Цэвэршилтийн vед ясны сийрэгжилт заавал явагдаx уу?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Цэвэршилт.Асуулт: Цэвэршилтийн vед ясны сийрэгжилт заавал явагдах ёстой юу? Ясны сийрэгжилтээс яаж урьдчилан сэргийлэх вэ? 44 н. Сараа
Хариулт: Эр эм ялгаагvй 35 наснаас эхлээд ясаа алдаж эхэлдэг. Хvvхэд наснаас эхлэн нарны гэрлээс шаардлагатай аминдэмээ хангалттай авч, хоол хvнснээс хангалттай эрдэс бодисоо авснаар сая нас бие гvйцэхэд эрvvл бат бөх ястай болдог. Дараа нь 35 наснаас эхлэн шинээр яс боловсрох бэхжих улам багасаж, ясаа улам алдана. Тэгэхээр ясны сийрэгжилт ямар нэгэн хэмжээгээр заавал явагдана. Цэвэршилтийн vед бол тодорхой дааврын дутагдлаас болж энэ сийрэгжилт улам хурдтай явагддаг. Даавар гэхээр бэлгийн харьцаа, эр vрийн шингэнтэй холбож буруу ойлгодог тал бий шvv. Энэ бол зөвхөн танаас л ялгарах даавар юм. Нэгэнт цэвэршилтийн насны хvнд урьдчилан сэргийлэх гол зvйл бол ДНЭ буюу даавар нөхөх эмчилгээ юм. Хvн болгонд сонголт янз бvр. Заавал эмчийн хяналтан доор хийгдэх учиртай. Эмчилгээ нэртэй боловч урт удаан хугацаанд тогтмол хэрэглэх хэрэгтэй болдог онцлогтой. Манайд эмэгтэйчvvдийн цэвэршилтийн дундаж нас 47-48 гэвэл орчин vеийн эмэгтэйчvvдийн цэвэршилтийн дараахь амьдрал мөн дахиад 30-40 жил. Ингэж бодоход ДНЭ-ний ач холбогдол маш чухал юм.





сайн байна уу?би нэг зөвлөгөө авах гэсиймаа заавал хариулж өгөөч миний бэлэг эрхтэний орчим юм гараад муухай үнэр үнэртээд нойтон болоод байхийн үнэрий нь яаж дарах вэ?бас юм гардгий нь яаж зүгээр болгох уу?
16настай хурдан зөвөлгөө өгвөл сайн байна