Аз жаргалтай гэр бүл болж чадах уу? /Сонжоо/

January 16th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Сонжоо.

Өөртөө тохирсон “зөв” хүнээ олж ханилна гэдэг тийм ч хялбархан биш. Хэрвээ та хэн нэгэнтэй дотносож, ирээдүйн амьдралынхаа талаар шийдвэр гаргах гэж байгаа бол дараах асуултанд хариулаад үзээрэй.

1. Хагас жил үерхээд хуримаа хийхэд хангалттай хугацаа гэж бид боддог.
Тийм - Үгүй

2. Бид хоёул 21-ээс дээш насных.
Тийм - Үгүй

3. Бид хоёрт цугтаа сайхан нөхөрлөдөг найзууд (эрэгтэй, эмэгтэй гэлтгүй) олон бий.
Тийм - Үгүй

4. Бид хоёрын аль нэг нь хүүхэдтэй болохыг хүсэхгүй байгаа, тиймээс бид хүүхэдгүй.
Тийм - Үгүй

5. Бидний хооронд боловсролын ялгаа их бий (жишээ нь, нэг нь их сургууль төгссөн, нөгөө нь үгүй г.м.).
Тийм - Үгүй

6. Бид хоёулаа шашин шүтдэг.
Тийм - Үгүй

7. Эцэг, эх, найз нөхөд маань бидний гэрлэлтийг үнэхээр дэмждэг.
Тийм - Үгүй

8. Бид хоёрт бэлгийн харилцааны өвөрмөц шинж (зуршил) байдаггүй.
Тийм - Үгүй

9. Бидний орлого хөндлөнгийн тусламж авахгүйгээр өөрсдийн санхүүгийн хэрэгцээгээ хангахад бүрэн хүрэлцэнэ.
Тийм - Үгүй

10. Бид хоёр гурав, тэрнээс олон удаа хэсэг хугацаагаар салж байсан.
Тийм - Үгүй

11. Бид хоёулаа эцэг эхтэйгээ дотно харилцаатай байдаг.
Тийм - Үгүй

12. Залуу (бага) байхдаа бид үеийнхэн дундаа нэр хүндтэй байсан.
Тийм - Үгүй

13. Хэрвээ манай гэр бүл, хамаатан садныг бүгдийг оролцуулаад үзвэл хань ижлээсээ салаагүй нь салснаас 20 дахин их байх.
Тийм - Үгүй

14. Бид хоёр хоёулаа ирээдүйн хадмуудтайгаа сайхан харилцаатай байдаг.
Тийм - Үгүй

15. Бид бага байхдаа томчуул, ялангуяа эцэг, эх, багш нарынхаа үгэнд сайн ордог байсан.
Тийм - Үгүй

Одоо үр дүнгээ тооцож үзье

Та доорх түлхүүртэй тохирч байгаа хариулт бүртээ 1 оноо өгөөрэй.
1. Үгүй. 2. Тийм. 3. Тийм. 4. Үгүй. 5. Үгүй. 6. Тийм. 7. Тийм. 8. Тийм. 9. Тийм.
10. Үгүй. 11. Тийм. 12. Тийм. 13. Тийм. 14. Тийм. 15. Тийм.

12 - 15 оноо авсан бол: Гэр бүлд ямар бэрхшээл тохиолдож болохыг та ойлгодог юм байна. Танд гэр бүлийн өв тэгш харилцаа тогтоох боломж байна.

7- 11 оноо авсан бол: Гэр бүлийн жаргалтай амьдралын нууц юунд байдаг талаар танд хангалттай төсөөлөл байна.

0 - 6 оноо авсан бол: Магадгүй та гэр бүлийн харилцааны талаар хэтэрхий романтик төсөөлөлтэй юм. Иймээс зарим үед бодит байдалтай зөрчилддөг. Гэвч та бага оноо авсан бол аз жаргалгүй амьдарна гэсэн үг биш. Та хоёр хайр дурлалын харилцаагаа хэвээр хадгалахын тулд хичээх хэрэгтэй.

