Халуун усны байшин /өгүүллэг/
January 6th, 2009 Оруулсан: nar | FТөрөл: Уран зохиол, Чөлөөт цаг.
Наранд үдээр шиг борлосон чийрэг нарийхан шилбээ гялалзуулсан арав гаруй насны бор хүү сэргэлэн хар нүдээ гялалзуулан “Хүүе, Мөнхөө кино үзье, кино үзье. Нөгөө хоёр чинь халуун усны байшин руу явлаа” гэхэд усан буугаар тоглож суусан Мөнхөө “Аль аль хаана байна” хэмээн хэрэгт дурлацгаан ухасхийлээ. “Явъя. Жаргалд хэлье” гээд хоёр хүү сумын төвийн зүүн хойт талын хашааны гадаа очиж, дүүлэн хуцах нохойноос нь айн орж чадахгүй хашааны гаднаас цухалзан “Жаргалаа” хэмээн байдаг чадлаараа дуудлаа.
Дэр нийлээд удаагүй хос бааданд солих хувцсаа боогоод сумын төвийн халуун усны байшин руу инээлдэн алхана. Тэр хоёр саяхан гэрлэсэн ч өрх тусгаарлаж амжаагүй, хадам эцэг, эх нь нас өндөр болохоор бэрийн гарын цай уух цаг болсон хэмээн хүүгээ яаран гэрлүүлсэн нь хэдэн жил бие биедээ тэмүүлж явсан хоёр хүүхдийн нар нь гарсан гэлтэй.
Харин хамгийн гачлантай нь ээж, аавтайгаа нэг гэрт амьдардаг болохоор чөлөөтэй эрхлэн, эхээс төрсөн биеийнхээ гоо сайхныг харахын жаргалыг гагцхүү энэ халуун усны байшинд л амталдаг билээ. Хоёр хөгшин хүүхдүүдээ халуун усанд орохоор явлаа л гэж боддогоос биш өөрийг төсөөлөхгүй.
Харин сумын төвийн хийх ажлаа олж цөхсөн төрхгүй банди нар л энд тэндхийн нүх сүвээр орж, сонирхон шохоорхож явдгаараа мань хоёрын явдлыг аль хэдийнээ мэдчихээд, халуун усны байшингийн бяцхан сараалжин салхивчаар ээлжлэн харж, инээлдэн хөхрөлдөж, үл үзэгдэх далд ертөнцийг гайхалдан ярьцгаадаг билээ. Тэд түүнийгээ “кино үзэх” гэнэ.
Хоёр залуу тэдний тухай юу мэдэх билээ дээ. Бие биенээ бишрэн хайрлаж, гайхан бахадсан ариун тунгалаг анхны хайр, шүүдрийн дусал шиг гэрэлтэх нүд, гэрэл гэгээ цацруулсан гоёмсог цагаан үүл мэт бумбагар мээмийг таалан таалаад ханашгүй. Залуу бүсгүйнхээ гоо сайхан магнай, нарийн хөмсөг нь жирвэлзэн хөдлөхийг нүдээ шуналтайяа дүрлийлгэн харж, бахадсан өнгөөр дуу алдана. Бүсгүйн шувуу жиргэх мэт инээх, дур булаасан зугаацал, догдлон чичигнэх хоолой, өмөлзөн чичрэх уруулаар тэмтчин эрхлэх нь тэсэхүйеэ бэрх.
Халуун усны сараалжин цонхоор харах багачуудын хөхрөлдөхийг битгий хэл, хажуудаа бөмбөг дэлбэрч байсан ч үл анзаарам тийм амтат жаргалд умбан, залуу эрүүл биеийн гоо сайхан, харж ханашгүй эрхэмсэг нандиныг энэ муу сараалжин мод, хувцас солих өрөөний хулдаасан гадартай нарийхан сандалнаас өөр юу ч үгүй, чийг ханхалсан оготны нүх шиг амбаар дотор л олж мэдэрч, дурлалд живж, тачаангуйн тэнгэрт хөвдөг билээ.
