Шар айрагнаас татгалзах зургаан шалтгаан
August 18th, 2008 Оруулсан: nar | FТөрөл: Мэдэхэд илvvдэхгvй.“Шар айраг уудаг хүн аз жаргалтай амьдарна!”- гэж шар айраг үйлдвэрлэгчид лоозогнож, түүнд нь итгэмтгий эрэгтэйчүүд үг дуугүй итгэдэг. Гэтэл шар айраг эрүүл мэндэд тань том асуудал үүсгэдэг. Шар айраг нь уураг, нүүрс-усаар баялаг, согтууруулах чанар сул гэсэн төөрөгдөл гол буруутан нь аж. Ойр дотныхноос тань нэг нь шар айрагны тустайг нотлохыг оролдвол түүнд шар айрганд донтдог хүмүүс байдаг болох, том гэдэстэй болгодог, элгийг өвчлүүлдэг, зүрхэнд асуудал үүсгэж, бэлгийн сулралтай болгодгийг бодитой жишээ татан ойлгуулахыг хичээгээрэй.
Зүй зохистой буюу хэтрүүлэлгүй хэрэглэсэн тохиолдолд л шар айраг биед сайнаар нөлөөлөх боломжтой. Гэхдээ хэдэн аягыг уувал тустай, хэдээс хэтрүүлж болохгүй вэ гэдгийг хэн ч мэдэхгүй, маш харьцангуй ойлголт юм. Шар айрагт орох нь аймшигтай өвчин. Шар айраг уух дуртай хүмүүс зөвхөн согтох төдийгүй тэрхүү ундааны мансууруулах чанарт дасна. Таатай мэдрэмжид дахин дахин автсаар уух хэмжээгээ ихэсгэсээр байдаг.
Анхны хэлмэгдэгч нь ХОДООД
Шар айраг согтууруулах чанар бага, хийжүүлээгүй ч этилийн спиртийг тодорхой хэмжээгээр агуулдаг. Зарим хөөстэй ундааны согтууруулах чанар 10-14 хувьтай байдаг, өөрөөр хэлбэл, лонх шар айраг уусан бол 50-100 грамм архи уусантай адил юм. Өдөр бүр ходоод, гэдсээ эсгэгч бодистой согтууруулах шингэнээр дүүргэх нь эдгээр эрхтэний үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхын аргагүй. Шар айраг салстад маш хүчтэй цочрол өгч, хордуулна.
Үүний сацуу хөөстэй ундааг байнга уухад ходоодны хананд байрладаг, ходоодны шүүс ялгаруулдаг булчирхайнууд эхлээд их шүүс ялгаруулж байгаад дараа нь хатангиршдаг. Үүнээс болж хоол боловсруулалт дутуу явагдаж, шингэлт нь удааширч, муудна эсвэл дутуу боловсорсон чигээрээ гэдэс рүү орно. Ингээд өтгөн хатдаг болж, ходоод үрэвсэнэ. Дашрамд хэлэхэд, согтууруулах ундаанаас үүдсэн үрэвсэл биеийг ерөнхийд нь сульдааж, сэтгэл санаа өөдрөг бус болж, ажиллах чадвар буурч, аманд төмөр амтагдаж, гашуу оргиж, гэдэс өвдөж, аюулхайд хүнд оргино.
ЭЛЭГний дайсан
Бие махбодийг цэвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг элэгний гол дайсан нь согтууруулах ундаа юм. Энэ эрхтэнийг зөвхөн шар айрагтай тэмцэхэд хүргэвэл түүний хороос хамгаалах үүрэг алдагдаж болзошгүй. Тэр цагт элэг бусад хүчтэй нөлөөтэй, хортой бодисоос найдвартай хамгаалагч болж чадахгүй. Исгэмэл ундааг хэтрүүлэн хэрэглэх нь үрэвслийг газар авахуулж, улмаар гепатиттай болоход хүргэнэ. Тэр тусмаа шар айрагны архаг гепатит тодорхой илрэх шинжгүй, нууцлагдмал байдлаар газар авч болдог. Хэрвээ цагаа олж зогсохгүй бол шар айрагнаас болж элэгний цирроз буюу хорт хавдартай болж ч магадгүй.
Түүнчлэн шар айргийг байнга ууснаас болж нойр булчирхай үрэвсэнэ. Учир нь энэ ундаа ферментүүд ялгарахад саад болж, тэжээллэг бодис шимэгдэх жам ёсны үйл явцад өөрчлөлт оруулна.
