Vрийн суваг битvvрсэн эсэхийг хаана шинжлvvлэх вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vргvйдэл.

Асуулт- Би нэг охинтой. Дахиад хvvхэдтэй болохыг хvссэн ч жирэмслэхгvй юм. Эмчид vзvvлсэн чинь баруун eндгeвч нь умайгаа шахсан, бас vрийн суваг нь битvvрсэн байж магадгvй гэх юм. Жирэмслэх магадлал байхгvй гэсэн vг vv? Yрийн суваг битvvрсэн эсэхийг ямар шинжилгээгээр мэдэж болдог вэ? Хаана очих вэ?

Хариулт:
Баруун талын eндгeвч нь умайг шахсан гэхээр баруун талын дайврын архаг vрэвсэл байна гэсэн vг. Тиймээс vрийн суваг битvvрчээ гэж таамаглаж болно. Vр дамжуулах сувгийн шинжилгээгээр vvнийг мэдэх боломжтой. Монголд энэ шинжилгээг хамгийн сайн хийдэг газар бол хоёрдугаар эмнэлэг. Сайд нарын хоёрдугаар эмнэлгийн Баасанжав эмч болон “Цогнэмэх” эмнэлгийн эмч Саранцэцэг нарт хандах хэрэгтэй. Гэхдээ vзvvлэх бичиг авч очих хэрэгтэй. Энэ бичгээ надаас ирээд авчихаж ч болно. Яагаад гэвэл би эдгээр эмч нартай байнга холбоотой ажилладаг учраас илvv хурдан шуурхай эмчлэх байх л даа. Vр дамжуулах сувгийн шинжилгээг СТ ирснээс хойш 6 - 9 дэх хоногийн дотор хийлгэх ёстой байдаг. Хэрэв vрэвсэлтэй бол наалдац vvсэх хандлагатай байдаг тул наана нь оношлуулж эмчлvvлсэн байх шаардлагатай. Жишээ нь, eндгeвчинд уйланхай vvссэн байж болно, бас нeхрийн талаас ямар нэгэн асуудалтай ч байж болно, тиймээс бvгдийг л vзvvлэх хэрэгтэй дээ.

Алтангэрэл эмч

2 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. suren | 5/04/10

    bi odoo 32 nastai.deerhi hunii adil uriin suvag bituursen gesen onosh garsan.uuniig zurag avhuulaad medsn ym l daa.daraa ni mash ih emchilgee hiilgesen getel uur emchid uzuulsen chini ymarch ur dungui bn gesen.zurag avhuulj uzsen ym l daa.uunees bolj bi mash ih setgeleer unaj bn.bi uul ni huuhedtei bolohiig mash u\ih husej bn. bi huntei suugaad 2 jil garui bolj bgaa ym l daa.getel neg havdriin emch namaig durangiin hagalgaand orj bolno gesen.Ene hir ur duntei boloo gj sanaa zovj bn.bi yaval deer ve nadad zuvluuch.

  2. ariunaa | 10/11/11

    sn bn uu tanii utas hed ym we neg bol emnelegiinhee hayagiig zaaj ogooch

Сэтгэгдэлээ үлдээх