/02/09

    [...] Эхлэлийг нь [...]

  7. esmail | 22/10/09

    goe yumaa iim yum bichij vldeesen

  8. aagii | 30/03/10

    goy ogvvlleg bn bvten exeer ni awch unshmaar bn shvv

  9. zoloo | 30/03/10

    dajgui ch gesen bodit amidralaas arai uur ym bish uu gehdee dajgui shuuuu…………….

  10. sarnai | 5/08/10

    xc

Сэтгэгдэлээ үлдээх