3 настануудын хямрал
December 17th, 2008 Оруулсан: nar | FТөрөл: Хvvхэд.
Хүүхэд 3 нас хүрлээ. Тэр өмнөхөө бодвол их зөрүүд, уцаартай болж эхэлнэ. Шалан дээр тэрийж хэвтэх, хөлөө дэвслэх, гараа элгэндээ тэвэрч, хөмсгөө зангидаж суух зэрэг нь энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд танил болсон байх. Аав, ээж нар хүүхдийн энэ өөрчлөгдөж буй зан байдалд их санаа зовж, бас нөгөө талаар бухимдаж байдаг.
Энэ удаад бид 3 настай хүүхдэд тохиолддог, магадгүй хүүхэд насны бусад хямралыг бодвол илүү хурц, тод илрэлтэй энэхүү хямралын талаар толилуулж байна.
Балчир наснаас хүүхэд насны дараачийн үед шилжих шилжилтийн энэ зааг дээр хүүхэд тархинд явагдаж буй хөгжилтэй холбоотойгоор бие даасан, танин мэдэхүйн сонирхолтой, ялангуяа өөрийгөө бусдаас ялгаж, өөрийн “БИ”-г мэдэрч эхэлдэг. Үүний зэрэгцээ хүүхэд өөрөө ч сайн ойлголгүйгээр зан байдал нь эрс өөрчлөгдөж ирдэг. Энэхүү өөрчлөлт нь 7 шинж тэмдгээр илрэх ба сэтгэлзүйчид үүнийг ”7 онцлог” гэж нэрлэсэн нь бий. Эдгээрийг товч дурдъя.
- Хүүхдүүд эрс шийдэмгийгээр эцэг эхийн хүсэлтэнд “тийм”, эсвэл “үгүй” гэж хэлдэг. Үүнээс гадна “би хоол идмээргүй байна”, “би одоо унтмааргүй байна” г.м.-ээр эсэргүүцэл илэрхийлэх нь олширдог. Үүнийг эсрэгшлийн шинж гэх ба энэ зан байдал нь яваандаа бусадтай харилцахдаа өөрийн үзэл бодлыг илэрхийлж сурах эх үндэс нь юм.
- Эцэг эхийн хэлснээс зориуд зөрүүдэлдэг. Жишээ нь, хоёулаа гадаа гаръя гэхэд үгүй, гарахгүй гэнэ. Тэгвэл гэртээ тоглох уу гэхэд гэртээ ч байхгүй г.м. Зөрүүдэлж буй энэ үйлдлийн цаад шалтгаан нь санаачлагыг өөрөө биш, том хүн гаргаж байгаад оршдог. Энэ нь дургүйцэхээр зүйл биш, хүүхэд өөрийн “Би”-г бүтээж байгаагийн илрэл.
- Хэдэрлэж, зарим үед эцэг эхийнхээ өөдөөс сөргөөцөлддөг. Өмнө нь зүгээр л хийдэг байсан зүйлүүдээсээ гэнэт татгалзаж эхэлдэг. Усанд орох дуртай байснаа дургүй болох, “би яагаад заавал усанд орох ёстой юм” г.м. зан ажиглагддаг. Энэ зан байдал нь хүүхэд бие даасан болж байгаагийн эхлэл.
- Хүүхэд их зоргоороо, өөрийн дураар аливааг хийх гэдэг. Энэ насыг “би өөрөө” нас гэж судлаачид нэрлэсэн байдаг. Учир нь өөрөө хийж чадах ч бай, чадахгүй ч бай, бүх л зүйлийг өөрөө хийх гэж оролддог. Мөн үүний зэрэгцээ бардам байдал ажиглагддаг. Тэд өөрсдөө хийж чадахгүй, бас томчуулыг гуймааргүй байдаг… Энэ байдал нь хүүхэд аливаад суралцах, санаачлагатай байх үндэс нь юм.
- Хүүхэд бусадтай зөрчилдөж, үймээн самуун дэгдээдэг. Хэрвээ доороо дүүтэй бол бүр ч сахилгагүйтдэг. Таны хайр халамж шаардлагатай байна гэсэн үг.
- Бүхнийг захирах гэнэ. Үүний цаад шалтгаан нь “би энд гол хүн нь” гэсэн бодол.
- Гэр бүлд тогтсон журам, биеэ авч явах хэм хэмжээ зэргийг үгүйсгэдэг. Тоглоомоо эвдэх, хаях гээд л.
Дээр дурдсан зан байдалд та санаа зовох хэрэггүй. Зарим эцэг эхчүүд хүүхдээ буруу хүмүүжилтэй болж байна гэж бухимддаг. Харин ч эсрэгээрээ энэ бол таны хүүхдийн хөгжил хэвийн явагдаж байна гэсэн үг.
Энэ үед нь яаж харьцах хэрэгтэй вэ?
