Эр хүний үрийн шингэн ерөнхийдөө ямар шинжтэй байдаг вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vрийн шингэн.

Асуулт: Манай найзынх их бөөгнөрсөн цэлцэгнэсэн байдаг. Харин 2 дахь сексийн үед энгийн шингэн гардаг. Цэлцэгнэсэн байх нь секс хийхгүй удсантай холбоотой юу? Ер нь үрийн шингэний гаралт шинж чанараар хэр удаан секс хийгээгүйг мэдэх боломжтой юу?

Хариулт: Эр хүний үрийн шингэн бол цэхэр цайвар өнгөтэй, хагас шингэндүү, хөрөхөөрөө жаахан бэжирмэгтэй, өвөрмөц үнэртэй, нэг удаагийн гаралт нь 2-5 мл хүртэл хэмжээтэй байдаг. Бөөгнөрөх цэлцэгнэх нь бэлгийн ажил хийлгүй удах, эсвэл их залуу хүмүүсийнх тийм байдаг. Гэхдээ буруу юм байхгүй. Харин өнгө нь өөрчлөгдөөд ногоорсон эсвэл шаргал туяа үүсээд цусны хольцтой бол энэ нь эмгэг шүү. Гэхдээ энэ хүнийх хоёр дахь сексийн үед шингэрдэг гэж байгаа болохоор хэвийн байна. Үрийн шингэний гаралт, шинж чанараар секс хийхгүй хэр удсаныг эр хүний эхнэр, найз бүсгүй тодорхойлох боломжгүй. Харин нарийн шинжилгээгээр бол тодорхойлох боломж бий.

Сэтгэгдэлээ үлдээх