Миний анхны хайр Сайханцэцэг гэж хөөрхөн охин байсан

December 17th, 2008 Оруулсан: nar | FТөрөл: Уран зохиол.

Нэгэн залуугийн үерхэл, хайр дурлал, анх эр хүн болсон болон тухайн үеийн бодол сэтгэгдэл зэргийн талаар сонирхолтой энгийн байдлаар дүрслэн бичсэн байна.

1-р Хэсэг. Бага нас ба Охид нэг л өөр харагдах боллоо. Хүний амьдрал гэдэг юутай аугаа, юутай сонирхолтой байдгийг үгээр хэлэхийн аргагүй. Тэр тусмаа эр хүн болж энэ хорвоо дээр ирээд эр хүний ёсоор амьдарч, аз жаргалыг мэдэрнэ гэдэг зүгээр нэг завшаантай хэрэг биш байхаа. Анх би айлын 2 дахь хүү болон энэ хорвоо дээр ирсэнээсээ хойш бусдын жишгээр амьдарч монгол улсын Ясли гэдэг их сургуулийн алтан босгыг элсэлтийн шалгалтгүйгээр мөлхөн орж хоёр жилийг хар дарсан зүүд мэт өнгөрүүлсэн билээ.

Ясли гэдэг бол үнэндээ хатуу чанга газар байлаа. Учир нь мань мэт шиг олигтойхон мөлхөж чадахгүй амьтад бол хурдан мөлхөж л сурахгүй бол багш нэг газар нь суулгаад тэр чигт нь хаячихна. Тэгээд тэндээ суугаад л байна суугаад л байна. Энэ хооронд сарын ялгаа гаргаж зарим нэг түрүүлээд мөлхөөд сурчихсан чанга гарууд нь хажууд ирээд маажих, самардах, түлхэх, үсдэх, цохиж дарамтлахаас гадна уйдах, үүрэглэх, шүлс, баас, шээс гэж бөөн том асуудал ямар тухайн үед памперс энэ тэр гэж байсан биш өнгөрлөө л гэсэн үг. Энэ бүгдийг шүдгүй буйлаа тас зуун нүдээ тас анин тэвчихээс л өөр арга байхгүй. Тэгэхгүй бол доошоо ороод гоожуур болно гэсэн үг. Юун нөгөө охидыг харах бүгд л адилхан эр эм нь мэдэгдэхгүй амьтад. За тэгээд бусдыг нь энд бичээд ч яахав олон л асуудал байгаа. Ингэж ингэж арай хийж хурдан мөлхөж юм хум түшдэг болоод, өмдөндөө баах шээх асуудлаа хүнд эвтэйхэн ойлгуулах гэж зүдэрч, хоолоо халбагадуулж доошоо орохгүйг хичээн асгаж цугган, түлэгдэж үхэх шахан байж идэх гэж будилж явсаар байтал одоо болно гээд цагаан хуудастай төгсгөчихдөг байгаа.

Дараа нь Цэцэрлэгийн он жилүүд цаана нь хүлээж байсныг би яаж мэдэх билээ. Яслид доошоо орсон бол цэцэрлэгт мөн адил доошоо орно. Тийм болохоор анхнаасаа л зовхи өөдөө байхгүй бол болохгүй гэдгийг тухайн үедээ маш сайн ойлгож билээ. Гэхдээ л цэцэрлэг бол Яслийн маань хажууд дэглэм өндөртэй жинхэнэ ширүүн газар байлаа. Энд л жинхэнэ сурсан мэдсэнээ баталгаажуулж өмдөндөө дусаачихалгүй бие засч, түлэгдэж үхчихэлгүй хооллож, үеийн хөвгүүдтэйгээ эр хүний ёсоор харьцаж сурч, болохгүй юм хийснийхээ төлөө багшаас банга хүртэх зэрэг олон арван эрдмийг харамгүйгээр сурсан юм. Цэцэрлэгийн ахлах ангиас эхлээд охидууд нэг л өөр харагддаг болчихлоо. Тэднийг харахаар шогломоор, зодмоор, уйлуулмаар ч юм шиг нэг л араатны зан авир төрөөд байдаг болчихлоо. Гэхдээ охид дотроос нэг л охин хөөрхөн харагдана. Түүнийг харахаар ичээд нүүр халуу оргиод нэг л эвгүй.

