Миний нэг өндгөвч төрөлхийн жижиг хөгжилгүй байна гэсэн. Би жирэмслэх боломжтой юу?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vргvйдэл.Асуулт: Би нөхөртэйгөө суугаад 5 жил боллоо. Хамгаалалт огт хэрэглэдэггүй хирнээ хүүхэдтэй болдоггүй. Эмчид үзүүлэхэд нэг өндгөвч чинь байх ёстой хэмжээнээсээ бага, төрөлхийн жижиг хөгжилгүй юм байна гэсэн. Миний сарын тэмдэг алданги ирдэг. Би жирэмслэх боломжтой юу. Монголд эмчлэгдэх болов уу? Зөвлөгөө авч өгөөч.
Хариулт: Нэг жилийн хугацаанд хамгаалалтгүй харьцаанд ороод жирэмслэхгүй бол үргүйдэл гэж үздэг. Таван жил гэдэг чинь яалт ч үгүй үргүйдэл. Нэг өндгөвч жижгэрсэн гэж, уг нь бол хоёулаа жижгэрдэг юм даа. Яахав нэг өндгөвчний архаг үрэвсэл наалданги, сорвижилттой ингэж болох юм. Архаг үрэвсэлтэй хүмүүсийн үрийн хоолойд наалдац үүсч битүүрэх тал бий. Тийм учраас үрийн хоолойгоо харуулах хэрэгтэй. Биеийн юм алдагддаг гэж байна. Энэ нь өндгөвчний хатингаршилтын хам шинж байж болно. Дааврын эмчилгээ хийлгэж биеийн юмаа тогтворжуул, үрэвсэлээ эмчлүүл, монголд эмчлэлгүй яахав.





Hi. Neg asuult bnaa nadad. Bi odoo 31 nastai ogt jiremsen bolj bgaagui odoo bi gadaadad ajillaj amidarch bnaa gadaadad emchid uzuuleh geheer hetsuu yumaa suuliin ued huhuur mini hatgaj uvduh n ehesch bna end ireed bi rentgend ahruulahad mash tom kista bna gesen tegeed neg em uusan odoo kista bhgui gej emch helsen odoo kista tom bolohoor jiremseldeggui gej unenuu bas zaaval kistagaa avhuulahgui bol kista shirgej alga boldoggui gej unenuu.
Sain baina uu .bi sar hagasiin umnu baruun undguwchnii hagalgaand orood undguwchuu awhulsan odoo mini bienii yum ireegui l ba .zuun undguwch jijig hatingar yum ba gesen ahij huuhed gargaj boloh bolwuu /Baruun undguwch kistatai ba geed awsan .