Шинэ жилийн баяраа хэрхэн илүүдэл жингүй угтах вэ

December 17th, 2008 Оруулсан: nar | FТөрөл: Гоо сайхан.

Шинэ жил хаяанд ирчихээд, байгууллагын баярын сураг чих дэлсээд байхад та бүхэл бүтэн таван кг илүү жин тээгээд, бэлхүүсээрээ дэлхийн бөмбөрцөг санагдуулам болчихсон явна уу. Ноднингийн даашинздаа яагаад ч багтахгүй шинжтэй, нэг чихэж үзээд оёдлыг нь ханзалчих шахсан биз. Энэ асуудал танд нэг л танил санагдаж байна уу. Хамгийн гол нь шинэ жил хэмээх хамгийн сайхан баяраар хамгийн гоё харагдах ёстой бүсгүйчүүд маань хоромхон хугацаанд “харвин”-гаа гээх шаардлагатай шүү дээ.

Тэгэхээр илүүдэл жингийн эсрэг дайн зарлаж, түргэн тусламж дуудсан бүсгүйчүүдэд богино хугацаанд нэгээс долоон кг хүртэл турах энэ заавар хэрэг болох нь гарцаагүй.

Протасовагийн дэглэм

Энэ дэглэмд дөрвөн долоо хоног шаардлагатай.

Эхний 14-16 хоногт бяслаг /тослог багатай/, тараг, ээзгий, хурган гуа зэргээр голлон хооллоно.

Өдөртөө гурван алим, шарсан өндөг 1 ширхэгийг иднэ.

Мөн өдөртөө хоёроос доошгүй литр шингэн зүйл ууна.

Түүний дараахь 15-20 хоногт бяслаг, тараг, ээзгий, хурган гуа зэрэг үндсэн хоолоо багасгаад шувуу юм уу загасны мах 300 граммыг нэмж хэрэглэ.

Дэглэм хоёрдугаар хэсгээсээ эхэлж танд үйлчилж байгаа нь мэдрэгдэнэ. Энэ дэглэмийг та дагаснаар биеийн эрүүл мэнддээ хор учруулалгүй хурдан түрах боломжтой.

Бейонсын дэглэм

Нэрт дуучин Бейонс Ноулс харин танд “Хамгийн хурдан турах арга бол давсгүй хооллож сурах” гэж зөвлөж байна. Тэрбээр “Угаасаа бидний авч буй хүнсний бүтээгдэхүүн бүрт давс тодорхой тунгаар орсон байдаг. Тиймээс нэмж давслаад байх хэрэггүй. Та таргалъя л гэвэл дээр нь давс нэм” гэж ярьдаг гэнэ.
Та авъяаслаг дуучнаас гадна гайхалтай сайхан галбиртай түүний үгийг үнэлж, дагахаар шийдвэл хүнсний бүтээгдэхүүнээ эхэлж жаахан давслаад дараа нь хоолоо бэлдэж эхэл. Харин хоол хийх явцдаа давсалж огт болохгүй гэдгийг л анхаар. Мөн кетчуп, майонез, сүмс зэргээс бүрэн татгалз.

Гэхдээ мах, загасыг давслалгүйгээр хэрэглэж болно. Мөн тос багатай шөл, бага зэрэг талх, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, өндөг, ээзгийг хэрэглэж болно.

“Хүнсний арван бүтээгдэхүүний дэглэм”

Энэ дэглэм нэг талаар таны хоол бэлтгэх чадварыг дээшлүүлж, шинэ өөрийн гэсэн хоол бэлтгэх боломжийг олгоно.

Долоо хоногийн дотор 1.5 кг-ийг гээх боломжтой энэ дэглэмд хүнсний арван бүтээгдэхүүн л орно. Үүнд, алим, байцаа, өргөст хэмх, улаан лооль, мөөг, хоормог, өндөг, тахианы цээж мах, чэс, хурган гуа орно.

Өдөрт хагас кг-аас илүү хоол идэж болохгүй. Гэхдээ энэ хоолонд дээрх арван бүтээгдэхүүн л орсон байх учиртай. Та өөрөө энд л эдгээр бүтээгдэхүүнээс өөрийн дуртай амтаа гаргаж болох юм л даа. Тийм боломж их байгааг танд урьдчилаад хэлчихье.

