Коуляци хийлгэсний дараа төрж болдоггvй гэсэн. Vн&
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vрэвсэлт өвчин.Асуулт: Би 35 настай. Өнгөрсөн сард умайн хvзvvний шархтай байна гээд коуляци хийлгэсэн. Ганц хvvтэй болохоор дахиад хvvхэд төрvvлнэ гэж бодож байсан юм. Гэтэл коуляци хийлгэсний дараа төрж болдоггvй гээд байна. Vнэн vv?
Сараа Орхон аймаг.
Хариулт: Сvvлийн vед коуляцийг төрөх насны эмэгтэйчvvдэд хийхээ больчихсон. Учир нь чанартай буюу бvрэн гvйцэд коуляци хийсний дараа ямар нэг хэмжээгээр заавал сорвижилт vлддэг. Тvлэгдэлтийн дараа ямар сорви тогтдог билээ, яг тvvн шиг л сорви умайн хvзvvн дээр vлддэг. Жирэмсэн болоод умайн хvзvv томорч тэлэхэд сорвижилтоороо сэдэрч урагдан цус их алддаг. Дараа нь оёдол тавина. Тэр нь яаж ч эдгээ билээ. Энэ мэт vvсэж болох хvндрэлээс сэргийлж төрөх насны эмэгтэйчvvдэд коуляци хийхээ больсон. Харин дахин төрөхгvй эмэгтэйчvvдэд хийж болно. Ер нь коуляц бол цахилгаан тогоор тvлдэг дээр vеийн хуучны эмчилгээ. Харин манай эмнэлэгт умайн хvзvvний шархлааг эмчлэхдээ химийн болон эмийн эмчилгээний аргуудын хэрэглэж байгаа. Эмийн эмчилгээг нэг л удаа хийнэ, дахиж ирэх шаардлагагvй. Тvvнчлэн орчин vеийн хөлдөөх аргыг энэ өвлөөс манай эмнэлэгт хийж эхэлнэ.





эмнэлэгийнхээ хаяг утсыг тодорхой бичээч
emnelgiinhee ner hayagiig todorhoi heleech,
эмнэлэгийнхээ хаяг утсыг тодорхой бичээч
emlegiinhee utas hayg neriig heleech
Emneleginhee ner hayagig helj uguuch!
emnelgiin hayag ytasaa uguuch
sain bna u? sariin omno emched vzvvlexed moogonzoriin 4r ve bna gesen tegeed emchilgee xiilgesenii daraa nz zaluutaigaa sexiin xarilzaand orson. getel odoo daxiad tsagaan yum ih garaad jooxon evgvi vner vnerteed bh yum. nz zaluu maani bi yamar ch ovchin bhgvi gd bh yum. moogonzor bga toxioldold nz zaluutaigaa xamt emchilvvlex estoi yu? namaig emchilvvlj bhad nz zaluu maani emchilvveegvi ee. emchilgeenii daraa sexiin xarizaand oroxod daxiad ovchin ni ilerch garch irex vv?