Vрийн шингэнд эмэгтэй хvнд хэрэгтэй ямар ч зvйл бай_

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vрийн шингэн.

АСУУЛТ Би нөхрөөсөө салсанаас хойш бараг 4 жил орчим бэлгийн харьцаанд ороогvй. Гэтэл нэг найз маань “Тогтмол сексгvйгээс болж савны хавдар vvсдэг гэнэ. Тийм учраас хааяа ч болтугай хvнтэй унтаж бай. Эсвэл ядаж гормоны бэлдмэл уу” гэх юм. Энэ хэр vнэн бэ? Т.А 40 н.

ХАРИУЛТ

Энэ эмэгтэйн асуулт бол эхнээсээ төгсгөл хvртлээ буруу ташаа ойлголт байна. Бэлгийн харьцаанд огт ордоггvй хvнд, мөн тогтмол бэлгийн харьцаагvйгээс болж хавдар хэзээ ч vvсэхгvй. Харин ч бэлгийн харьцаанд ордог хvмvvст хавдар vvсдэг юм. Тогтмол бэлгийн харьцаатай байх нь эмэгтэй хvний ерөнхий эрvvл мэндэд сайнаар нөлөөлдөг. Сэтгэл санаа тогтвортой тайван байна. Ингэснээр эрvvл мэнд цогцороо тогтвортой байна гэсэн vг. өвчин эмгэгт бага нэрвэгдэнэ гэсэн vг. Эрэгтэй хvний vрийн шингэн дотор эмэгтэй хvнд хэрэгтэй, эрvvл байлгах чухал “юм” байдаг юм шиг тvгээмэл төөрөгдөл эрчvvдийн дунд байдаг. Үрийн шингэнд эмэгтэй хvний эрvvл мэндэд ач холбогдолтой ямар ч зvйл байдаггvй. Эмийн сангуудад зарж буй гормоны бэлдмэлvvд нь эмэгтэй хvний өндгөвчнөөс ялгарч буй гормоны дуурайлбар юм. Тийм болохоор хэчнээн их гормоны бэлдмэл уугаад ч бэлгийн харьцаатай холбоотой гормоныг нөхөхгvй.

Сэтгэгдэлээ үлдээх