Жирэмслэхээс сэргийлэх эм хvvхдэд нөлөөлөх vv?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vр хөндөлт.

Асуулт: Би өнгөрсөн 9-р сард Хятад улсад vйлдвэрлэсэн нэг ширхэгийг уугаад сарын турш жирэмслэлтээс хамгаалдаг эм уусан юм. Гэтэл сарын дотор 3 удаа сарын тэмдэг ирсэн. Тэгээд ирэх тоолонд нь нэг ширхэгийг уугаад дахиж уулгvй сар болоход жирэмсэлж vр хөндvvлсэн юм. Тvvнээс хойш хамгаалах ямар ч хэрэгсэл хэрэглээгvй бvтэн жил болоход хvvхэд олоогvй байж байгаад жирэмсэлчихлээ. Хvvхдээ төрvvлэхээс айгаад байна. Энэ эм урагт нөлөөлсөн болов уу?

Хариулт:
Тодорхой хариулт өгөхөд хvндрэлтэй байна. Яг ямар эм ууж байснаас ихээхэн хамаарна. Ихэвчлэн дааврын гаралтай эмнvvд байдаг, өндгөвчнөөс өндгөн эс гарахыг саатуулдаг vйлчилгээтэй. Гэхдээ одоо нэгэнт жирэмслэсэн бол тэр эм урагт ямар нэгэн хор нөлөө vзvvлсэн гэж бодогдохгvй байна. Жирэмслэлт хэвийн явагдаж байгаа эсэхийг сайн шалгуулах хэрэгтэй. Юуны өмнө тодорхой дааврын шинжилгээ, ургийн хэт авианы оношлогоо хийлгээрэй.

Сэтгэгдэлээ үлдээх