Эмэгтэйчүүдийн тухай аавуудын үзэл бодол охидод хүчтэй нөлөөлдөг

February 2nd, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Хvvхэд.

oxid Охидууд  өсвөр насанд хүрэх үедээ эмэгтэй хүн ямархуу бие галбиртай байх ёстой вэ гэдэг ойлголт, мэдээллийг ганцхан хэвлэл мэдээллийн хэрэгслээс ч олж авдаггүй. Ээжүүд охидынхоо өөртөө итгэх итгэл, хоол ундаа зохицуулж сурахад маш их нөлөө үзүүлдэг. Ээж нь юу өмсөж  зүүж, идэж ууж, бас өөртөө  хэрхэн хандаж байгааг охидууд анзаарч, анхаарч байдаг төдийгүй  ээж нь өөрийнхөө болон охиныхоо бие галбир, идэж уух, өмсөх зүүх талаар хэлж байгаа бүхнийг зүрх сэтгэлээрээ хүлээн авдаг. Энэ бол тийм ч гайхаад байх зүйл биш бөгөөд эх хүн охидынхоо амьдралын хамгийн анхны, бас хамгийн нөлөө бүхий үлгэр дууриал нь болдог.

Аавууд ч мөн охиддоо өөрийн гэсэн “дүр төрх”-өө бүрдүүлэхэд нь ээжүүдийн адил чухал нөлөөтэй. Охид эрэгтэй хүнтэй хэрхэн харилцах эв дүйгээ эцэгтэйгээ харилцаж буй байдлаасаа суралцдаг байна. Ийм учраас эцэг хүн охиндоо өөрийнх нь гадаад байдлын тухай хэлж ярихдаа болгоомжтой байх хэрэгтэй. “Би ингээд хэлчихвэл охинд маань ямар санагдах вэ? Миний охин, таргалаад байна гээд хэлчихвэл охин маань намайг ямар санаатай хэлж байна гэж бодох бол?” гэж юм хэлэхээсээ өмнө бодох ёстой.

Ганцхан охиныхоо тухай ч төдийгүй, ер нь эмэгтэйчүүдийн тухай аавын үзэл бодол их чухал  нөлөөтэй. Тиймээс аавууд өөрөөсөө дараах асуултыг асуугаад үзэхэд гэмгүй. “Та охиныхоо дэргэд интернетээр порно, эсвэл ийм төрлийн сонин сэтгүүл үздэг үү? Танай гэрт иймэрхүү сонин, хэвлэл байдаг юм биш биз? Богино банзалтай охидыг хараад та яадаг вэ?” Иймээс аавууд минь телевизээр гарч байгаа нарийхан, туранхай секс төрхтэй охид, хүүхнүүдийг хараад хэлж ярьж байгаагаа, өөрийн хандлагадаа анхаарал тавиарай. Охин чинь сонсож байгаа шүү!

Зөв биеийн галбир гэж тэгвэл ямар байх ёстой юм бэ? Зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар охиндоо эрүүл, зөв бие галбирын талаар ярьж өгөхөөсөө илүү үзүүлсэн нь дээр гэжээ. Жишээ нь нарийхан, туранхай супер моделийн зургийг харуулаад  “Ийм туранхай биеэ эрүүл саруул байлгах гэж өдөржингөө л санаа зовдог байх даа!” гэх мэт. Эсвэл өсвөр насны охидоо хувцас загварын элдэв янзын сэтгүүл ширтэж суухын оронд гадаа гарч, гудамж талбайд тоглож наадаж байгаа өөр өөрийн мах мариа, бие галбиртай бяцхан хүүхдүүдийг харж, тэдний баяр хөөрийг мэдрүүлэх хэрэгтэй юм.
Д.Мөнхжаргал

Түлхүүр үг: ,

5 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Erka | 3/02/09

    Bayarlalaa, saixan medeelel baina, ix taalagdlaa. Oxid, xubguud eej, aabaasaa l anxnii xymyyjlee abdag gedegtei sanal niilj baina. Ireedyin ger buliin amidralaa xerxen abch yabax, xyyxedteigee yaj xaritsax geed l er ni amidraliin byx l xariltsaanii ex syyriig ni eej aab nariin xoorondiin xaritsaa tabij ugdug gej boddog. Bayarlalaa

  2. Bold | 3/02/09

    YOstoi aav huniig yum bodogduulasan. saikhan niitlel baina.

  3. guest | 3/02/09

    Гоё л юм байна.Аав намайг бага байхад хөл гараа шалбалаад ирэхэд их л уурладаг байлаа. Том болсон хойноо нээрээ зөв байжээ гэдгийг л ухаарч байна. Одоо хөлөө гаргаад явахад нөгөө хэдэн соривнууд муухай харагддагийм шүү.

  4. HANKA | 27/03/09

    tanai sait nadad mash ih taalagddag.minii ohin udahgui 9 hurne.ohin maani uyeiinhneesee hamaagui osogluun huuhed l dee.minii sanaag zovooj bga zuil bol ohin maani 6 nasnaasaa genet shaltgaangui targalj,gedseeree yalanguya tsundiigeed taraglaad baih yum aa.ene ni oopt ni setgel sanaanii daramt bolood baih shig jsh:busad huuheduudiin zugees.minii onoshlogoogoor bol ohin maani havagnaad bga yum bolov uu.iim jaahan huuhed yagaad,manaid iim udam baihgui.bi nogoon tsaig sheeseer havan hoodog gej boddog.herev bi ohindoo odor bolgon ogvol tus boloh bolov uu,esvel sorog noloo uzuulehiin bolov uu. yer ni 9 nastai huuhed gedseeree targalaad b.gaag yu gej uzeh ve.meregjiliin hunees zovolgoo avch ogooch.

  5. Teenager | 2/03/10

    Usvur nasnii ohiduud targalah ni a
    Arhan brag. Ta ohiniihoo idej bgaa yumand ni jaahan hynalt tavij bas her hudulguinteig. I anzaarch bhad gemgui bgaa. Bi gadadad brag ohinoo ene zun avchirsan chin end tiglon huuhed tsuuhun hudulguun ni ers bagsaad irsen. Tegeed end irseneesee hoish barag 5 kg ne
    sen bsan 5 sariin dotor. Anzaaraad bhad surguiasa gaduur hiideg yum ni TV uzeh, computer deer suuh ni ihessen bsan. Gurilan idej yum ih iddeg bol huuhed bas amarhan targaldag sanagdsan.

Сэтгэгдэлээ үлдээх