Заг хvйтэнг 10 000 тeгрeгний vнэтэй тариаг нэг удаа тариулаад л нам дардаг гэх юм. Энэ vнэн vv?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: БЗХЭ.

Асуулт:
Нeхeр бид хоёр шинжилгээ eгсeн чинь заг хvйтэн eвчтэй байна гэсэн хариу гарсан. Гэтэл Ямар vйлчилгээтэй тариа вэ? Тариулах нь зeв vv?

ХАРИУЛТ
Заг, хvйтэн дангаараа тохиолдох нь ховор
Хаана шинжилгээ eгeeд ийм онош авсан эсэх нь тодорхой бус байна л даа. Магадгvй найз нeхдeeсee асууж байгаад ийм eвчтэй гэж eeрийгee оношлосон ч байж болох юм. Хэрэв vнэхээр эмнэлгийн байгууллагад vзvvлэн ийм онош авсан бол мэргэжлийн эмчээс хавсарсан eeр eвчин байгаа эсэхийг лавлах хэрэгтэй. Ер нь заг хvйтэн eвчин бол хvнд дангаараа тохиолдох нь ховор байдаг. 60 -70% нь бэлгийн замаар халдварладаг бусад eвчнvvдтэй хавсарсан байдлаар их тохиолддог. Тэгэхээр заг хvйтэн eвчины vед хэрэглэх тэр эм тариаг тариулснаар eвчнийг vндсээр нь устгадаггvй. Харин ч бусад eвчнvvд нь далд хэлбэртээ орон улам даамжиран архаг vлдэц vлдээн хvндрэл eгeх боломжтой болдог. Ер нь ингэж хэн нэгний зeвлeснeeр эм тариа сонгохын оронд мэргэжлийн эмчээс яг тохирох эм тариа мэдэж аван бэлгийн хавьтагчтайгаа хамт эмчлvvлэх хэрэгтэй. Мeн хэрэглэх гэж байгаа зvйлээ хуурамч vгvй эсэхэд анхаарай.

Сэтгэгдэлээ үлдээх