Кистаг соруулж авч болдог гэж сонслоо. Хаана хандах вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Хавдар.

Асуулт: Өндгөвчинд 9*5,7.5*6 гэсэн харьцаатай нэлээн том киста байна гэсэн. Би хүүхэд гаргаагүй тул хагалгаа хийлгэж өндгөвчөө авахуулмааргүй байна. Үүнийг соруулж авч болдог гэж сонслоо. Энэ нь хэдийгээр дахиж үүсэх магадлал өндөртэй ч би 2-3 жилийн дотор хүүхэд төрүүлж амжих байх гэж бодож байна. Нэгэнт соруулаад авчихсан байхад дахиж үүсэхгүй байх эм эмчилгээг сайн хийнэ гэж үзээд хагалгаа хийж өндгөвчийг авч хаяхгүйгээр соруулж авч өгөх хариуцлагатай сайн эмч зааж өгөөч.

Хариулт:Өндгөвчинд нэлээн том хэмжээний уйланхай байгаа юм байна. Ер нь ихэнх эмнэлгүүд хагалгаа хийнэ гэдэг л дээ. Хагалгаа хийнэ гэдэг өндгөвчийг нь авна гэсэн үг. Миний хувьд монгол улсад анх удаа өндгөвчний уйланхайг хагалгаа хийхгүйгээр доторх агууламжийг нь соруулан авч, оронд нь уусмал шахдаг аргыг нэвтрүүлж, патентын гэрчилгээ авсан. Тэгэхээр манай Амин маргад эмнэлэг дээр /утас: 320978, 88118388/ ирж надад хандаж болно.

Сэтгэгдэлээ үлдээх