Жирэмслэхээс хамгаалах эм vрийн шингэн дэх чухал &

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vрийн шингэн.

АСУУЛТ: Эхнэр бид хоёр 23 жил ханилж байна. Бага хvvхэд 10 настай. Тvvнээс хойш эхнэр маань хvvхэд олчихно гээд заавал лаа, эм /голдуу фарматекс хэрэглэдэг/ хийж байж унтдаг. Эр хvний vрийн шингэнд эмэгтэй хvний биенд чухал хэрэгтэй бодисууд байдаг, гэтэл жирэмслэлтээс хамгаалах энэ эм, лаа нь тэр чухал зvйлvvдийг нь устгачихдаг гэж би сонссон, энэ vнэн vv? Д. 43 н. УБ

ХАРИУЛТ:
Эр хvний vрийн шингэн нь яг тэр чигээрээ эмэгтэй хvний биенд чухал хэрэгтэй бодисоор дvvрэн байдаг гэж боддог бол бас тийм биш. Эр хvний vрийн шингэний тухай эрдэмтдийн санал одоог хvртэл зөрөлдөөнтэй, судалгаа хийгдэж байгаа. Үрийн шингэн нь уураг, зарим төрлийн витамин зэргийг агуулдаг нэгдэл бөгөөд эмэгтэй хvний сексийн мэдрэмжийг дээшлvvлэх, амьдрах чадварыг нь өндөржvvлэхэд туслах чадвартай нь vнэн. Жирэмслэлтээс хамгаалах эм, лаа нь эр хvний vрийн шингэний явах замд тодорхой хэмжээний саад учруулахаас /эр эсийг боловсорсон өндгөн эсэд хvрэхийг хорьдог/ өөрөөр дотор нь агуулагдаж буй бvтцэд нөлөөлөх, ямар нэг зvйлийг устгах vйлчилгээ байхгvй.

Сэтгэгдэлээ үлдээх