Эрэгтэйчvvдийн биед байдаг, эмэгтэйчvvдэд хавдар vvсгээд байгаа вирусын халдвараас vтрээ рvv хийдэг лаа сэргийлж чадахгvй юу? Вирус нь vрийн шингэнд байдаг юм уу?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Хавдар.АСУУЛТ
Эрэгтэйчvvдийн биед байдаг, эмэгтэйчvvдэд хавдар vvсгээд байгаа вирусын халдвараас vтрээ рvv хийдэг лаа сэргийлж чадахгvй юу? Вирус нь vрийн шингэнд байдаг юм уу?
ХАРИУЛТ
Энэ хvн, хvний папилон вирусын талаар асуусан байх. Энэ вирус маш тvгээмэл, хvн амын 35% - 40%-д тархсан гэж vздэг. Ялангуяа 25-аас доош насны залуучуудын 2 хvний нэгд тархсан байдаг. Хамгийн тvгээмэл бэлгийн замаар халдварладаг вирус. Ямар нэгэн шинж тэмдэг огт байхгvй. Далд хэлбэрээр явагдаж байдаг. Мeн ихэвчлэн ямар нэгэн eвчин эмгэг vvсгэдэггvй. Эмэгтэйчvvдэд ховор тохиолдолд тэр вирус арилахгvй биед удаан хугацаагаар байх юм бол умайн хvзvvний хорт хавдар vvсэх нэг шалтгаан болдог. Гэхдээ вирусын халдвараар халдварлагдсан бvх эмэгтэйг 100% гэж vзвэл 90%-д нь тэр вирус тодорхой хугацааны дараа хvний биеийн эсэргvvцэл дархлаа устгаж алга болгодог. 10%-д хэвээрээ vлдэж улмаар даамжран халдвар vvсэх шалтгаан болдог. Гэхдээ энэ вирус илэрсэн гэхээр шууд хавдар vvснэ гэж бодож болохгvй. Гол нь умайн хvзvvний эсийн eeрчлeлт eгдeг болохоор эсийн шинжилгээгээ жилд нэг удаа eгeх. Хэрэв энэ вирус илэрсэн бол 6 сард нэг удаа шинжилгээ eгч байвал та болзошгvй хавдар vvсэх асуудлаас урьдчилан сэргийлэх болно. Энэ вирус эрэгтэй хvний vрийн шингэнээр дамждаг учир нэгэнт энэ вирус илэрсэн тохиолдолд бэлгийн харьцаанд орохдоо бэлгэвч хэрэглэхийг зeвлeдeг. Ямар нэгэн эмийн зvйл болон vтрээний лаагаар эмчлэх баталгаатай арга одоогоор байхгvй. Харин вирусын эсрэг вакцин шинээр гарч эхэлсэн. Гэхдээ энэ маань зeвхeн хeгжилтэй мeнгeтэй орнуудад дeнгeж эхлэх шатандаа явж байна. Манай орны хувьд тийм ач холбогдолтой бус. Яагаад гэхлээр энэ вирус маань хэтэрхий тархмал учраас вирустай болгон хавдар vvсэхгvй учраас энэ вакцины асуудал судалгааны хэмжээнд байгаа гэж хэлж болно.