Монголчууд хүүхдээ “даруулгатай” өсгөхийг эрхэмлэдэг. Хайр нь дотроо, хал нь гаднаа гэсэн зүйр үг ч байдаг. Энэ хямралын үед харин ямар ч сүрдүүлэг, загнах, тушаах хэрэггүй. Хүүхдийн бие даасан байдал, зөрүүд занг хүчээр дарах нь хүмүүжлээр доголдох том шалтгаан болно.
Хүүхэд өөрийн том болж байгааг энэ насанд анх удаа ухамсарладаг. Бас бусдаас өөрийг нь хүндэтгэхийг хүсдэг. Энэ зан байдал эцэг эхчүүдэд дараатай санагддаг боловч үнэн хэрэгтээ хүүхдүүд илүү ядарч байдаг. Тэд юу болоод байгааг мэдэхгүй, мөн өөрийн сэтгэл хөдлөлөө зохицуулах чадваргүй байдаг.
- Тэвчимгүй зан байдал гаргахад нь аль болох тайван ханд. Мөн өөрийн зөв гэж итгэлтэй байгаа үедээ хатуу байр суурьтай байж болно.
- Харилцах арга барилаа өөрчил. Түүнийг том хүн /бараг л/ болсон гэдгийг хүлээн зөвшөөр. Түүний үзэл бодол, бие даах гэсэн хүслийг хүндэтгэ. Хүүхэд аажмаар өөрийн бодлыг зөв илэрхийлдэг болно.
- Сонголт санал болгож бай. Хоеулаа шатаар буух уу? Эсвэл лифтээр буух уу? г.м.-ээр. өөрөөр хэлбэл бие даан шийдвэр гаргах боломж олгож байх нь зүйтэй.
- Шаардалгүйгээр, тусламж гуйж бай. Жишээ нь, зам хөндлөн гарахдаа миний гараас хөтлөөч, тэгэхгүй бол ээж нь айгаад байна г.м.
- Болохгүй гэсэн шаардлага аль болох цөөн байх нь зөв. Үүнийг эелдгээр хэлэх, мөн эцэг эх 2 хоорондоо санал нэг байх нь хүүхдэд илүү нөлөөлдөг. Ээжийн болохгүй гэсэн зүйлийг аав болно гээд байвал хүүхдэд буруу үлгэр дуурайл болно.
- Хүүхэд өөрийхөөрөө зүтгээд байх үед нь юуны өмнө хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавих хэрэгтэй. Бие даан, өөрийхөөрөө шийдэх боломж олго, мөн хийж чадахгүй зүйлд нь туслах, зааж сургах нь үр дүнтэй байдаг.
Эцэст нь хэлэхэд энэ хямралын үед эцэг эх хэдийчинээ зөв хандана, төдийчинээ богино хугацаанд хүүхэд өөрийгөө илэрхийлж сурдаг. Харин эсрэгээрээ бухимдаж, уурлаж загнах, өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэх нь хүүхдийг бие даасан бус, өөрт итгэлгүй, мөн том болоод баярлах, гомдох гээд бүхий л үедээ бусдаас хамааралтай нэгэн болоход хүргэдэг.
Сэтгэл зүйч Д.Цогзолмаа
Түлхүүр үг: сэтгэл зүй, хүүхэд, эцэг эх






garchigaa buruu bichchixej iltgedeg
Bayarlaa.Saihan zovlogoo ogsond.Minii ochin bas odoo 3 nas ongorch yavaa.IIm baidal schinjuudiig bas gargadag.
миний охин 3 нас өнгөрч байгаа яг ингээд зөрүүдлээд байгаа инхэнх тохиолдолд өөрийнхөөр нь байлгаж байгаач заримдаа бүр тэвчээр барж чанга дуугарч байгаа харин аав нь тэвчээртэй байгаа хэрэв дээр бичсэн зөвлөгөөгөөр өөрөө засраад зөв төлөвшвөл би бас тэвчээр гаргахад юу нь болохгүй гэж гэж бодож байна.Сайхан зөвлөгөө байна баярлалаа.
