Biopsy, colposcopy гэдэг нь юү гэсэн онош юм бол?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Хавдар.Хариулт: Эдгээр нь онош биш, оношлогооны ажилбаруудын нэр. Биопси гэж ямар нэгэн эд эрхтнээс эдийн шинжилгээ авч оношлохыг хэлнэ. Кольпоскопоор умайн хүзүүний эмгэг хэсгийг тодорхойлж, тусгай багажаар жижиг эд авч лабораторид шинжлэх арга юм. Ихэвчлэн эсийн шинжилгээ эмгэг өөрчлөлттэй гарвал биопси авдаг.
Кольпоскопи гэж умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтнийг микроскопоор дурандана гэсэн үг. Гэхдээ ходоодны дуран шиг дотогш орохгүй. Эмч дурандахын зэрэгцээ тусгай уусмалууд ашиглан эмгэг эд эсийг оношлоно. Хамгийн сүүлийн үеийн боловсронгүй хувилбар нь компьютержсэн программт видео кольпоскопи юм. Энэ нь хүн бүрт тусгай файл үүсгэн дурангийн зургийг хадгалах, видео бичлэг хийх бөгөөд зурагтай ажиллах боломж олгож, статистик боловсруулалт хийнэ. Урьд нь ямар байсан, эмчилгээний дараа ямар болсон зэргийг хүн өөрөө харах, хянах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн загвар нь манай клиникт байгаа.





Sain bainuu, ene hariult uguud bga emneleg n yg mongold hna bdag yum be