БӨӨР бие махбодийг цэвэрлэгч
Бөөр нь бие махбодийн дотоод орчны хэвийн байдлыг дэмжин сахиулах гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ эрхтэн бие махбодийн ус-электролитийн тэнцвэрт байдал, хүчил-шүлтийн хэмжээг зохицуулахад оролцдог. Шар айраг жам ёсны энэ үйл явцыг алдагдуулж, бөөрийг өглөөний эрч хүчээр ажиллахад хүргэдэг юм. Шинжлэх ухаанд үүнийг бөөрний эд эсийг спиртийн нөлөө цочроож, тэдгээр эд эсийн шүүх чадавхи ихэссэнээс үүдэлтэй шээс ялгаруулалт ихсэлт буюу полиури гэж нэрлэдэг.
Шээс хөөх ийм хүчтэй нөлөөтэй шар айраг бие махбодид маш чухал хэрэгцээтэй, микро болон макроэлементүүд, ялангуяа кали, магни, С амин дэмийг хөөн гаргадаг. Кали дутагдсанаас зүрхний хэмнэл алдагдаж, хөлийн булчинд өвдөж, хөл сульдах шинж тэмдэг илэрдэг. Магнийн дутагдал хүний зан байдалд нөлөөлж, цухалдуу, уйлагнасан болж, нойр мууддаг. С амин дэмийн дутагдлаас болж биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу байнга тусдаг байна.
Шар айрагт донтсон үед элэгний хорт хавдартай болж, бөөрөнд цус алдалт болж, бөөрний цус харвалт өгч, үхлийн голомтууд үүсч болзошгүй. Цаашлаад спиртээр байнга цочроосны улмаас үхсэн эсүүд орооцолдож, бөөрний хэмжээ багасаж, үрчийдэг.
“Үхрийн” ЗҮРХ
Шар айраг маш түргэн шимэгддэг учраас судаснууд агшин зуур тэлдэг. Хэрэв та байнга, их хэмжээгээр шар айраг уувал венийн судас тэлж, зүрх томордог. Рентгенологичид энэ үзэгдлийг “шар айрагны зүрх”, “үхрийн зүрх” эсвэл “шилэн оймсны” синдром гэж нэрлэдэг.
Өдөр бүр биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулдаг чухал эрхтэн улбагар болж, гадуураа өөх тосоор бүрхэгддэг. Зүрхний агшилт олширч, зүрхний хэмнэл алдагдаж, даралт ихэсдэг. Биеийн ачааллыг улам бүр л даахаа больж, амьсгааддаг болно. Шар айрагт донтогчдод зүрхний цусан хангамж муудах өвчтэй болох магадлал нэмэгддэг. Зүрхний булчингийн агших чадвар буурч, зүрхний хэмжээ томорсноос зүрхний дутагдалд ороход хүрдэг. Үүний уршгаар зүрхний шигдээсээр нас барах магадлал хоёр дахин өсдөг байна.
Дааврын өөрчлөлтөд нөлөөлнө
Шар айрагт эмэгтэй хүний бэлгийн даавар- прогестеронтой төстэй фитоэстрогеныг агуулдаг. Энэ нь тусгай гашуун амтыг шар айрагт оруулахад ашигладаг зөрөг цэцгийн ундаанд ордог. Тиймээс уг ундааг байнга хэрэглэх нь дотоод шүүрлийн системийн ажиллагаа алдагдахад хүргэнэ.
Эрэгтэйчүүдэд эр бэлгийн даавар боловсроход шар айраг саад учруулна. Үүнээс болж эм гормонууд давамгайлснаар эрэгтэйчүүдийн бие, нүүрэн дэх үс шингэрч, булчин багасаж, хөхний булчирхай өсч, дууны өнгө өөрчлөгдөж, “шар айрагны гүзээ”-тэй болж, гуя, бэлхүүсээр өөх хуримтлагдана. Тэгэхлээр айрганд дурладаг хүн биологийн шинж тэмдгээр аажмаар эмэгтэй хүн болж хувирах болж байна. Мэдээжийн хэрэг гормоны тийм өөрчлөлт эрэгтэйчүүдийн чалхад шууд нөлөөлнө.
