Хүүхдээ ойлгодоггүй ээ…
December 17th, 2008 Оруулсан: nar | FТөрөл: Хvvхэд.
Сайн байцгаана уу , танай сайт тун их таалагдлаа, та бүхнээс хүсэх гуйлт байна. Шилжилтийн насны эмэгтэй хуухдийг яаж хүмүүжүүлэх талаар зөвлөгөө өгч туслаач.
Миний охин 12 настай, биед нь өөрчлөлт орж эхэлсэн. Би гадаадад оюутан, гэр бүлийн хүн маань, мөн өөр оронд оюутан гээд манай гэр бүлийн 3 хүн 2 газар амьдарч байна л даа. Сүүлийн үед охин маань зан чанарын хувьд их өөрчлөгдөж байна. Хичээлээ хийгээд л мэрийгээд байдаг хүүхэд маань, юм л бол зурагтаар аниматион үзээд л суудаг болсон, бас өглөө унтаад хичээлдээ явахгүй, зөвлөж ярилцах үед үг сонсохгүй, чихээ таглаад эсвэл өөдөөс хэрэлдэнэ. Хааяа их эвгүй зан гаргах юм. Нэг удаа “Та миний ээж биш, би ер нь төрдөггүй байсан юм” гэж хэлсэн. За тэгээд гэртээ өдөржин хичээлээ ч хийхгүй ээждээ ч туслахгүй , зурагт эсвэл PS дээр тоглоом тоглоод л, аниматион үзээд л суух юм. Их л дураараа санагдах юм. Нэг удаа надтай муудалцаад гарж гүйгээд, тэр хооронд нь би ямар их санаа зовов оо. Гэтэл дараа нь хаалгаа үснийхээ хавчаараар онгойлгоод гэртээ орсон байсан. Эсвэл би анхнаас нь бүх юмыг нь бэлдэж өгөөд хэтэрхий дураараа болгочихов уу…
Миний бодлоор бол, энд гадаадад байх хугацаандаа боломжийг ашиглаад сурах ёстой юмаа сайн сураад авбал зүгээр байгаа юм. Гэтэл тэр хүн өдөр бүрийг л амралтанд байгаа юм шиг өнгөрөөгөөд байдаг.
Монголд байхдаа эцэг эхийнх нь цалин амьдралд хүрэхгүй гэдгийг ойлгоод охин маань их хичээдэг байсан юм болов уу, харин одоо хүний нутагт мөнгөний бололцоо харьцангуй дээрдсэн болохоор хэт буруу эрхлээд байгаа юм уу гэж бас бодогдох юм.
Гэхдээ бидний одоо амьдарч байгаа орны иргэд (япон) ч их л сэтгэлийн дарамттай амьдардаг юм шиг харагддаг. Эсвэл охин маань сургууль нь таалагдахгүй байгаа учраас ийм байгаа юм болов уу. Соёл зан заншлийн ялгаа бас байгаа л даа.
Түүнчлэн: охин бид урьд хоёр монгол бүсгүйтэй байр хувааж амьдарч байсан юм. Тэдний зан чанарын муу талыг сайхан юм шигээр тусгаж авсан юм болов уу гэж санаа зовох юм. Ний нуугүй хэлэхэд , тэр 2 маань их хувиа хичээсэн , харьцааны соёл муутай хүмүүс байсан л даа. Надад зөвлөгөө өгч туслаач.
