Кистатай бол хvvхэд тeрvvлж болох уу?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Хавдар.

Асуулт:Шинжилгээ eгeхeд нилээд том /7.6 хэмжээтэй/ киста-тай гэж оношлогдсон. Хvvхэд тeрvvлчихээр киста алга болчихдог гэж ярихыг сонссон. Ер нь би хvvхэдтэй болох хvсэлтэй байгаа л даа. Хvvхэд тeрvvлж болох болов уу? Эсвэл авахуулчихвал дараа нь хvvхэдтэй болох боломж бий юv?
Хариулт:Хэмжээнээс хамаараад эмчилгээ, оношлогооны асуудал шийдэгддэг. Тухайн тохиолдолд томдоо орно. Эмийн эмчилгээ, мэс засал хийлгэх vv, хяналтанд байх уу гэдэг зааг бол 7 см-ээр хэмжигддэг. Энэ хvн маань eeрийгee мэс заслын эмчилгээний заалттай гэж ойлгож болно. Тийм болохоор киста яг энэ хэмжээгээрээ байгаа юу, томрох хандлагатай гэж vзсэн тохиолдолд мэс засалд орж авахуулах нь зvйтэй гэж бодож байна. Киста авахуулсаны дараа жирэмсэлж болно. Vvнд ямар нэгэн хор нeлee байхгvй. 7 см буюу vvнээс дээш болсон тохиолдолд хvvхэд тeрvvлэхээр алга болно гэж байхгvй.

Сэтгэгдэлээ үлдээх