Хөхний толгой загатнаад байх юм. Хөхний хавдрын шинж үү

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Хөх.

Асуулт: Би 28-тай, төрж байгаагүй. Уг нь миний хөх ямар ч өвчингүй л дээ. Гэтэл сүүлийн нэг сар хоёр хөхний толгой маш их загатнах боллоо. Энэ ямар учиртай юм бол? Хөхний хавдар гэх мэт өвчний шинж тэмдэг мөн үү?

Хариулт:Хөхний хавдрын сонгодог шинж биш. Зовиур арилахгүй байгаа бол маммограм хийлгээд үзээрэй. Ихэвчлэн түр зуурын шалтгаанаар хөх мэдрэг болж, мөн загатнах шинж илэрдэг, харшлын ч асуудал байж болох тул өмсөж зүүж байгаа зүйлдээ бас анхаарахад илүүдэхгүй.

Сэтгэгдэлээ үлдээх