Vрийн шингэнээс харшил өгөх vv?

November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vрийн шингэн.

АСУУЛТ: Эр хvний vрийн шингэн эмэгтэйд арьсны загатнаа /аллерги / өгнө гэж байх уу? Би яг ийм байдалтай байна. Нөхөртэйгөө унтсаны дараа бие их эвгvйцэж vтрээн дотор хорсолт мэдрэгдээд байх юм?

ХАРИУЛТ:
Энэ тохиолдолд эхлээд эмчид vзvvлэх хэрэгтэй. Ийм байдал уг нь бэлгэвч хэрэглэсэн vед ажиглагддаг. Гэхдээ энэ нь ховор тохиолдол. Магадгvй жирэмсэн болчих вий гэж бодох зэргээс болж бэлгийн харьцааны vед эмэгтэй бие махбод нөхрийнх нь /хамтрагчийнх нь/ vрийн шингэнээс хамгаалах хамгаалалтын механизм бий болгодог. Энэ vед vтрээ, бие махбод нь vрийн шингэнийг гадны биет, өвчин vvсгэгч мэт хvлээн авч эсэргvvцэл vзvvлж байна гэж ойлгож болох юм. Энэ нь биологийн vvднээс тийм ч ойлгомжтой vзэгдэл биш юм. Харин анагаах ухааны хувьд бол өвчин гэж тооцогдоно. Энэ эмэгтэй яагаад чухам энэ эрэгтэйн vрийн шингэнээс болж ийм эсэргvvцэл vзvvлж байна вэ? гэдэг нь тодорхойгvй. Эсвэл сэтгэл зvйн хувьд далд ухамсрын ямар нэг асуудал илэрч байж болох юм. Хэрвээ өөр эрчvvдийн vрийн шингэнийг хvлээн авахдаа ийм зvйл ажиглагдахгvй байвал яг тухайн хvнээс хvvхэд олохгvй байх гэсэн далд ухамсрын эсэргvvцэл байж ч болно л доо. Яг vvнээс болоод ингэж байна гэх тайлбар одоохондоо байхгvй.

Сэтгэгдэлээ үлдээх