Хэрвээ зөвхөн энэ арваас та сайхан амт гаргаж, хоолоо зохиож чадахгүй бол сонгино, сармис, ногоон цай, оливын тос /нэг л цайны халбага/, зөгийн бал /нэг цайны халбага/, зүсэм хар талх хачирлаж болно. Ингээд танд хэрэглэж болох бүтээгдэхүүнийг хэлж өглөө. Одоо өөрөө амттан зохиож, тэр амтатныхаа ачаар турах боломж байна. Аль аль талдаа ашигтай боломж. Одоо таны авъяас, тэвчээр л шийдэх хэрэг.

Усан үзмийн дэглэм

Энэ дэглэм ердөө хэдхэн хоногийн дотор хэд хэдэн кг гээх боломж олгоно. Учир нь усан үзэм бол жинхэнэ тос, өөхний дайсан юм. Энэ дэглэмийн дагуу та хооллох бүртээ заавал усан үзэм идэх ёстой.
Гэхдээ дэглэмийн үеэр өглөө өдөр, үдэш лимонтой цай ууж, шарсан өндөг, зүсэм талхтай идэх учиртай. Үүнийхээ хамтаар усан үзэм зооглоно.

Ходоод тань өвддөггүй бол үр өгөөж тун сайтай энэ дэглэмийг дагахад буруудахгүй. Харин таны ходоод өвддөг бол энэ дэглэмийг сахих хэрэггүйг анхааруулъя.

Эцэст нь танд анхааруулахад дээрх дэглэмүүдийг чанд сахихаас гадна хөдөлгөөн сайтай байх ёстойг бодолцоорой. Спортоор хичээллэх ч юм уу идэвхтэй хөдөлгөөнтэй байснаар булчин тань чангарч, эрүүл эрч хүчтэй болно. Эдгээр дэглэм, зөвлөгөөг дагаснаар та толины өмнө өөрийгөө хараад илүүдэл жиндээ санаашран гутрах бус сайхан галбираа бахархан ажих болно гэдэгтээ итгээрэй.

Түлхүүр үг: , ,

14 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. Anonymous | 15/10/08

    ene hudlaa bha tegeheer neg ailiin huvguud bugd ijil undurtei bolno gesen ug uu. tegeheer hudlaa bga bzide

  2. Anonymous | 17/10/08

    yu ve manai aav eej 2 namhan.getel bi 185 shd.hun buhen aav eejiin huuhed gehed undur yumaa l gedegshd.uuruu sain sportoor hicheelehgui yu da

  3. Anonymous | 17/10/08

    yu ve manai aav eej 2 namhan.getel bi 185 shd.hun buhen aav eejiin huuhed gehed undur yumaa l gedegshd.uuruu sain sportoor hicheelehgui yu da

  4. bi | 18/12/08

    hi

  5. guest | 7/01/09

    hi neg ym assuh gesen ym ulun sheesee uuh ni turahuu zaaval hariu

  6. naraa | 6/05/09

    chatsag alduulj turaadag em bdag gesen yamar nertei em bdag yum be vnen turdag yum bolov uu

  7. jojo | 1/09/09

    turiya gevel oroi 6aas xoish yu ch bitgii id

  8. enguujin | 10/11/09

    turiya gevel sain id ooh tostoi yum byluu krem banana ali boloh ilchleg saitai hool id

  9. Anonymous | 2/03/10

    Америкаас брэндийн үнэртэй уснуудыг захиалгаар оруулж ирнэ. Та захиалах үнэртэй усныхаа нэр болон брэндийг мэдэж байвал захиалга хийхэд илүү хялбар байх болно. Холбоо барих: fragrance_mn@yahoo.com

  10. Anonymous | 15/10/10

    турая гэвэл өдөрт 2удаал юум ид,,,үхтлээ өлсөн ч шарандаа тэвчээрээ,3хоногийн дараа өлсхөөн байж маш их турна,ус уух ч гэсэн маш бага багаар уу,үгүй бол ходоод чин сунаж өлсдөг,би 62kl байсан 30 хоног дэглэм бариж 57kl болсон,одоо өлөө хичэлдээ байнга алгаж яавдаг,,,kke.амжилт,чи чадна,

  11. Nergui | 14/11/10

    MASH HURDAN YAJ TURAH VE.BI AIMAR TARGAN

  12. sainaa | 16/11/10

    ymar goe um be turah ymsan

  13. gerlee | 28/11/10

    hi. ta buhend ene oroin mend hyrgeye. turah er ni hun buhnii husel baihaa. bi ch gesen iim problemtoi. eroosoo tevchij chadahgyi yumaa. yaj tevcheertei bj surah ve?

  14. doogii | 17/04/11

    turmaar bwal setgel sanaaga beld

Сэтгэгдэлээ үлдээх