Яагаад тэгээд байдгийг нь ёстой бүү мэд. Ангийн маань бусад хөвгүүд ч мөн адил тэр охиныг битүүхэндээ харж хөөрхөн муухайг нь ярилцана. Яг юу ярьдаг гэхээр маш явцуу хөвгүүд боожгойтой болохоор босоогоороо шээдэг, охидуудад харин байхгүй болохоор суугаагаараа шээдэг гэх мэтчилэн олон зүйл ярина. Бас болоогүй ээ бие биенээ холбож шоолно. Тэгэхэд нь ичээд бүр үхэх шахна гээч. За тэгээд энэ учир нь үл мэдэгдэх ичилт улайлтын хооронд алингаа мэдэхгүй явж байтал дахиад л цагаан хуудас өгөөд сургуульдаа сур гээд хөөчихдөг байгаа. Бас л гайхсан гэж жигтэйхэн арай хийж 2 шатны боловсрол олчихлоо гэж бодсон чинь бас юун сургууль вэ гээд л бодоод суучихлаа. Сургуулийн талаар хариад ээж ааваасаа асуулаа. Тэгтэл ээж хариулж байна. Миний хүү тэр сургууль гэдэг чинь эрдэм номын өргөө, хүүхэд бужигнаж эрдэмтэн багш нар нь хөлхөлдсөн энэ тэр гээд манийхаа тархийг баахан угаалаа. Би бодлоо. За ямар ч байсан хүүхдүүд байдаг юм байна. Бас охидууд байгаа даа гээд олон л юм бодлоо.

Удахгүй есөн сарын нэгэн болж ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад эрдэм сурахаар явлаа даа. Ээ бурхан минь энэ сургууль гэдэг чинь бүр аймаар газар юм байна. Бичиг үсэг, тоо бодлого, багшийн укааскны амт хор шар гээд юм юмыг заадаг юм байна. Тэдгээрийг нь сурах гэж үйлээ үзэж үстэй толгойгоо зулгааж байлаа. Юун нөгөө охин харах марах, үсэглэлийн баяр болохоос өмнө бүгд уншиж, бичиж, тоо тоолж сурсан байх ёстой гээд багш нар шахаад дэн дун амьтан бөөн стресс. Үсэглэлийн баяр ч дууслаа хэсэг хугацаа ч өнгөрлөө нэг л мэдэхэд уншдаг бичдэг, тоо тоолж нэмэх хасах үйлдлээ сурчихсан байлаа. Аливааг уншиж бичдэг болчихоор цаашдаа ч яахав сураад байж болохоор болчихлоо. Анги дэвшин суралцах явцад нөхөн үржихүй ба эрүүл мэнд гэсэн хичээл ордог юм байна. Тэр хичээлээс хойш охидуудаас бүр их ичдэг боллоо. Гэхдээ цэцэрлэгт байсан шигээ яагаад ичээд байгаагаа мэдэхгүй биш учраа мэдээд ичдэг болсон байлаа. Долдугаар ангиа амжилттай төгсөөд наймд орох зуны амралтаар аав ээж 2 маань намайг пионерийн зусланд амраах болдог юм байна. За тэгээд чемодантай хувцасаа аваад явлаа даа. Тэнд очоод олон сайхан найз нөхөдтэй болж охидтой дотно сайхан үерхэж маш зугаатай сайхан байсан. Энэ л үеэс би охидыг маш өөрөөр хардаг болсон….