venera@nar.mn хаягаар ирсэн захидал
Зарим эцэг эхчүүд хүүхэддээ хэт өндөр шаардлага тавьдаг
Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Шилжилтийн нас нь хөвгүүдийг бодвол охидод 2 жилийн өмнө эхэлж, 3-4 жил үргэлжилдэг. Энэ үед хүүхдийн бие организмд төдийгүй сэтгэл зүйн хувьд өөрчлөлт гардаг. Тухайлбал анхаарлаа төвлөрүүлэх чадвар багасах, сэтгэл санаагаар унах, цочир ууртай болох, сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүйдэх, түгшүүр ихсэх, түүнчлэн төвөгтэй зан байдлууд илэрч эхэлдэг. Охидын хувьд хүний зан байдал, мөн чанарыг гэхээсээ илүү гадаад үзэмж зэрэг өнгөц байдлыг дуурайх явдал их байна. Тэгэхээр цуг амьдарч буй хүмүүсээс нөлөө авсан байхыг үгүйсгэхгүй. Энэ насанд хүүхдүүд гэр бүл, эцэг эхээсээ сэтгэл зүйн хувьд хөндийрч эхэлдэг. Харин үе тэнгийн хүүхдүүдийн хандлага, үзэл бодол нь илүү чухал байдаг. Энэ үед ихэнх хүүхдүүд хичээл номоо сайн сурах гэсэн эрмэлзэл багатай болж ирдэг.
Шилжилтийн насны хүүхэдтэй хэрхэн харьцах ёстой вэ?
Энэ насны хүүхдүүд өөрсдийгөө том хүн болсон гэж үздэг. Энэ байдлыг үгүйсгэхгүй байх нь чухал. Өөрөөр хэлбэл үзэл бодлоо хэт тулгах хэрэггүй.
Шаардлага тавихдаа үндэслэлээ давхар хэлж байх хэрэгтэй. Яагаад хүн гомдоож болохгүйг, яагаад хичээлээ хийхгүй байгаад нь уурлаж байгаагаа ойлгуулахыг хичээх нь зөв.
Зарим эцэг эхчүүд хүүхэддээ хэт өндөр шаардлага тавьдаг. Гэрийн ажилд байнга тусалдаг, эелдэг харилцаатай, хичээл номондоо сайн гээд л. Энэ насны хүүхдийн хувьд дотоод зөрчил их байдаг, амархан ядардаг зэргээр өөрийгөө хүчлэхэд нь саад болох зүйлүүд их байна.
Зөв, сайн хийсэн зүйлийг нь магтаж урамшуулж байх хэрэгтэй. Үүний зэрэгцээгээр буруу хийсэн зүйлд нь хатуу байр суурьтай хандах нь чухал байдаг.
Эцэст нь хэлэхэд хүүхдийнхээ зан байдалд хэт санаа зовох хэрэггүй. Харин хүүхдийнхээ насанд би байсан бол яах байсан гэдгээ, мөн өөрийнхөө ямар байсныг бодоод үзвэл илүү ойлголцож эхлэх байх. Үйлдэл бүрийг нь анхааралтай ажиглах, загнах нь сэтгэл зүйн хувьд улам хөндийрөх нэг шалтгаан болно.
Сэтгэл зүйч Д.Цогзолмаа
Түлхүүр үг: сэтгэл зүй, хүүхэд, өсвөр нас





sain bna yy.ta hvvhdee yrid umnu ni neg bol heterhii ih erhlvvleed neg byryy yum hiiheer bnga zanginaddag bas zaginaj zodchood argadadag bsan yummyy.minii harsnaar etseg ehchvvd tegj uuru hvvhdee ewddeg yum shig sanagdag.ali eswel ohin chin tanid yamar neg zvil deer gomchood helj chadkv yyrlad bga yum bolow yyy.shiljiltiin nasan deer hvvhdvvdin aash togtworgvi uuriiguu tom boltson yum shig sanaj joohon yuman deer gomddog ewgvihen yum hlehed mash ih hvndeer tysgaj awaad gomddog boldog yum bna lee.yag ene ved ni gadaadad bga bol bvr hetsvv bga bhaaa.ta 2 ohintoi 2lahnaa bga ohind chin yariltsaj oilgoltsoh hvn bhvi bga bha.tantai medeej veiin yum shig nz shigee bvh yumaa yarij chadahgvi shd.bi ch bas ingej geriinhniigee sanaag ni zowoodog bj bgad neg udur uuriiguu hyanaad mash ih yum bodood bolison.tghdee ene ved gantshan siljltiin nasnaas bloogvi ee.setgel sanaa zowooson zunduu asyydal bsan eej aaw2 maani saltsan bi aawtaigaa bsan blohoor bvr hetsvv aaw maani eregtei hvn blohoor nadtai goe yariltasj chadddaggvi bsan yum.bi ter ved uuruu uurtuu zahia bichdeg bsan ene maani nadad ih hereg bolson hvn uuriiguu l ezemdj zahirch chadna.yagad gwel bi unuudur neg yumand gomdood yyrlachlaa yag ter tyhaigaa tolgoid yag yu bodogdono teriige l dewtert byylgadag bsan.dewter deere bylgasan zvilee margaash ni ynshihad 1iig bodoj 2 tyngaadag zarimdaa gomdhoorgvi yuman deer gomdoj yyrlahaargvi yuman yyrlasan bdag.ta ohinoo yag ene ved bitgii ih zaginaarai.zagihaargvi yuman deer zaginaad bdag bitgii tegeerei.yag bolkv bga yumig ni towchhon hatyyhan helehed loh bhaa.tanii ohin chin yhaantai sain ohin.
