Эмчид vзvvлэх бvрт өндгөвчний vрэвсэл гэх юм?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Vрэвсэлт өвчин.Асуулт: Би эмэгтэйчvvдийн эмчид vе vе vзvvлдэг л дээ. Тэгээд vзvvлэх болгонд өндгөвчний vрэвсэлтэй гэдэг. Эмчийн зөвлөгөөний дагуу эм ууж, алоэ тариулаад vзvvлэхэд зvгээр болжээ гэсэн. Тэгээд дөнгөж 3 долоо хоногийн дараа дотор эрхтэнээ эхо-д харуулсан чинь дахиад vрэвсэлтэй болсон байна гэх юм. Ийм хурдан vрэвсдэг юм уу? Монголын цаг агаар хvйтэн болохоор vрэвсэлгvй эмэгтэй бараг байдаггvй гэх. Тэгвэл өндгөвчний vрэвсэл нь эрvvл мэндэд нэг их хортой биш гээд ойлгож болох нь ээ?
Хариулт: Хамгийн тvгээмэл явдал. Нэгд: хvмvvс хэт техник сэтгэхvй, vнэлэмжтэй, эмчид vзvvлэхээсээ илvv эход харуулна гэнэ, гэтэл тэр эхог хvн л хардаг. Та 5 өөр газар эход харуулбал 5 өөр дvгнэлт сонсож магад. Тэгээд ч ихэвчлэн өндгөвчний vрэвслийн vед ямар нэгэн илт бvтцийн өөрчлөлт ордоггvй тул эхогоор оношлогдоно гэдэг төөрөгдөл. Эмчтэйгээ харьцах, зовиураа ярих, vзvvлэх нь чухал. Нөгөө талаас эрэлт хэрэгцээ байгаа тул эхо ба эхочид олширсон, харамсалтай нь бодит бус дvгнэлт, эмчилгээ хийгдэх явдал дэндvv ихэссэн байна. Өндгөвчний vрэвслээс бус, эмчилгээний гаж нөлөөнөөс сэргийлэх цаг болжээ.





асуулт тавих гэсэн болов ч бүгд админаараа асуугдсан байхаар энд бичхээс өөр газар байсангүй,,,
Миний бие Постинор гэх 72 цагийн эмийг нэг биш удаа хэргэлсэнээр биеиний юм маань тогтворгуй болчихлоо… Олон судалж уншлаа… Постинорийг ашиглахаар өндгөвчний үрэвсэлтэй болдог гэнэ. Өндгөвчний үрэвсэлтэй болохоор ирээдүйд үргүй болох магадалтай байдаг гэнэ үү? Эмнэлэгт үзүүлэхгээд ер амжихгуй юм…
Би яах вэ?