Хvvхэд гаргачихвал киста алга болдог гэдэг vнэн vv?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Хавдар.

Асуулт:
Би 31 настай. Зvvн талын eндгeвч кистатай гэсэн. Эмчилгээний явцад киста шимэгддэг. Бас хvvхэд гаргачихвал алга болчихдог гэж ярих юм. vнэн vv?

Хариулт:
Үнэн, гэхдээ… кистатай гэсэн гэхийг vзэхэд та eeрee үнэхээр eвдeeд, үзүүлээд мэдсэн биш байх. Ихэвчлэн санаандгүй эхогоор харуулаад киста гэдэг зүйлтэйгээ мэддэг нь манай онцлог. Оросоор киста буюу монголоор уйланхай нь угтаадаа дотроо ямар нэгэн шингэн давамгайлсан зүйл агуулсан уутанцар гэсэн үг. Энэ бол тодорхой eвчний онош биш тул гинеколог эмч хүн лав ийм онош тавихгүй болов уу. Энэ зүйл маань ямар хэмжээтэй, шинжтэй гэдгээс бүх зүйл хамаарна. Уйланхай шинжтэй eндгeвчний олон зүйл бий. Ихэвчлэн eндгeвчний eeрийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой үүсдэг явдал. Та 31 настай гэдэг ид нeхeн үржих насны эмэгтэй байна, тэгвэл хэвийн эрүүл үед сарын тэмдгийн мeчлeгийн дунд eдрvvдэд эход харуулбал ямар нэгэн хэмжээний уйланхайт зүйл аль нэг eндгeвчинд байх л болно. Эмнэлгийн хэлээр eндгeн эсийн цэврүү гэнэ, диаметр нь 2-3 см хүртэл томорч болно. Хэмжээний хувьд эхо болгон нэг eeр юм хэлнэ дээ. Энэ нь улмаар хагарч eндгeн эс гарснаар сая үр тогтох боломж бүрдэнэ. Зарим дааврын таагүй нeхцeлд хагарахгүй цэврүүт уйланхай болон үлдэж ч болно. Ямар ч эмчилгээ шаардлаггүйгээр 2-3 сарын дараа eeрee шимэгдэж алга болно. Оронд нь eeр цэврүү үүснэ. Ихэвчлэн иймэрхүү тохиолдолд эхогоор олж харсан, оношлуулсан хоёр тал одоо яанаа, эмчлүүл гэснээр хэрэггүй шахуу эмээр бие хордуулна, улмаар киста алга болоход баярлаж хeeрнe. Бусдадаа ам хvргэнэ. Харамсалтай нь энэ хэлбэрээр “санаатай бус” ажилладаг газар бий шvv.

Сэтгэгдэлээ үлдээх