sn bnu ta huuhde ali bloh oilgohyg hiche bs yriltsarai aav eejteige hamt amidardagui bolohoor bs oor ulsad bga blohoor ene nasni huuhed ih setgel sanany hymral ordog iim uchraas ta zugeer l yrilts arga bga tand amjilt husie
Hvvhdiinhee ter erhleed baigaa TV bas PS-g n hyraagaad abaad esbel zvgeer l hogiin saband hiichih.. Ter chin tand mash ih tys bolno gedgiig bi medej baina..
Xet ih dyrtai umiig n abaad bvv og…. Abch ogoh tysam hvvhed chin ajilgvi amia hicheesen bas hamgiin aimshig n ediin shunaltai hvn bolno.. Odoonoos l ta ajil daa… BVV DYRAAR N BAILGA!!
sain bna uu? … huuhediig 0s 3 nas hurtel n hatan haan shig 3s 11 hurtel n bool shig 11s hoish naiz shig harits gedeg shu dee … huuhedee zagnah bish huuhedtei ev zuigeer yarij haaya teverch unsej magtaj baga baihdaa tegdeg baisan shuu minii ohin geh met … ue ue baga nasiig n sanagduulj , yun n bolohgui bgaag medeh n chuhal shuu dee … bi uuruu 15, 13 nasnii 2 ohintoi tegeed bas 5sartai byatshan ohintoi tegeed l tand tus boloh bolov uu gej bichej suuna. zav chuluuguuruu ohidtoigoo togloj bas hairlaj tegj baihdaa l setgeliin dotor bgaa hetsuu bugdiig n medej bno shuu de . zagnah yumuu het shaardah huuhediig ulam zuruud muuhai aashtai bolgoh tal ih bdag …
gadaad bgaa gej huuhed uur bdag yum bishee … bid uursduu ur huuhedee oilgoj chadahguigees iim boldog … bi ch gesen gadaad bdag huuheduudteigee .huuhedteigee eh hun uuruu oir baij yu dutagdaj yaj bgaag medreh heregtei bdag . gehdee uuchilaarai ene minii bodol bi huuheduuteigee mash dotno bdag yumaa …huuhediin huseliig haaj booj bhgui saihan uchirlaj tailbarlaj boloh bolohguig n helj uguh n chuhal gej boddog .huuhed ayaaraa gadaad huuheduudiig haraad duraih gej orolddog ter ued n sain tailbarlaj ug … mgl hunii humuujil uuur ed naraas geh met ch yumuu …chinii uuduus hereldej bgaa bol chi uuruu uund buruutai uuriigee hundluulj surgaagui ali esvel tiim heruultei nuhtsuld huuhed ussun …
deer bichsen setgel zuilchiin ug unen bnaa. deerees n nemj helehed huuhedteigee yag adilhan togoldog umiii n togloj hamtdaa mash ih tsagiig unguruuh heregtei. tegeed baga bagaar tuuntei yag l dotnii naiz shig n boloh yostoi bolvuu. mun mash shudarga helsen ugendee ezen bolj haritsah heregtei. mun helsen burii n tiim ch amarhan avch uguh hereggui bolvuu. oron garan eejtei huuhed oron garna l boliishdee. Gol asuudlaa ohindoo geheesee iluu uurt chin bnuu gedgiig anhaarch uzeerei!
