СТ-ийн vед яагаад олон янзын зовиур илэрдэг юм бэ?
November 30th, 1999 Оруулсан: admin | FТөрөл: Сарын тэмдэг.Асуулт:
Миний сарын тэмдэг ихэвчлэн 21 хоногийн хугацаатай ирдэг. Хааяа ямар ч зовиургvй заримдаа болохоор 7 хоногийн өмнөөс л хөх нил өвчин болох эсвэл нуруу чилдэг. Яг л бөөр өвдөөд байгаа юм шиг. Гэхдээ миний бөөр жоохон суналттай гэдэг л юм. Мөн СТ ирсэн vед хааяа давсаг хавиар их өвддөг. СТ-ын vед зовиуртай ирдэг талаар мэдээлэл сонсож байсан л даа. Гэхдээ яагаад ийм хэд хэдэн шинж ээлжилдэг юм бол оо? Эсвэл ямар нэгэн зvйлтэй холбоотой юу?
Хариулт:
СТ-тэй холбоотой умай, өндгөвч гэхээсээ илvv таны бөөр, шээсний замын асуудалтай холбоотой байж магадгvй. Юуны өмнө нефрологи эмчид хандаарай. Эмэгтэйчvvд талаас хааяа СТ-ийн өмнө хөх хөндvvр болоод ирэнгvvт зvгээр болох, мөн ирж байхад умайн базлалттай холбоотой давсаг, ууц нуруугаар өвдөх явдал тvгээмэл. Хэрэв vvний дээр толгой өвдөх, даралт ихсэх зэрэг, нойр хоол муу болох шинж илэрвэл vзvvлж эмчилгээ шийдсэн нь дээр байх.





миний ст ирхээр дандаа хэвлийгээр өвдөөд маш хэцүү байдаг энэ юнаас холбоотой бол яааж эмчлэх бол