Миний нүүрээр байнга батга гараад байгаа нь секс хийхгүй удаж байгаатай холбоотой юу?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Цэвэршилт.Асуулт: Манай найз залуу гадаадад байдаг болохоор би сексийн харилцаанд оролгүй удаж байгаа. Би одоо 27 настай. Гэвч байнга л нүүрээр батга гардаг. Эмч хэлэхдээ гормоны тэнцвэргүй байдал ч гэлүү тиймэрхүү зүйл хэлсэн. Ер нь гормон даавар гэж юү юм бэ? Хүний биед ямар ашиг тустай вэ? Тэнцвэргүй эсвэл дутагдалд орсон бол яаж нөхөх вэ? энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч туслаач. Узүүлэх гээд очсон эмч нар тэр бүр дэлгэрэнгүй мэдээлэл өгдөггүй. Бүрхэг зүйл яриад л байдаг. Мэргэжлийн хүн биш болохоор сайн ойлгодоггүй.
Хариулт: Бэлгийн харьцаанд орохгүй байвал эр хүнээс авах ёстой даавраа авахгүй байгаа учраас нүүр царайгаар юм гарах, эсвэл эрт хөгшрөх мэт буруу ойлголт байдаг. Эр хүний үрийн шингэнд таны биед шаардлагатай даавар байхгүй, харин ч ямар ч өвчин эмгэгийг тээж байж болно, тэгээд ч ДЭМБ бэлгэвч зэрэг хамгаалалтыг байнга хэрэглэхийг зөвлөдөг. Танд дааврын дутагдал, алдагдал гэж байгаа бол таны л бие организмын асуудал. Гормон гэж монголоор даавар. Хүний олон янзын эд эс булчирхайгаас олон төрлийн даавар гэх химийн нэгдэл бодис ялгарч цусны урсгалаар тархан, тодорхой эд эрхтэний үйл ажиллагааг удирдан зохицуулж байдаг. Нэг үгээр бол яах ийхийг заах мессеж гэсэн үг. Бэлгийн даавар нь голчлон өндгөвчнөөс ялгарч бэлгийн бойжилт хөгжилт, сарын тэмдэг, жирэмслэлт зэргийг зохицуулж байдаг. Бэлгийн даавар ялгарах эсэхийг зохицуулах өөр даавар өнчин тархинаас мөн ялгарч байдаг. Гэхмэтчилэн цусандахь даавар ба эд эсээс ялгарах даавар нь эргэх холбоотой байж хүний бие организмын бүхий л үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг удирдана.





Америкээс орж ирсэн батга арьс арьчилгааны эрэгтэй, эмэгтэй бүтээгдэхүүнүүд зарна. Утас: 99174974
Америкийн батганы эсрэг бүтээгдэхүүн Nature’s cure эм тосыг худалдаж байна.үнэ 50000
88805862
bi syyliin yed xyzyyryy 2 murlyy tolgoinii ar talruu xaluu orgiod xusuud baix um 7 xonog tegj bna ene cebetsilt umuu uy um be minii bieiin um 5 xonog irdeg sain irj baigaa spirealtai. n 45
Deer bichsen reclamuudad bitgii itgeerei, shaal hudlaa yamarch ur dungui hudlaa unetei yumnuud
boovoo saaval batga garku