Шээс ойр ойрхон хүрдэг, ямар өвчний шинж вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Тvрvv булчирхай.

Асуулт: Би 24 настай, миний шээс ойр ойрхон хүрдэг болчихлоо. Заримдаа шөнө хүртэл гарч шээдэг. Гэвч ахиад л шээх гээд байгаа юм шиг болдог. Энэ ямар өвчний шинж тэмдэг вэ? Түрүү булчирхай юм болов уу? Хаана ямар эмнэлэгт үзүүлэхээ сайн мэддэггүй ээ. Зөвлөгөө өгөөч.

Хариулт: 24 настай хүүхдийн хувьд шээсний сүв болон давсагны үрэвсэл байж магадгүй. Байнга шээс нь хүрч ойр ойрхон шээгээд байгаа хирнээ шөнө шээхгүй бол давсагандаа чулуутай байхын илрэл. Мөн шээсний сүвний нарийсал ингэдэг. Хэдэн жилийн өмнө бэлгийн замын халдвар авч тэрийгээ дутуу эмчлүүлснээс цаашаа орж шээсний сүв нарийссан байж магадгүй. Тэгвэл дүлж шээгээд шээс нь бүрэн гарахгүй болчихдог. Тэгэхээр энэ хүн үзүүлэх хэрэгтэй. Шөнө хүртэл шээдэг гэж, энэ бол 24 настай хүнд байж болохгүй шинж тэмдэг. Ер нь бол ердийн эрүүл саруул хүн өдөртөө 3-5 удаа шээдэг. Тэгэхээр залуу танд ямар нэгэн эмгэг өвчин байна. Таныг бүрэн дүүрэн нотолгоон дээр тулгуурлагдсан оношилгоо хийгээд эмчилнэ. Янз бүрийн үрэвсэлт өвчин далдуур буглаад таныг зовоогоод байж магадгүй. Миний хувьд энэ хүний сексийн талын асуудлыг хөндөж асуумаар санагдлаа.

One Response

  1. Anonymous | 16/11/11

    24nastai eregtei. minii shees oir oirhon hurdeg bolchihson. ug ni suuld belgiin havitald 3 udaa orson ch dandaa belgevchtei hiisen. shees oir oir hurch, sheeh uyed uvduj, tasalddag. tgd nileed dulj uvdun baij uldegdel sheesee gargahad tsus garaad bna. zarimdaa tegehgui zgr, ihenhdee tsus garaad bgaan. sain harhaar bulugnusun tsus ch ym shig. ene ymar uvchnii ilrel ve? odoo sheehees ch aij bna.

Сэтгэгдэлээ үлдээх