Hoorhon yum aa. kk Tegj bgaad hun dursendee oroh bailgui dee. Ter muu sahilaggui tovarish chini.
Хүүхдийг яаран шүүмжилж бүтэхгүй байгаа зүйлийг нь үргэлж сануулах нь тэр хүүхдийг улам өөртөө итгэлгүй болгож буруу замд оруулдаг. Иймд ээж аавууд хүүхдийнхээ аль сайн талыг олж харж дэмжиж тусалж л хамт амьдар. Хүүхэд заавал та нарын хүссэн шиг байх албагүй гэдгийг битгий мартаарай. Хамт байх хугацаандаа хийдэг зүйлсийг нь хийгээд хамт тоглоод үз. Харилцан ярилцахдаа голдуу сонсогч л бай. Хааяа сонсож байгаад “Яагаад тэгсэн юм бол ” гэж асууж байгаарай.
Хүүхэд бүр ухаантан байх албагүй. Хүүхэд бүр мундаг эсвэл ажилсаг байх хэрэггүй. Хүүхэд бүр бусдыг ойлгож бас хайрлаж чаддаг л байх еостой. Хайртай хүмүүсийнхээ төлөө хүн уулыг ч нурааж усыг ч эргүүлж чаддаг.
Sain baina uu eejuudee?… Nadad neg shiidej chadahgui asuudal garaad bn aa. Manai tom huu odoo 9 nastai ger buleeree gadaadad amidarch bn. bi huugee odoo bainga hynaad bdag bolson. Sayhan bid 2 iig gertee bhgui ued web site-s porno kino uzeed suuj bsan./passportiig ni yaj medsen yum buu med uuruu asaagaad bid 2 bainga pass hiigeed untraagaad yvdag / Aav ni orj ireed medsen l dee Uul ni ih uimuuled l yumiig olon dahin heluulj hiigeed l haaya hudlaa heldeg hicheeldee joohon taaruu geh met asuudal ih l gargaj bdag gehdee arai iim baga nasan deeree tegeed suuj bn gej bodsongui uneheer sanaand orohgui bnaa ter ni zugeer ch neg bish bur iluu gaj kino bsan bid 2 bol huuhduudiinhee hajuud ynz bur bolood bdag humuus bish l dee tusdaa uruund huu maani untdag. Odoo bi bur yahaa medehgui bnaa tegeed tailbarlaj helsen, zagnaj zodoogui ter ued gehdee l odoo bi bainga l hynaad tanil naizuudiihaa ohintoi urid ni zugeer l togluuldag bsan bol odoo aigaad bdag bolson bn aa yg yaj humuujuuleh ve nadad zuvluuch busguichuudee end tegeed surguuli hamt naizaldag huuhduudees ni bolj bgaa bh geed gadaa gargahaa bsan Mongoldoo bsan bol arai ch ingeed suuj bhgui bsan bh l daa hetsuu yum bn aa huuhed tomroh… Aav ni bol mash sain yriltsaj zuvluud tailbarlaad l bdag yum nadaas iluu aavdaa hairtai l daa bi bolohoor heleed oilgohgui bol shuud l gar hurcheed bdag muu zantai getel manai hun uuriih ni tursun etseg ni bish hirnee huutei maani ih saikhan haritsadag hairtai manai huu ch bas adil getel saynii ter uildelgiig ni haraad manai hun ih setgel dunduur bnaa bi neg gem hiisen hun shig l setgel dotor hetsu bn zagnahaar aav ni umuruud eregtei huuhed tegj ynz buriin yum sonirhodog nas ni geed umuuruud bhiin bi bolohoor arai ert bn odoo yahiin geed l margaad l hetsuu yum bn aa bi 2 huutei duu ni baga bnaa ailiin tom ni iim bol duu nar ni sain hun bolohgui ene ter geed l helehiin nemer algaa zuvluj tuslaach ….