Гэвч өнөө усанд орох хорин минут дуусахад халуун усны үйлчлэгч, бүдүүн бор авгай дүлий хүний ч чихний хэнгэрэг хагармаар чангаар “Цаг чинь болчихлоо, дараагийн хүн усанд орох гээд байна, гараач” хэмээн хашгичиж, хаалгыг нь пижигнэтэл нүддэг билээ. Залуу “тэнэг авгай” хэмээн уцаарлаад хувцаслах гэж боссоноо бүсгүйг дахин таалж, ханашгүйгээр үнсч үнгэнэ. Өнөө авгай “Энэ хоёр усанд орохоороо ерөөсөө цаг барина гэж байхгүй, гарахаа мэдэхгүй” хэмээн хэн нэгэнд хэлж, “Түргэлээч” гээд чимээгүй болно. Халуун усанд орохоосоо илүү янаг хайрын явдалдаа халууцсан бүсгүйн царай аз жаргал, ичингүйрэл хоёроор улаа бутран гарч ирэхдээ усанд орохоор ирсэн хүн, үйлчлэгч хоёроос ичин, нүүр буруулах ажээ. Сахилгагүй банди нар “Одоо би, одоо би” хэмээн булаацалдан ээлжлэн “кино үзэх” бөгөөд бусдаас адтай Мөнхөө цаад хоёроо яаж ийж аргалж байгаад ихэнх хугацаанд нь үзчихнэ. Хүүхдүүдэд тэр хоёрын явдал нэг л хачин сонин, гайхалтай санагдах бөгөөд үзүүштэй сонин “кино” нь байдаг.
Өдөр болгон халуун усанд оролтой биш. Хүн амьтан юу ч гэх билээ. Долоо хоногт ганцхан удаа хорин минутын хугацаатай олддог энэ л жаргалдаа хоёр залуу насан туршдаа мансуурч явахыг л хүсдэг билээ. Харин халуун усны үйлчлэгч авгай хос залуусын хүслийг гадарлах ч үгүй нь гачлантай.
Улаанбаатар Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр
1. ХЭВЛҮҮЛСЭН НОМ
- “Хараацайн жигүүр” яруу найраг 1985
- “Толгодын шивнээ” өгүүллэг 1987
- “Удган” өгүүллэг 1993•
- “Мэргэнд буусан чоно” өгүүллэг 1999
- “Өнчин чавхдас дуулдаггүй” өгүүллэг 2001
- “Өндгөн чулууны домог” англи, монгол хэлээр 2001
- “Согоо суман” өгүүллэгийн түүвэр 2005
- “Тэнгэрийн зүүд” яруу найргийн ном 2005
- “Шөнийн танго” 2007 он
2. ДЭЛГЭЦЭНД ГАРГАСАН КИНО
- “Тэнгэр мэднэ” бүрэн хэмжээний уран сайхны 1999
- “Цагаан сүүний домог” бүрэн хэмжээний уран сайхны 2000
- “Нохойтой нөхцсөн бүсгүй” бүрэн хэмжээний уран сайхны 2000
3. ЖҮЖИГ
- “Мэргэнд буусан чоно” телевизийн анхны модерн бүжгийн жүжиг 2003
- “Өндгөн эс” радио жүжиг 2004
- “Буцах тийзгүй аялал” радио жүжиг 2006
- “Бяцхан зоргол” 2008 Дорнодын театр





Энэ хүн одоо яаж Нацагдоржын нэрэмжит шагнал авсан юм бол,чи боль доо,хүний сэтгэлийг хөдөлгөж чадахгүй байж хөндлөн бийрийг хөшихийн хэрэг юу байсан юм бэ.Би энгийн нэг уншигч хүн, бичсэн зохиолыг чинь уншаад дур гутчихлаа
Социализмийн үед энэ киног маш их үздэг байлаа,амгалангийн халуун ус цэргийн халуун ус гээд тэнэж өгнө шүү дээ жинхэнэ амьд порно үздэг байлаа одоо өөр болоо байлгүй үнэн юм үнэнээрээ сайхан за баньдаа
dajgui l bnshdee.guest chi bitgii ataarh za
Odоо би хэзээ ч хэнд ч атаархаж байгаагүй, харин хүмүүс надад атаархдаг хэ хэ.уран зохиолын чанарыг уншигч шүүмжилж байж тэр зохиолчын зохиол бичих чадварыг сайжруулдаг юм. атаархлаа гэж битгий жижигхэн юм яриад бай.хүн өөрийн гаргадаг ерөнхий зан аашаа бусдад нялзааж ил гаргадаг юм.
ta nar damii yumand margaadl
tamiin togoonii mongolchuudaa gej
er ni dajgui l bolson bn sh dee iim amidraltai humuus zunduu l bg sh dee
hehe dajgui l bna shd
hoorhon l bichij.
amidral hair deer togtdog shu dee
Сумын төв бол тийм байх аа. Яалтай ч билээ.