Шар айраг архитай адилгүй
Согтууруулах чанар султай шар айраг донтоход хүргэхгүй гэж бодвол эндүүрэл болно. Харин ч эсрэгээр! Архинд орох гэдэг шиг шар айрганд орох гэсэн нэр томъёо анагаах ухаанд хүртэл байдаг. Энэ нь 3-4 дахин хурдан түргэн газар авч, уух гэсэн эрмэлзлэл нь ч хүчтэй байдгаараа архинд донтохоос ялгаатай юм.
Энэ нь зарим талаар шар айргийг хэрэглэхэд хялбар, хүртээмж ихтэй, байдагтай холбоотой. Ширээ засч, олон хүн цуглуулж, ямар нэг шалтаг бодож олох гэх шаардлагагүй, учир нь шар айргийг ганцаараа гудамжинд эсвэл зурагтны өмнө сууж байгаад “шимж” болно. Наркологи буюу мансуурал судлалын үүднээс бол шар айрагт донтох нь эмчлэхэд хүнд донтолтын хэлбэр юм.
Хэрвээ танд болон таны ойр дотны хэн нэгэн:
- Өдөрт нэгээс илүү литр шар айраг уувал. Сэтгэл санаагаа сэргээх гэж байнга найз нөхөдтэйгөө уулздаг болбол.
- Уухгүй л бол байж чадахгүй, уурладаг болбол.
- Эрүүл мэнд нь муудвал.
- “Шар айрагны гүзээ”-тэй болбол.
- Биеийн ерөнхий чалх суларвал.
- Шар айраг гэсэн сэргээшийг уухгүйгээр унтаж амарч чадахгүй болбол.
- Өглөөд шар тайлахыг хүсээд байвал шар айрагт донтож буйн шинж юм.
Шар айрагчид сэтгэл судлаач болон мансуурал судлаачид хандах нь маш ховор байдаг. Ихэвчлэн тэд зүрх, элэг, ходоод гэж эмнэлэгт ханддаг. Өвчтөнд үзлэг хийсэн эмч, шар айраг хэт их хэрэглэснээс болсон гэсэн гол шалтгааныг оношилно.






Suuliin ued Mongol zaluuchuud maani beer ikh guzeeleed ikh buuriinkhii targan uzemj muutai bolood baigaa. Tegtel ene shar airag hini iim muu yum bol bolichikh kheregtei l yum baina sh dee ee. Bid bas eruul bie khaatai Mongol zaluuchuud aa kharj yavakhiig khusnem
shar airagiig sain gj olon erdemted batalsan baidag shdee ter tusmaa boornii chuluujiltiig uusgadag zugeer l issen shingen talh shuu dee arhinaas yalgaatai bailgui yaahav dee
НАЙЗ НАРАА w w w . bolod . mn САЙТ дЭЭР БYХ ЧААТ НЭГ дОР БАЙРЛУУЛЖЭЭ ЧААТЛААд ЧАЛЧААд ТАНИЛЦААд БАЙГААРАЙ!!!НАЙЗ НАРАА w w w . bolod . mn САЙТ дЭЭР БYХ ЧААТ НЭГ дОР БАЙРЛУУЛЖЭЭ ЧААТЛААд ЧАЛЧААд ТАНИЛЦААд БАЙГААРАЙ!!!НАЙЗ НАРАА w w w . bolod . mn САЙТ дЭЭР БYХ ЧААТ НЭГ дОР БАЙРЛУУЛЖЭЭ ЧААТЛААд ЧАЛЧААд ТАНИЛЦААд БАЙГААРАЙ!!!НАЙЗ НАРАА w w w . bolod . mn САЙТ дЭЭР БYХ ЧААТ НЭГ дОР БАЙРЛУУЛЖЭЭ ЧААТЛААд ЧАЛЧААд ТАНИЛЦААд БАЙГААРАЙ!!!
hahahahahahaha hudlaashdee pivo shig goy yum bhguishd naadah chine goy shaajii shuu hahahahaha
ene ih zuv zuvulguu ugchee. Unuudur manaihan chin sogtuuruulah undaand ih orj bna shu de. Ene ih hor hohiroltoig uhamsarlan oilgoh ni chuhalaa. Uuriiguu es gehed busadiigaa, naiziigaa, hamt ajilladag humuusee,zuv hairlah heregtei bna aa. Ur udmaa bodoh heregtei.