2-р Хэсэг. Дурлал уу? Хайр уу? Очих ёстой зуслангийн нэр нь Цагаан Нуга гэдгийг мэдэж авлаа. Өглөө эрт автобусандаа суугаад бөөн баяр хөөр болсон амьтад дуулаад, инээлдээд яваад л байлаа яваад л байлаа. Өдөр өнгөрлөө /наастар/ байхгүй бас л яваад л байлаа. Өдрийн халууныг ч хэлэх үү халуун автобусанд явсаар байгаад нэг л ядарчихсан шороон царайлсан халтайсан хэдэн нөхдүүд орой болж байхад очих ёстой газартаа ашгүй очлоо. Буугаад бүлэг бүлэгтээ хувиарлагдаад хувийн ариун цэврээ сахин хамгаалсныхаа дараа оройн хоолондоо ороод унтахаар болов. Ядарсан амьтад бараг орондоо орохоосоо өмнө тасарчихсан байлаа. Маргааш нь маш сайхан өдөр болов. Өглөө бүлэг хоолондоо орохоосоо өмнө жагсаж хоёр багш маань хүүхдүүдийнхээ тоог авлаа. Энэ өдрөөс эхлэн зуслангийн зугаатай өдрүүд эхэллээ.

Манай бүлэг жагсаалаараа яваад хоолны газрын хувиарт ширээндээ суулаа. Миний суусан ширээний чанх өөдөөс хараад нэгэн маш хөөрхөн охин сууж байв. Манай ширээнд суухыг нь бодоход манай бүлэг байж таараа түрүүн хүүхдийн тоо аваад нэрс дуудаж байхад би яагаад энэ охиныг анзаарч нэрийг нь мэдэж авч чадсангүй вэ? гэсэн шиг элдвийн юм бодож суутал хоол ч ирлээ. Би бүр байн байн нөгөө охин руу өөрийн мэдэлгүй хараад заримдаа харц тулгарч далдираад хоолоо ч олигтойхон идэж чадсангүй. Түүний торомгор алаг нүд, цайвар царай, тийм ч урт биш шулуун хар үс, хөөрхөн уруул, эрүүл цагаан шүд зэргийг нь харахад сэтгэл минь үнэхээр их хөдөлж байлаа. Өглөөний хоол ч дуусч бүлэг рүүгээ явах замдаа түүний нэрийг Сайханцэцэг гэдгийг мэдэж авлаа. “Сайханцэцэг” нэр нь хүртэл үнэхээр намайг соронзон мэт татлаа. Бүлэг рүүгээ явах замдаа зориуд түүний ардаас алхлаа. Түүний тэгшхэн бие цогцос үнэхээр хөөрхөн төгс сайхан гэдгийг нь хөдөлбөргүй нотлож байлаа.

Анх удаа эмэгтэй хүний талаар тархи толгойд минь иймэрхүү олон арван зураглал төсөөлөл орж ирсэн нь миний хувьд ч мөн адил өөрөө өөрөөсөө гайхах гайхлыг төрүүлж байв. Бүлэгтээ очоод танилцах тоглоом тоглож түүнийг хаана амьдардаг аль сургууль гээд нэлээд олон мэдээлэлтэй болов. Тэр цаг үеэс хойш алхам дутамд минь Сайхнаа бодогдож түүнийг хармаар санагдаж, түүнд маш ихээр татагдах боллоо. Түүнийг над руу харж инээмсэглэхэд нь би баярлан хөөрч, намайг нэг л тоохгүй байгаа юм шиг анзаарахгүй болохоор нь гомдол гунигт автаад байдаг болчихлоо. Зуслангаас зохион байгуулж байгаа бүх л арга хэмжээнд Сайхнаагаа бараадас хийн аль болох түүний анхаарлыг татах гэж идэвхийлэн оролцдог болов. Гэхдээ л яг нүүр тулаад уулзах, элдвийг ярилцана гэхээр нэг л халшраад эмээгээд байх юм. Нэгэн орой ширүүн бороо орсоны улмаас охидуудын байрладаг тасагт дээврээс нь их дусаал гоожиж багшийн шийдвэрээр хөвгүүдийн тасагт охидуудыг түр байрлуулах болов. Энэ л борооны ачаар би Сайхнаатай ойр дотно болох нөхцөл бололцоо бүрдсэн юм. Учир нь яагаад ч юм Сайхнаа миний дэргэд ороо байрлуулав.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ

