Нөхрийн маань төмсөг өвддөг. Энэ заг хүйтэн архагшсанаас болох уу?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Тvрvv булчирхай.

Асуулт: Нөхөр бид хоёр өвчин авч тариа хийлгээд эм уусан. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад шинж тэмдэг илэрч эмчид хандахад өмнөхтэйгээ адил эмчилгээ бичиж өгсөн. Би үүнийг заг хүйтэн архагшсан болов уу гэж бодож байна. Үүнийг хамгийн найдвартай хаана эмчилдэг вэ? Урьд нь хүүхэд гаргаж байгаагүй. Одоо хурдан эмчлүүлээд хүүхэдтэй болмоор байна. Яаралтай хариулж өгч туслаач. Мөн нөхрийн маань баруун төмсөг жаахан өвддөг байсан сүүлдээ үрэвсэл рүү шилжиж байгаа юм болов уу гэж айж байна.

Хариулт: Урьд нь бэлгийн замын халдварт өвчин авч байсан эрэгтэйн түрүү булчирхай өвдөх магадлал өндөр байдаг. Ийм тохиолдолд төмсөг рүү өвдөх шинж тэмдэг илэрнэ. Мөн бэлгийн замын өвчний архаг хүндрэл нь төмсөг болон дайвар булчирхайн үрэвсэлээр илэрдэг. Та хоёрын хувьд хамтдаа мазокийн шинжилгээ өгөөд хариу эерэг гарвал нөхрөө урологийн эмчид үзүүл. Бэлгийн замын халдварт өвчнөөсөө болоод түрүү булчирхай болон төмсөгөнд нь эмгэг өөрчлөлт үлдсэн байж болзошгүй.

Сэтгэгдэлээ үлдээх