…Нөхөр нь 20,20,20 минутын мөнгө л төлнө биз. Хи Хи
Bas zohioson, zohiolch ni huduuniih l yum baina dag.
дажгүй зохиол юмаа. Нэг их муухай ч биш, сайхан ч биш зүгээр л энгийн нэгэн амьдрал юм бишүү? Тиймээ.
mongolchuud yagaad iim teneg baidgiig ogt oilgohgui yum, uguulleg bichih ni buu hel neg uguulber ayataihan evluuleed bichij chadahgui baij yaj ingej chaddag bainaaaa? gaihmaar muuhai teneg humuus yum daa!!!!
Ee hoorhii doo ene unshigchsdiin bichij bgaa zuiliig ee. argagui l oyunii hoosrold orchihson, uran zohiol baitugai bodit amidraliig ch oilgoh uhaangui bolchihson …
Ene oguullegt amidral l durslegdsen bna. Hodooniih ch geh shog. Hodooniih geheesee iluu mongol amidral shuu dee, humuusee. hotiinhon chin harin eree tseergui il munhaglaj bdg bolchihoj . end chin amidraliin ariun nandin buhen l durslegdej .
Uhaan suuh tsag bolson met, ene hotiin teneguud.
надад мйш их тййлйгддйг ео нь энэ хүний зохиол, Харин ямар хүн байдгийг нь сайн мэдэхгүй юм
Атаархлаа гэж Нацагдоржийн шагнал ч багадаж байгаа юм. Төрийн шагнал авахаар бүтээл ч цөөнгүй бий. Мэргэнд буусан чоно, Лууны зулзага, Урд уулын зэрэглээг нь уншаарай даа та минь,
хүмүүсээ бие биеэ хайрла энэ зохиол үнхээр сериал хөдөпгөөд хаячихлаа удахгүй порно цол авах байлгүй
hehe jiriin l oguulleg bna. Sain ch bish muu ch bish bna minii bodloor. Ter yahvee manaihaan ta nar gogo sitenaas 1 medeelele orj unshsanu ? Ene turk pizdakuud tsaana chin shaaj garjiin. Manaihaan mgl hun l ym bol unshaarai gogo- oos medee gj bgad teed turk tei 1 medee bga. ok
юу вэ юун өгүүллэг энэ чинь юу юм шал тэнэг зүгээр л байшинд орлоо ороод яасныг нь идэр жаахан тодорхой бичээч угаасаа л хүн тийм юманд дуртай ш дээянаглалыг нь илүү тодоор гэх үү дээ гэхдээ энүүгээр шагнал хүртээгүй гэдэгт итгэж байна
Oilgosongui ogt taalagdsangui. Araiter shagnalaa ene zohiolooroo avaagui l boltoi bilee dee. Urd unshij ch bsan yum shig er ni odoonii zohiolchid gej unen teneg boljee. Mungun ueiihniig guitseh zohiolchid alga daa. Ene chini bdag l neg sedev bna sh dee.
ìîíãîëûí ºíººãèéí áàéäàë õàëóóí óñíûõàà öîíõûã áºãëºæ ÷àäõààðã¿é òèéì ë ÿäóóðàëä îðñîí áàéãààã ýíý çîõèîë òîäîîñ òîä õàðóóëæ áàéíà. Çîõèîë àìüäðàëààñ óðãàí ãàðíàà ãýæ…
“Согоо суман” өгүүллэгийн түүвэр пдф хувилбар байдаг боловуу? эсвэл өгүүллэгүүдийг нь олоод уншчих сайт этэр мэдэх үү?
vneheer wonderful blaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa gj
жэжэж
gaif zohiol bn gehdee ornol alga
aaa baga hutswal taarna shdee malchnii hotnoos buh aldartanuud tursun gedgiig medehf yu erguu mini uher mongol mini