Бэлгэвчгүй секс хийсний дараа төмсгөөр өвдөөд байх юм. Надад туслаач.

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Тvрvv булчирхай.

Асуулт: Би нэг хүнтэй бэлгэвчгүй хавьтсан чинь төмсөгөөр өшиглүүлчихсэн юм шиг өвдөөд байх боллоо. 7 долоо хоногийн дараа мазокийн шинжилгээ өгсөн ч юм илрээгүй. Гэтэл одоо бүр хавдаж байна, миний бодлоор үрэвсчихсэн юм шиг байна. Надад туслаач.

Хариулт: Мазокийн шинжилгээгээр юм илрэхгүй байж болно. Учир нь шээсний сүвний амсраас л авч байгаа болохоор цаашаа халдвар орсныг илрүүлж чадахгүй. Чи шээсний болон түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ өгөөд ямар эмгэг байгаагаа тодруулах хэрэгтэй. Төмсөгөөр чинэрч өвдөөд хавдах юм бол халдвар цаашаа гүнзгий орсон байна гэсэн үг. Хэрвээ хоёр төмсөг хавдаад эхэлбэл үргүйдэл, мөн бэлгийн үйл ажиллагааны гүнзгий хямрал үүсэх аюултай.

Сэтгэгдэлээ үлдээх