Тохиолдлын сексээс хойш дутуу шээгээд юм үлдээд байх шиг болчихлоо. Яах вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Тvрvv булчирхай.

Асуулт:Би 26 настай, саяхан тохиолдлоор хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орчихсон. Үүнээс хойш бие нэг л сонин болоод, дутуу шээгээд цаана нь юм үлдээд байх шиг санагдаад байх юм. Өөр ямар нэг зовиур шинж тэмдэг байхгүй. Тэгээд нөгөө аймаар aids өвчнийг авсан юм болов уу гэж айгаад. Би гадаадад хараар ажиллаж байгаа болохоор хамаагүй гадуур явж үзүүлж болохгүй, баригдчихна. Би ямар нэг өвчин авсан бол яаж хурдан арга хэмжээ авах вэ? ТУСЛААЧ.

Хариулт: Энэ нь ДОХ-ын шинж тэмдэг бишээ, үүнд эмзэглэх хэрэггүй. Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос шээсний сув үрэвсэж улмаар түрүү булчирхай өвдсөн байна. Түрүү булчирхайн үрэвслийн нэг шинж тэмдэг нь шээс дутуу гарсан мэт
санагддаг юм аа.

Сэтгэгдэлээ үлдээх