Unuudur uuruu ch medehgui dontolttoi , tgd ter ni heviin bdag zuil gej bodood hordood uuriiguu chi ur udmaa ch muutgaad bga ni emgenel gej helmeer bna
бас үе мөчөнд муу гэж сонссон юм байна, пиво яс сийрэгжүүлдэг, газтай өнгөтэй ундаанууд бүгд яс сийрэгжүүлнэ, нэг яс хийгээд хонуулаад үзь тэгээд ажигла, үйрээд уначихдаг юм.
solior bi beer uuna za bitgii hutsatsgaaaaa….. nowshnuuuudaaaaaaaa…………… shar airag mandtugai,….!!!!!!!!!!!!!!
tgd uunal bzdee. tgd belgiin sulraltai hurdan tavidag heruulch guzeetei baagiinuud bolohgui yu. ter shabii ene tr shig. shar airagt heregtei zuil bdg ch hetruulj uuval yu ch hor boldog shdee ugaasaa. 1 laaz bhd l boln shd.uher shig uudiin bj
unen shd. ene degi gj hunii bchseniig l harahku yu. sogtuul bn shd harwaas
arhinaas lav deer. tegeed arhi uuh yumuu haashan?
тэгээд одоо юу уух вэ цаашид
setgel zuin zuvluguu mergejliin setgel zuich ugnu negenxun@yahoo.com hayagaar uurt toxioldood baigaa zuilee bichij yavuulna uu.
neg heseg monochuud arhind het orchihsn bsn harin odoo pivondoo het orood deerniiheesee ylgagdah yumgui bolchihoj 10n jiliinhnees ni avahuuld uugaad bhaar mongol yaj hugjih yum be
manai nuhur pivo neg uuhaaraa dandaa hetruulj uudag bsn odoo gedes ni tomrood taarah aytaihan tsamts oldohgui hodood ni uvduud bga teheer muu gdg ni helsn heleegui haragdaj bga yum
shar airag uugad targaldag geed bdg ni vnen ymu deerh medeellvd vnen l ym bol pivo uuh ern demi ym baindo
enen mash unen shuu tom guzeetei erchuudiig haraarai huh n yag emegtei huniih shig unjij baidag
Òà òóëãàìäñàí àñóóäëààðàà ñýòãýëýý îíãîéòîë ÿðèëöàæ, çºâëºãºº àâàõûã õ¿ñýæ áàéíà óó?
Òýãâýë òà ìàíàé Èíýýìñýãëýë ñýòãýë ç¿éí çºâëºãºº ºãºõ òºâèéí 1892 óòñàíä õàíäààðàé.
Áèä òàíòàé 24 öàãèéí òóðø õàìò áàéõ áîëíî.
Ta tulgamdsan aduudlaaraa setgelee ongoitol yriltsaj zuwluguu awahiig hvsej baina uu?
Tegwel ta Ineemseglel setgel zvin zuwluguu uguh tuwiin 1892 utsand handaarai. Bid tantai 24 tsagiin turs hamt baih bolno.
Yum unshaad oilgodoggui malnuud end bas hed orj irsiin be!!! Hereglehgui baih tatgalzah shaltgaaniig duridaj bhad tes hundlun yums yariad bhiin… zaoaz yum heleed ugasa oilgohgui amitdag nemj heleed nemer bh bishdee!!!
uuniig unshaad oilgohgui uuriiguu umuurch bgaa bol ali hediin dontson bn gesen ug um bishuu. Manai nuhurt lav ene shinj temdegiin 4 ni bn. Bi nuhuruu ymarch argaar hamaagui daguulaad arhhnii hamaaraltai humuust tusaldag setgel zuichid ochiy gej shiidsen. Minii hani ug ni sain ajil, sain tsalin, hamt olon, turiin bguullagiin saishaal geed buh um bii gehdee gert maani bnga uulaa, huuhduudee tooosongui, oroitoj irlee, bolomj buriig ashiglaj pivodoj bn gesen ugs bnga bdag. Bi odoo uuruu ter hun gaduur hen negntei uuj bval oroin 8 tsagt buyu tsag ert bsan ch hamaagui uuriiguu zahirch chadahgui uurlaj buhimddag bolson. Zugeer l galzuu hun shig. Manai hun uuniig oilgohdoo hardaj bn gej boddog bi emegtei huntei hamt bgaagui sh dee. Shalgaad uz gedeg. Ter setgel zuichid ochsoniihoo daraa ta buhentei huvaaltsnaa.