СТ-ийн vед аарцагаар өвддөг нь циститтэй холбоотой юм болов уу?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Сарын тэмдэг.Асуулт:
Би урьд нь цистит болоод бvр цустай шээж байсан. Одоо зvгээр болсон. Гэхдээ хааяа СТ ирэхээр аарцагаар маш их янгинаж өвддөг ч заримдаа зvгээр байдаг. Энэ нь цистит болж байсантай холбоотой юм болов уу? Би оношоо яаж зөв тодорхойлуулах вэ?
Хариулт:
Циститтэй холбоогvй. СТ ирэх vед ямар нэгэн өвдөлт илрэх олон шалтгаан байдаг. Тэдгээр нь эмгэг эсвэл физиологийн гаралтай байж болно. Эмэгтэйчvvдийн бус, эсвэл хавсарсан асуудал ч байж болох юм. Онош тогтоохын тулд СТ өмнө бага аарцгын буюу vтрээ, шулуун гэдэсний vзлэг хийлгэх хэрэгтэй. Өвчин намдаалтын эсрэг хариу байдал, эмнэл зvйн ажиглалт шаардагдана. Үvний дараа бусад шинжилгээнvvдийн шаардлага гарч болно. Зарим СТ өвдөлттэй эмгэгийг хэдий эрт илрvvлж, эмчилгээ хийгдэх тутам vр дагавар сайн байх, эс тэгвээс vргvйдлийн асуудал ч vvсч болно.