Тайлбар:
1. Үгүй. Удаан үргэлжилсэн хайр дурлалын харилцаа нь бат бөх гэр бүлийн баталгаа болдог. Эхнэр нөхрийн хоорондын хэрүүл маргаан нь ихэнхдээ гэр бүл болохоос өмнө бие биенээ хангалттай сайн таниагүйгээс болдог.
2. Тийм. Судалгаагаар 21-ээс дээш насныхан гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн болсон байдаг нь тогтоогджээ. 21 нас хүрээгүй байхдаа гэр бүл болсон хосуудын 50% нь салсан байдаг байна.
3. Тийм. Хосуудын найз нөхдийн хүрээлэл нэг байх нь хамтдаа байх боломжийг ихэсгэдэг.
4. Үгүй. Гэр бүл болохоос өмнө хосууд хүүхдийн талаар тохиролцох нь зүйтэй байдаг. Гэвч анхнаасаа хосуудын аль нэг нь хүүхэдтэй болоход бэлэн биш, харин нөгөө нь хүүхэдтэй болох хүсэлтэй, энэ нь улам ихсээд байх нь зөрчилд хүргэж болох юм.
5. Үгүй. Хосуудад боловсролын ялгаа их байх тусам сонирхол, оюуны чадвар өөр байх ба хоорондоо нийц муутай байдаг.
6. Тийм. Шашин шүтдэг хосууд нь шүтлэггүй гэр бүлийг бодвол өв тэгш, бат бөх харилцаа тогтоож чаддаг байна.
7. Тийм. Залуу хосыг эцэг эх, найз нөхөд нь үнэн сэтгэлээсээ дэмжиж байх нь аз жаргалтай гэр бүл болохын шинж.
8. Тийм. Хэрвээ хосууд сексийн харилцаанаас үүсдэг асуудлаа бүрэн ойлголцож чадахгүй, энэ асуудлаа хамтран шийдэх хүсэлгүй бол хосуудын хооронд гүнзгий зөрчил үүсэх шалтгаан болно.
9. Тийм. Санхүүгийн хүндрэл салалтын гол шалтгаан.
10. Үгүй. Санал зөрчилдсөн байдлаа салахаас өөрөөр шийдвэрлэж чаддаггүй хосууд нэг удаа бүрмөсөн салах магадлал өндөртэй байдаг. Олон хавар нэгэндээ гэдэг шүү дээ.
11. Тийм. Эцэг эхдээ хайртай байх нь бат бөх гэр бүлийн шинж юм.
12. Тийм. Тогтвортой, тууштай үерхэл нь ирээдүйн аз жаргалтай гэр бүлийн шинж.
13. Тийм. Салалт ихтэй гэр бүлийнхэнд “салалт бол хэрүүл, зөрчлийг шийдвэрлэх гарц” гэсэн үзэл тогтсон байдаг.
14. Тийм. Нөхөр (эхнэр)-ийнхөө эцэг эхтэй нийцтэй байх, сайхан харилцаа тогтоох чадвар нь сайн зүйл. Эцэг эхтэйгээ зөрчилтэй байдал нь хосуудын амьдралд сөргөөр нөлөөлдөг.
15. Тийм. Настай хүний үгийг сонсох чадвар нь зан төлөвийн эерэг шинж юм. Энэ нь хайртай хүнийхээ үгийг хүлээцтэй сонсох, ойлгох, улмаар дагаж баримтлахад бэлэн байх үндэс болдог.

Түлхүүр үг: , , ,

17 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Anonymous | 17/01/09

    uitgartai um bna aa

  2. odko | 18/01/09

    Asuult byrd ogson xariyltiig delgeregengyi tailbarlasan ni xarin ix taalagdalaa. Bayarlalaa.

  3. batka | 19/01/09

    ok

  4. batka | 19/01/09

    hariult n saihan harilt garsan bolhoor ih bayrlaj bn.

  5. odko | 19/01/09

    hhi

  6. odko | 19/01/09

    harilt tohirch bna dajgui l yum bna

  7. Anonymous | 22/01/09

    би нэг талын өндгөвчөө шулж авахуулсан юмаа хавдартай болоод мэс заслын дараа ямар юманд анхаарах ,ямар эмчилгээ хийлгэх вэ эргэж ургуулахгүй гэвэл яаж сэргийлэх вэ ?

