Аборт олон хийлгэх ямар vр дагавартай вэ?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vр хөндөлт.

Асуулт: Би хэдэн сарын өмнө аборт хийлгэсэн. Ямар нэг өвчин зовиур мэдэгдэхгvй байтал хэд хоногийн өмнөөс их хэмжээний цус гарч, эмнэлэгт vзvvлэхэд дутуу хийсэн байна гээд ахин цэвэрлэсэн. Одоо бол өөрт мэдэгдэх зовиур алга. Ер нь аборт дутуу, бас олон удаа хийлгэх ямар vр дагавартай вэ? /Болор. 28 н. УБ/

Хариулт:
Яг би болон манай эмнэлгийн хувьд vр хөндөлтийн талаар маш тодорхой байр суурьтай. Бид vр хөндөлтийг эсэргvvцдэг, манай эмнэлэг ажиллах явцдаа нэг ч удаа ийм зvйл хийгээгvй. Эрх зvйн хувьд бол болох зvйл. Эмэгтэй хvн эх болох эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Гэтэл vр хөндөлт эмэгтэй хvний биед хамгийн хөнөөлтэй зvйл. Яаж цэвэрхэн, сайн хийлээ гээд энэ бол эмэгтэй хvний биед учирч буй хамгийн том стресс, гамшиг юм. Олон удаа гэсэн vг бол бvр байх ёсгvй юм. vvнийг тайван амгалан байсан газар бөмбөг дэлбэрэх юм уу газар хөдлөхтэй зvйрлvvлж болно. Ийм гамшгийн дараа газар дэлхий, хөгжил, улс орны байдал ямар болох вэ, бодоод vз л дээ. Тиймээс хvvхэд төрvvлмээргvй байгаа бол хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэ. vнэндээ манай эмэгтэйчvvдийн эмнэлгийн оршин тогтнох нэг эх vvсвэр бол vр хөндөлт байдаг гэсэн. Харин миний хувьд хэзээ ч ингэж хvн хохироохгvй. vр хөндөлтөөс болж өндгөвчний vйл ажиллагаа алдагдаж, эмэгтэй хvний нөхөн vржихvйн систем, бие тэр чигээрээ асар их хямардаг. Өндгөвчний vйл ажиллагаа алдагдана гэдэг чинь сарын тэмдгийн алдагдлаас эхлээд умай, хөхний өвчлөлийн уг сурвалж болдог. Зарим тохиолдолд цуёниы бохирдол “сепсис” болж амь насаа алдахад ч хvргэж болно. Умай бол их ариун орчин. Гэтэл vр хөндсөнөөр энэ ариун орчинд халдварын голомт бий болгочихдог.

7 сэтгэгдэл үлдээсэн байна

  1. BAYARAA | 8/10/08

    DFNFJGB

  2. saraa | 7/03/09

    asuult asuuhdaa yaj asuudag yum be tuslaach tehu

  3. dulamsuren | 4/05/09

    ene hariultiig ogj bga emch tuunii emnelegiin haygiig ogooch. ochmoor uzuulmeer bn a.

  4. www.eruuludam.mn | 23/11/10

    ЖИРЭМСЭН БОЛОН ТӨРӨХ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН МОНГОЛЫН АНХНЫ ВЭБ САЙТ НЭЭГДЛЭЭ. (www.eruuludam.mn)

  5. bushka | 10/01/11

    hi ene odoriin mend hvrtey!!! bi ene zowlogoo ogch bgaa emchees ym asuuh gesen ym bi odoo 19n nastai tvrked oyutan manai nz ohin say t6vrked ireed mgl ywsan ym l de tgd manai nz ohin jiremsen ym 2 sartai bolsonoo helsen tgd namaig mgld bhgvi bl gargahgvi gd bn awhuulwal ymar hor honooltoi we tgd awhuulah bol yoron ymar emneleg hamgiin sn bol….. nadad tulaach

  6. ... | 30/09/11

    asuult asuuhdaa yadag um be? heleed ogooch!

  7. maria | 21/11/11

    asuult asuuhdaa yaj asuudag yum be

Сэтгэгдэлээ үлдээх