minii ohin odoo yag iim zan awir gargadag nohor bid hoer hoeulaal l tewcheed bga. ene ued ni l zow humuujuulwel gek bodood l bna zowolgoo ogsond bayrlalaa
bi 4 oxin dvvtei manai baga dvv odoo 3nas ongorch bgaa manai dvv aimar zorvvd bs xervvlch shvv dee saixan zowlogoo ogsond bayrlalaa dvv nar xoorxon shvv MONGOLIIN VRS MASH OLON BOLOX BOLTUGAI
ìèíèé îõèí 3 íàñòàé ÿã èéì çàí àæèãëàãääàã îõèíû ìààíü ààâ íü íàñ áàðààä áàñ 3 æèë áîëæ áàéãàà ààâã¿é áîëîõîîð ýíãýæ äóðààðàà áàéäàã þì áîëîâ óó ãýæ áîäîæ áàéëàà. Ýíý õ¿¿õäèéí íàñíû îíöëîã þì áàéíà ë äàà áàÿðëàëàà
Миний хүү одоо 15 настай. Нэлээд хожуу нас нэлээд ахисан хойно гарсан юм. Үүнтэй холбоотой эсэхийг мэдэхгүй юм. Ер нь их эрхт хэлд орсон сэргэлэн хүүхэд байсан шүү. 3 настай байхдаа аймшигтай гэж хэлж болохоор худалч байсан. Санаанд оромгүй зүйлийг зохиож ярина.ЗАлуу ээж аав нарт зөвлөхөд ид тэр зохиож ярьж байх үед нь яриаг нь тэмдэглээд баймаар юм байна лээ шүү.
yostoi goyo zuvluguu ugsund uneheer ih bayarlalaa.minii ohin odoo 3 nastai yaag ene zang gargaad bdag.nuhur bid 2 suuldee bur aij ehelsen geech.odoo harin sanaa amarlaa.uneheer ih bayarlalaa ajliin undur amjilt husie
manai xvvxed odoo 2.8 sartai yag iim zan gargaj bgaa zowolgoo ogsond thanks
deerh humuus bugd l eh humuus bna harin bi 16tai ohin eej boloh haa ch bsiin gehdee ireeduid heregtei shan medeelel bnaa ta harin ooroo huuhedtei yu?
minii ohin yag iim zan gargadag yum bi bvr zurh muutai boltson geed l sanaa zovood baisan saikhan zuvulguu ugsund bayarlalaa
Санаандгүй интернетээс мэдээлэл хайж байгаад ороод ирлээ.
Их хэрэгтэй нийтлэл байна.
Дээрх нийтлэлээс гадна энэ насны хүүхдэд оюун ухаан, ухамсар, бие бялдрыг нь хөгжүүлэхийн тулд ямар хичээл заавал зохистой талаар дэлгэрэнгүй бичиж өгөөч гэж хүсмээр байна.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.^^
uneheer heregtei zovolgoo bna mash ih bayarlalaa.
Ìèíèé õ¿¿ îäîî 3 íàñòàé ÿã èéì çàí ãàðãàæ áàéãàà. Ñàíàà àâìààð ñàéõàí çºâëºãºº ºãñºíä áàÿðëàëàà.Ìàíàé õ¿¿ èõ ñàõèëãàã¿é. èõ äóðààðàà áè èõ çàãíàäàã. Îäîî òýâ÷ýýð ãàðãàæ õ¿ëýýöòýé õàíäàíàà.
saihan zowlogoo ogsond mash ih bayrlalaa bi zarimdaa bvr buhimdaad zagnachihdag l daa gehdee odoo ali boloh tewcheetei bainaa zaawal eej aaw bolson hvmvvs bish ireedvid boloh hvmvvs ch bas ih unshaasai gej bodoj bn magadgvi nad shig ch aldaa gargaj magadgvi shvv dee bitgii tiim baigaasai
ih saihan zuvluvuu bna. ihenh eej aavuud uuruu anzaarch medsen hernee mergejliin hunii ugiig sonsohooroo iluu uhaardag yum shig sanagddag.
tiim bolohoor bi ih olon jil “humuusiin amidral” gej soning zahialj unshij bgaa.etseg ehchuuded zoriulsan buten nuur togtmol gardag yum. tendees setgelzuin bas huuhdiin eruul mendiin talaar mergejliin humuusiin ugsun zuvluguug ni unshdag.
shineer eej bolj bgaa humuust buur ih xeregtei sonin bgaam da
Та тулгамдсан асуудлаараа сэтгэлээ нээн ярилцаж, зөвлөгөө авахыг хүсэж байна уу? Тэгвэл манай Инээмсэглэл сэтгэлзүйн зөвлөгөө өгөх 1892 утсанд хандаарай. Бид тантай 24 цагийн турш хамт байх болно. Мессенжертээ бүртгэлтэй хүмүүсрүү дамжуулна уу. Баярлалаа.
SAIN BNAUU TANAI ENE BULAN IH ZOV SAIHAN BULAN BNA BI ODOO NEG OHINTOI MANAI OHIN GURVAN NAS ONGORCH BGAA,BI DARAAGIINHAA HUUHEDEE HUUTEI BOLOH BODOLTOI BGAA YM.HEDEN SARD HEDEN JILD TOROH N GARDAG HUANLI BAIDAG GESEN TERIIG SUDALJ NADAD ENUUGEER HARIU OGCH TUSLAACH
JISHEE N TEDEN SARD HUUTEI TEDEN SARD OHINTOI GEH METEER L HUANLI BDAG GEJ BI SONSSON YMAA