манайх бас ойролцоо насны хүүтэй юм байна. манайх бас гадаадад байдаг, нэг нь оюутан айл. хүү маань бас л танай охин шиг загнах үе байдаг. хичээлд анхаарлаа хандуулахгүй, кино үзэж компьютер тоглохоос өөр юм хийх дургүй. манай нөхөр бид хоёр ч заримдаа энд хэний төлөө амьдарч байгаагаа ойлгохоо больмоор үе гардаг л даа. хүү болохоор ээжтэйгээ ойр байдаг шиг санагддаг, охидыг сайн мэдэхгүй юмаа. гэхдээ хүүхэдтэйгээ ойр харилцаж байхгүй бол гадаадад байгаа хүүхэд орчноосоо их стрессдэг болов уу гэж бодож байна. манайх солонгост байдаг, энд монгол сургууль байдаг болохоор хүүхдээ тэгтэл нь стрессдүүлдэггүй болов уу гэж боддог. японыг сайн мэдэхгүй л дээ, монгол хүүхдүүд олон л байдаг байлгүй. монгол хүүхдүүдтэй ойр байлгавал яадаг юм болоо. бас аав нь яагаад тусдаа өөр оронд байдаг юм бэ, уг нь охидууд аавтайгаа ойр байдаг гэсэн. нэмээд хэлэхэд хүүхдийг өдий насанд нь хичнээн буруу юм хийсэн ч загнаж буруутгах хэрэггүй байх гэж бодоод би лав нэг гараараа нөгөө гараа барих үе олон байдаг юм.ккк. харин давуу талыг нь ойлгуулахыг хичээдэг. миний хүү гадаад хэл, компьютер сайн сурч байгаа гэх мэтээр магтахыг боддог. үр нөлөө нь шууд харагдаад байдгийн, хүүхдүүд өөрийгөө магтулах дуртай байдаг юм байна лээ гэж л хэлмээр байна. бас хүүхдээ тусад нь өрөөтэй байлгаарай, хэнд ч гэсэн өөрийн гэсэн орон зай хэрэгтэй шүү дээ.
Sain baicgaanauu?Bid bas ger buleeree gadaadad amidadag.Bi gadaadad tesej uldehiim tuld huuhduudee ih hayadag yum bna gej bi suuliin ued oilgodog bolood bgaa.Ajil hiigeed tumen zabgui.Huuhdud hicheeldee yavaad l boloooo.Ene mash buruu yum bnale.Huuhduudee bagaas n yamar negen yumni hobbitei bolgoh heregtei.manaih Chehed baidag l daa.Tegeed Cheh eej aavuudiig ajiglaad baihaar tednii dund,dugui unadagui, tsanaar gulgadaggui,usand seldeggui,uuland avirchteshuureer gulgadaggui hun alga.Tiim bolohoor huuhdee bagaas ter bolgoniig surgah yum.Amraltiin odruudeeeree ger buleeree dugui unaad yabj baigaa,esvel huu naraa daguulaad l hol bombog togloh yumuu usand seleheer yabj baigaa aabuudiig haraad ataarhaah yum.Getel bid ajil gej yavaad l ireed l chatlaad l mesenjerded l suuj baidag,Hel komputer 2 surch baigaag n ih yum shig oilgodog.Getel hel bol orchin n shaardaj bna,Za onoododr komputer medehgui hun bol bichig useg medehgui huntei adil shuude.Huuhed oortoo tohirson hobbi toi bool, eldev buruu yum ruu hazaihgui l baih.
shal teneg ym bna bi olgohgui bna