Бид гэрлээд жил болж байна. Анхны унталтаар л eвчин авсан. Тэгээд эмнэлэгт vзvvлж тариа хийлгээд эм уусан. Найз залуудаа хэлсэн чинь итгээгvй. Тэгээд эмээ ч ууж чадаагvй. Гэтэл сарын дараа бид хоёр хоёулаа шээж ч чадахгvй болсон.

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: БЗХЭ.

Тэгж байгаад гайгvй болсон. Одоо зовиургvй боловч доошоо эвгvй vнэртэй юм гардаг. Хeдee газар болохоор eмнe нь очсон хувийн эмнэлэгтээ дахиж очиж чадахгvй байна. Өвдeх юмгvй болохоор заримдаа мартдаг боловч маш хэцvv байна. Гэрийн нeхцeлд эмчлэх арга бий юv? Туслаач.

ХАРИУЛТ

Ямар ч хvн анхны унталтаар eвчин авч болно. Тухайн vед энэ хvн маань ганцаараа л эмчилгээ хийлгvvлсэн бололтой. Найз залуу нь итгэхгvй байсан гэхийг бодвол тvvний eвчин бvдэг балархай vедээ байсан байж болох юм. Ер нь энэ жишээн дээр онцолж хэлэхэд эмэгтэй хvнд заг хvйтэн гол тeлeв балархай хэлбэрээр байхад эрэгтэй хvмvvст шинж тэмдэг ихтэй явагддаг. Харин трихомониаз эрэгтэй хvнд шинж тэмдэггvй эмэгтэй хvнд шинж тэмдэг нилээн vзvvлдэг. Тэгэхээр заавал хамтдаа эмчvvлэх ёстой байдаг. Тэгээгvйгээс болж эрэгтэйгээсээ дахин халдвар авч eвчлeн хоёулаа шээж чадахгvй болсон байна. Дараа нь нэг хэсэг гайгvй болсон гэдэг бол буцаад балархай далд хэлбэртээ орон тvр зуур намджээ. Энэ хvнд хандаж хэлэхэд манай ХEСVТ тeвд хандан vнэ тeлбeргvй шинжилгээ хийлгvvлж эмчлvvлж болно. Мeн гадуур хувийн эмнэлгvvд ч байгаа. Дашрамд хэлэхэд манайх мeн амьдралын бололцоогvй нэн ядуу хvмvvст vнэ тeлбeргvй эмчилгээ хийдэг.

Сэтгэгдэлээ үлдээх