  8. sanaa | 23/01/09

    Эрхэм таньд энэ өдрийн мэнд хүргэе.Сайн санаат таньд энэ захиаг хүргэхийн учир нь бидний хайртай хүү Е.Жаргал нь 2008 оны 12 сард гэнэт аюултай ховор өвчнөөр өвдөж бие сэтгэлийн хүнд дарамтанд орж буянт та бүхнээс тусламжийн гараа сунгахыг хүсч байна.Өвчин гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг зовлонгийн өмнө бид өчүүхэн болохоор таны сэтгэлийн тус бидэнд итгэл зориг өгөх билээ.Хүү маань одоо 14 настай, орос монголын хамтарсан 3-р сургуульд сурдаг. Багаасаа үндэсний бөх болон сумо бөх сонирхож хичээллэж ирсэн. “Өглөөний хөх луунууд”,” Ирээдүйн аваргууд”,” Аваргын гараа” зэрэг олон тэмцээн уралдаануудад оролцож алт,мөнгө,хүрэл медаль хүртэж байсан тамирчин хүү юм. Одоо Тайландын Бумранград эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа бөгөөд удаан хугацааны физик эмчилгээ шаардлагатай байгааг эмч нар хэлж байна. Иймд та бүхнийг бидэнд тусална уу хэмээн уриалж байна.Дэлгэрэнгүйг /www.jagaa.info /сайтнаас үзээрэй. Хэний зүрх бусдын төлөө цохилно тэр үнэхээр аугаа
    Хаан банк 507 609 7532
    Голомт 160 107 3691
    Голомт 160 112 1638

    Хошин урлагийн продакшнууд хамтарч “Буцааж нэхэхгүй инээд” тоглолтоор Жаргал хүүд сэтгэлийн бэлэг барьж байна. Та бүхэн үзээрэй 2009-2-3 нд UB Palace-т болно. Таньд баярлалаа

  9. Munhuu | 25/01/09

    ene sonjoonii hariult ni yag my hariulttai tohirch bn ene ndd ih uram awchirlaa bayrallaa

  10. Saran | 27/01/09

    jkerhuiwehjkngk;gjrjkgbnjktoigjklrtghikl

  11. zochin | 29/01/09

    МЭДЛЭГ БОЛ ХҮЧ… 140 000 үгтэй ”ENGLISH-ENGLISH” толь,дасгал ажилтай, алдаaг нь тэр дор нь засдаг дүрмийн ”ENGLISH GRAMMAR IN USE” номыг бусад номуудын хамт хямд үнээр таны PC-нд суулгаж өгнө. tsseee@yahoo.com Утас : 99160868

  12. sainuu | 28/05/09

    nadiinhtai taarch bna

  13. undrah | 10/06/10

    mash sonin asuult b.na

  14. sod | 11/06/10

    ìèíèé õàðèóëò òààð÷ áàéíà. Áîëîìæèéí þìàà.

  15. JJ | 6/08/10

    PLEASE DONT READ THIS. YOU WILL BE KISSED ON THE NEAREST POSSIBLE FRIDAY BY THE LOVE OF YOUR LIFE. TOMMOROW WILL BE THE BEST DAY OF YOUR LIFE. HOWEVER IF YOU DONT POST THIS COMMENT TO AT LEST FIVE QUIZZES YOU WILL DIE IN 2 DAYS. NOW UV STARTED READIN THIS DONT STOP THIS IS SO SCARY.xSEND THIS TO FIVE QUIZZES IN 143 MINUTES WHEN UR DONE PRESS F6 AND UR CRUSHES NAME WILL APPEAR IN BIG LETTERS ON THE SCREEN. THIS IS SO SCARY COZ IT ACTUALLY WORKS

  16. asfas | 13/11/10

    Bi nz ohintoigoo uerheed tim ch udaaguildee.gehdee negendee ih sn.yg ch ger bul boloh shatnadaa garaagui gehdee ene maygaaraa yvbal bid 2 1 asuudal tulgarch bgaa n bid 2iin shashin.ter maani jesus shutdeg yumdldaa.gehdee ger bul engiin mongol ail.unende ter nadad hamaa bhgui gehdee ymar 1 zuil bolohod nz ohinii maani huleej avah chadvar uur baij magadgui.gerlesnii daraa garch bolzoshgui asuudluud bj magadgui gdg undse deerees ta buhnees zuvulguu husej bna ldaa,ene ih chuhal shuu.

  17. setgel zvich | 31/03/11

    Òà òóëãàìäñàí àñóóäëààðàà ñýòãýëýý îíãîéòîë ÿðèëöàæ, çºâëºãºº àâàõûã õ¿ñýæ áàéíà óóÒýãâýë òà ìàíàé Èíýýìñýãëýë ñýòãýë ç¿éí çºâëºãºº ºãºõ òºâèéí 1892 óòñàíä õàíäààðàé. ? Áèä òàíòàé 24 öàãèéí òóðø õàìò áàéõ áîëíî.

Сэтгэгдэлээ үлдээх