Түлхүүр үг: ,

28 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. booguii | 18/12/08

    hehe huurhun uguulleg bn shdee

  2. Unen ug | 18/12/08

    ter ehnii heseg ni neg yumnaas ish tatsan bna da, gehdee huurhun boljeee, urgeljleliig ni unshinaaa

  3. hi | 20/12/08

    urgejlel n hezee ve but sonirhol tatchalaa hehehe

  4. no name | 23/12/08

    urgeljleliin unshih hurtel taiwan bj chadahgui ee

  5. nice | 23/12/08

    hehehehehe xoopxon iiin exniix ni xesguud ix taalagdlaa gej;))

  6. nice | 23/12/08

    hahaha estoi aytaihan yum bn shd hahahaha

  7. hehe | 25/12/08

    yoy my hoorhon aniagiiin ner orson oguuulleg bhar gaihaad unshtal ineedtei ym geech my egch bas saihantsetseg ymar hoorhon gej bodno

  8. mina | 8/01/09

    yasan huurhun yum be, bur ih dogdolchihloo. urgeljleliig ni hurdhan shig taviarai.

  9. sarnai | 8/01/09

    goe sanagdchixlaa.vrgeljlelig ni xurdan tawiarai

  10. nara | 11/03/09

    tiimee zugeer l ym gehdee uitgartai ym ihsonirholtoi ehleh heregtei bj my uguulleg hajuud n amid bolvuu gj bodnom

  11. zochin | 28/05/09

    yahav davgui l yum

  12. baataraa | 29/05/09

    goy oguulleg bna.nadad taalagdlaa

  13. baataraa | 29/05/09

    ene ohinii neriig zulaa bolgochvol yag l nadad tohioldson yavdal bna da

  14. jainaa | 30/05/09

    vhjvflvgferljkl;vber

  15. saikhnaa | 19/08/09

    my nertei adilhan yum bna.unshaad bsan chini ih hoorhon yum bnaa

  16. gerlee | 19/08/09

    yoo arai manai egch yum bish bgaa daa
    yag adil sanagdchihlaa

  17. gah gah | 5/09/09

    yAJ URGELJLELIIG UNSHIH BE

  18. Anonymous | 15/10/09

    agiimaa dutuu yum yavuultsan bna shde. Urgeljlel n garahaar neg musun yavuulahgui hairan tsag mine.

  19. urtaa | 24/10/09

    he he yostoi hoorhon ogvvlleg bnaa ih taalagdlaaa vrgeljleliinni hezee gargah bogoog yaaj unshih e

  20. solongo | 11/10/10

    øàë òýíýã

  21. jijijijiji | 20/11/10

    istoo goy

  22. мийгаа | 17/12/10

    yahw dajgui ee

  23. ganaa | 15/01/11

    goe yma ho

  24. ganaa | 15/01/11

    bi cham shg goh oguullg bichne kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

  25. Anonymous | 27/04/11

    goy ymaa

  26. amio | 28/08/11

    hi shan bas dajgui boljeeeeee nice shuuuuuuuu huurhun yumaaa

  27. zaya | 18/10/11

    urgeljlel ni hezee tavigdah ve?

    bur sonirholtoi sanagdchihlaa

  28. Mongol_khun | 11/01/12

    үргэлжлэл нь хаана байна даа Уншмаар л байна шүү ККК. Юун ч хөөрхөн бичсэн юм цэцэрлэг ясли -ийг хэ хэ хэ

Сэтгэгдэлээ үлдээх